ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
  1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь цахим орчинд бараа бутээгдэхуун, үйлчилгээг худалдах, худалдан авахтай холбоотой үүсч буй харилцааг зохицуулна.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
    1. "Цахим худалдааны систем" гэж Албан ёсны бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг үзүүлж буй албан цахим хуудас https://goodali.mn/ болон ухаалаг утсанд зориулсан ГООДАЛЬ аппликейшн (цаашид "ГООДАЛЬ" гэх)-ийг;
    2. "ХЭРЭГЛЭГЧ" гэж энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, "ГООДАЛЬ"-г хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг хэлнэ.
  3.  "ГООДАЛЬ" нь цахим бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, танилцуулах, худалдан авалтыг цахимаар хийх өөрийн үйл ажиллагааны онцлог шинжийг агуулсан платформ учраас Монгол Улсын Оюуны Өмчийн хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар хамгаалагдсан оюуны бүтээл юм. Иймд хэрэглэгч нь "ГООДАЛЬ"-д нэвтэрсэн, эсхүл бүртгүүлсэн үеэс эхлэн үйлчилгээний нөхцөлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  4. “ГООДАЛЬ” нь цахим бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж, танилцуулсаны үндсэн дээр худалдан авах боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан ХЭРЭГЛЭГЧИД олгоно 
  5. Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, насанд хүрсэн иргэн байна.
  6. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд зохиогч Ц.Амгалан болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧ БОЛОН БҮРТГҮҮЛЭХ
  1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ "ГООДАЛЬ"-ийн Нэвтрэх хэсгийг сонгон, "Нэвтрэх" болон "Бүртгүүлэх" гэсэн сонголтын аль нэгийг сонгож, өөрийн цахим шуудангийн хаягийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн нууц үгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
  2. ГООДАЛЬ-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр цахим бараа бүтээгдэхүүн, сургалт захиалах, өөрийн захиалгыг хянах эрхтэй болно.
  3. Хэрэглэгч нь "ГООДАЛЬ"-д нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  4. Хэрэглэгч "ГООДАЛЬ"-н талаар санал гомдол, шинэ санаа, хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд goodali.mn, ГООДАЛЬ апп дээрх холбоо барих хэсэг, https://www.facebook.com/GoodaliOfficial-д хандан мессеж илгээх боломжтой.
  5. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, БАТАЛГААЖИХ, ЦУЦЛАХ ХУГАЦАА
  1. Захиалга хийх хугацаа: 
    1. Хэрэглэгч "ГООДАЛЬ" цахим системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
    2. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
  2.  Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа.
    1. Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш зааврын дагуу төлбөрийг бүрэн төлснөөр захиалга нь шууд баталгаажна.
    2. Захиалгын төлбөр дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
    3. Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадалгүй захиалга цуцлагдсан тохиолдолд ГООДАЛЬ ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
  3. Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой
ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
  1. Хэрэглэгч захиалга хийж худалдан авахаар сагсанд нэмсний дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн "ГООДАЛЬ" нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр харуулна. 
  2. Хэрэглэгчийн хийсэн худалдан авалт бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байна. 
  3. "ГООДАЛЬ" нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  4. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг буцаах, цуцлах боломжгүй.
  5. Хэрэглэгч худалдан авалт хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус цахим барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг "ГООДАЛЬ" хүлээн авах боломжгүй.
ТАВ. "ГООДАЛЬ"-Н ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ
  1. "ГООДАЛЬ"-д цахим хэлбэрээр байршсан байгууллагын лого, бараа бүтээгдэхүүний тэмдгүүд, бүтэц, загвар, бүх хэлбэрийн контент материал нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрхээр хамгаалагдсан оюуны өмч болно.
  2. "ГООДАЛЬ"-ийн ямар ч материалыг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр эшлэх, хуулбарлах, олшруулах, дуурайх, ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно. Үйлчилгээний нөхцөлийн 5.2 дахь хэсэгт заасан зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ЗУРГАА. БУСАД
  1. ГООДАЛЬ нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр ГООДАЛЬ™ сайт, апп болон цахим сувгууд дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
  2. Хэрэглэгчийг худалдан авалт хийх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.