goodali logo

    ГЭРЭЭ ГИЙГҮҮЛЬЕ

    Эмэгтэй-Ариун сав

    Эмэгтэй хүн тэнэгтэж, эргэлзэж, шархдаж, хүчин мөхөстөн туйлдах үедээ ээж дээрээ ирдэг. Хэрэв ээж нь охиндоо хайрынхаа сүүг хөхүүлж: шүүж байцаалгүйгээр хүлээн зөвшөөрч, зүгээр л толгойг нь илээд, хамтдаа чимээгүйхэн уйлж, дараа нь халуун алгаараа хацраас нь бариад нүдийг нь үнсдэг бол эмэгтэй эдгэрч, эм эхлэлээсээ дүүрээд, цаашаа амьдарч, даван туулж, утгыг олж, урагшлахад бэлэн болдог.Эх нь үүнийг хийж чадаагүй бол тэрээр эгч рүүгээ, эмэгтэй дүү рүүгээ, найз руугаа, эмээ, ямар нэг садан руугаа очно. Тэд сүүгээ өгөхгүй ч цайгаар дайлж, сонсч, “Би чамайг сайн ойлгохгүй байгаа ч гэсэн чамтай хамт шүү” гэж хэлнэ.Хэрэв энэ нь бүтэлгүйтвэл эмэгтэй өөр эмэгтэйчүүд рүү явдаг. Тэднээс сүү цай, хацар дээрх халуун гар, өмөөрөл зөвшөөрлийг хүлээх хэрэггүй ч хүндэтгэл, сэтгэлийн дэм авч болно. Түүнийг сульдсан байгаагаар нь далимдуулаад махчин загас шиг тасчаад хаячихгүй, хүн шиг биш юмаа гэхэд дельфин шиг ч юм уу, сайхан харилцана гэж итгэж болно.Хэрэв чам дээр тэнэг, бүтэлгүй, будилсан, өвдсөн, өвдөлтөөсөө болоод эвхэрч атиралдсан, мөсөн зүүнүүдээр шаалгаад хөлдсөн эмэгтэй хүн хүрээд ирвэл, хэрэв чам дээр хэн нэгэн эмэгтэй хүрээд ирвэл, зүгээр л гар сунган инээмсэглээд, зүгээр л, чи ч гэсэн эмэгтэй хүн гэдгээ санаарай. Мирта ГроффманБио хавтгайн эцэг ба хүний эцгүүдУргийн бичиг-удмын түүхэн үнэний ач холбогдолАмьдралын түүхийн давтамжБэлгийн үйлдэл явагддаг сувгуудБэлгийн амьдрал ба сэтгэцийн эрүүл мэндГэр бүлийн оюуны ай савАмьдралын хөтөлбөрЭцэг эхийн бэлгийн хариуцлага

    0:000:00

    0:000:00