
ЯНЗ УЧИР
3 аудио“Харанхуй өрөөнд харах 2 арга бий. Нэг нь барьж байгаа гар чийдэнгээ тусгаад харах. Гэхдээ та шалаа харвал таазаа харахгүй. Эсвэл та унтраалгыг асаагаад өрөөг нэлд нь гэрэлтүүлж болно. Ухаантай ба тэнэг хүний ялгаа энд л байдаг. Тэнэг хүн оюундаа нэг мөчид нэг л бодлыг барих чадамжтай. Хэрвээ 2 бодлыг зэрэгцүүлж гэмээнэ тэр ухаанаа бүр гайхан бахадна. Ухаантай хүн бол мэдээллийн 4 суваг, тархины 150 тэрбум нейроны холбоосноос нэгэн зэрэг ажиллуулах хүчин чадалтай учраас завсрын өнгө, дундын бүс, эсрэгцэл, нэгдлийг хөдөлгөөн дунд нь харах чалхтай. Тэнэг хүн шалтгаан үр, хүчин зүйлс, нөхцөл байдал гэх мэтийг ойлгодоггүй: шууд л хэл, алийг нь алах юм, цагааныг уу, улааныг уу, чи манай тал уу, эсвэл дайсных уу л гэнэ. Эх орноосоо урвасан гэж дүүжлэн алах ялаар шийтгүүлсэн генерал Власов улаан армийн хамгийн шилдэг 99-р дивизийн удирдагч, алдарт 7-р сарын тулааны тэргүүнд тооцогддог 4-р механик корпусын жанжин, Киевийн хамгаалалтын шилдэг стратегич, Москваг хамгаалж байсан тухайн үеийн хамгийн шилмэл 20-р армийн командлагч байлаа. Түүнийг яагаад 2-р довтолгооны шугам руу шилжүүлсэн түүх бол тусдаа асуудал бөгөөд энэ бүхэн нийлээд ч түүний урвалтыг зөвтгөхгүй боловч чухам яг юу болсон талаар тунгаан эргэцүүлэх хэрэгтэйг сануулж байгаа юм. Ухаантай хүн бол “Тийм ээ, зөвхөн ганц хэсгээр бүтэн зураглалыг харах, дүгнэх боломжгүй” гэнэ. Тэнэг хүн бол “Аанхан, тэгээд чи Власовыг өмөөрч байгаамуу, тээ? Тэгэхээр чи урвагчийн талд юм байна, тээ?” гэнэ. Өргөн харж, гүн сэтгэж, байж болох бүх өнцгөөс үзэхийг оролдож, дүгнэлтээ дахин дахин цэгнэж, ухаанаа хөгжүүлж байгаарай. Яагаад гэвэл ухаантай хүн л жаргалтай байдаг учраас тэр.Михаил Веллер Чи ухаантай бөгөөд жаргалтай хүн юм шүү.
үлдсэн
Тэр нэг удаа шүүгээнээсээ өөрийнхөө хөргийг олсон байх...Таг дөрвөлжин толгойтой, тас майжгий хөлтэй, хялар эсвэл долир нүдтэй, хацар дээрээ хамартай өөрийнхөө зургийг тэрээр хайлан уяран үнсээд “Энэ бол миний хамгийн гоё зураг!” гэсэн байх даа. Тэр маш азтай. Яагаад гэвэл өдөр бүр шүүгээнээсээ, ширээн дээрээсээ, хувцасныхаа халааснаас хамгийн “үзэсгэлэнт” зургуудаа олсоор байдаг. Тэр цэцэрлэгийн багш юм. Сайхан шигээ бас хэцүү энэ хөдөлмөр түүнд өөр лүүгээ очих зам нь болж өгч байгаа учраас тэр азтай. “Хэрэв чи эргээс хөдөлж, холдож, бүр нүдэнд үзэгдэхгүй болтол нь алсрах эр зоригийг дотроосоо олохгүй бол хэзээ ч далайг гаталж чадахгүй” гэж агуу Кристофер Колумбын хэлсэнчлэн хуучин өөрийгөө тав тухтай нь хамт эрэг дээр орхин гарахдаа тэр минь нулимсаа арчсаар дотор охиноо олохоор, сэтгэлийн далайг гатлахаар одсоныг би мэднэ. Өнөөх гайхамшигт сод хөргийг бүтээгчдээс дотор охиноо хайсаар, олсоор яваа түүний минь бүтэн түүхийн нэгэн бүлэг энэ дэлхий гариг дээр, энэхэн цаг хугацаанд өрнөхдөө олон олон зүрхэнд гэрэл асаасаар байгааг би бас мэднээ.Танилц: Болор, ээж, эхнэр, охин...
үлдсэн
Хэрэв та автоматаас худалдан авч байгаа бол таны гар дээр ирэх кофены хэмжээ, чанар нь тэр машины чадал, кофены үрийн чанараас хамаарна. Таны ямар хүн байх нь энд огт хамаагүй. Харилцаанд ч гэсэн яг адилхан. Тантай хэн хэрхэн харилцаж байгаа нь тэр хүний соёл, ил далд ухааных нь агуулах, сэтгэлийн цаг агаараас нь хамаарна. Тэр хүний уур, баяр, жаргал зовлонд зөвхөн та хамаатай биш. Салан тусгаарлал гэдэг бол “Би өөрөө ойлгож, мэдэрч, ухамсарлаж байгаа”-г хэлнэ. Харин салан тусгаарлаагүй байна гэдэг бол хүний үйлдлийг өөрийн гавъяа эсвэл өөрийн гэм буруу гэж хүлээн авахыг хэлнэ. Кофе чанагчийн товчийг та яаж ч дарсан, биеэ яаж ч авч явсан, түүнд дуулж бүжиглэж өгсөн ч, эсвэл хар хүчээрээ өшиглөсөн ч ямар ч хамаагүй, түүнийг яаж тохируулсан байна, тэр хөтөлбөрийн дагуу л, яг тодорхой хэмжээтэй, тодорхой чанартай кофе гарна. Хүнийг ойлгоё гэвэл энэ жишээг хүн дээр шилжүүлээд л ойлгочих. Таныг яаж ч чардайсан хүн өөрт байгаа хөтөлбөрийн дагуу л танд хариулна. Харин кофе чанагчаас ялгаатай нь гэвэл тэр өөрчлөгдөж болно. Цорын ганц тохиолдолд. Хэрэв өөрчлөлт түүнд хэрэгтэй бол. Анна ПаулсенҮүнийг ойлгох амаргүй шүү гэдгийг хэлэх гэж нуршуу удиртгал бичлээ. Харин энэ амаргүйг ойлгох замдаа гарсан хүмүүсийн нэг нь Сола минь билээ. Сургалтанд суусан, лекц сонссон хүн бүр зам дээр хөл тавьдаггүй юм. Аанхаан, ийм нэг юм байдаг байх нь, гоё юмөө гээл хөндлөнгөөс хараад, кофе уунгаа хараад, гоё амьдралыг мөрөөдөнгөө хараад л суудаг. Харин хийдэггүй. “Шархны лент шалтгаан хоёрыг хаа ч наачиж болно” гэдэг шиг “Би завгүй, энэ СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ээр замнаад байгаа хүмүүс завтай, би боломжгүй, боловсролгүй, хүчин чадалгүй, ухаангүй, азгүй, сайн нөхөргүй, томоотой хүүхэдгүй...” гээд ертөнцөд байж болох бүх шалтгаануудыг өөр дээрээ битүү наачихдаг. Харин замд гарагсад энэ наалтуудыг хуу татаж хаяад, хэдэн хүүхдээ үүрч, хэдэн ажлын дунд эргэлдэнгээ хэдэн үеийн амьдралын зохиолын хөтөлбөрийг засч, шинэ тохиргоо суулгах цоо шинэ мэргэжлийг эзэмшсээр явдаг. Энэ бол “Аз жаргалын үйлдвэрлэл” юм. Ямар ч цагт, ямар ч нөхцөлд, ямар ч шалтгаанд үл торон аз жаргалыг үйлдвэрлэсээр яваа Соладаа чиний гэрлээр жаргалын эх газрыг олж яваа олон ээжүүдийн өмнөөс баярлалаа. Өөрөө бороо, нар, тэнгэр болсон СОЛОНГО минь. Сэтгэлийн байгалийг эзэмдэн яваа шидэт дагина чамдаа хүний байгалийг эрхшээх дээдийн увдисыг ерөөе.
үлдсэн
“10 настай байсан үеэ би сайн санаж байна. Гэрт голд ором хүйтэн. Гудамжнаас найзууд минь дуудах сонсогдоно. Намайг гаргахгүй байгаа ээж рүүгээ би уурлаж орилж байсан. Ээж минь дув дуугай, миний энэ галзуурлыг залгин өнгөрөөгөөд, хичээлээ л хий гэж гуйдаг байсан сан. Гаръя, тэнэе гэж гадаа хашхирч байсан тэр хүүхдүүдээс одоо нэг нь ч амьд байхгүй. Миний амжилтыг үзэж чадаагүй ч намайг энд хүргэж ирсэн ээжийнхээ ачаар би одоо та нартай яриад сууж байна. Даанч бид хэтэрхий мартамхай байх юм даа...”.Аль ПачиноБид бүгдээрээ мартамхай. Бидний хүүхдүүд ч мартамхай байх болно. Өдөр бүр хэдэн зуун удаа тэдний амийг аварч байгаагаа өөрөө ч мэдэхгүйгээр аварч, буй бүхнээ зориулсаар ирснийг, зориулсаар ч байхыг маань тэд мартах болно. Гэвч бид аварсаар л, амиа дэнчин тавин зориулсаар байх болно. ЭЭЖ байна гэдэг бол энэ л юм. “Хүнийг юу хийж чадахаар нь биш, юуг хэзээ ч хийхгүй байхаар нь дүгнэ” гэсэн гүн ухаантны үг бий. Харин энэ үг эх хүнд хамаагүй. Яагаад гэвэл үрийнхээ төлөө хийхгүй зүйл гэж ээж хүнд байдаггүй. ЭЭЖ байхын тухай “Нүцгэн үнэн”-ийг харилцан ярилцсан ертөнцийн сайхан ээжүүддээ баярлалаа.
үлдсэн
Сэтгэлийн өндөр подкастыг бүрэн эхээр нь хүлээн авч сонсоно уу.
үлдсэн
Шийдвэрлэх тоглолтын өмнө гоцлол бүжгэн жүжигчдийн пуантанд шилний хагархайнууд хийж байсан түүх дэлхийн бүх театрт бий. Хувцасны өлгүүрийн эмэгтэй тэрийг хийдэггүй. Тайзны алба, хөгжим анги, үзэгчдийн танхим хамаагүй. Зөвхөн адил ашиг сонирхолтой нэг ангийнхан: бусад балетчид л ингэсэн байдаг. Арай амжилтгүйчүүд, юугаар ч юм дутуучууд л хийдэг. Суут зохиолчийн нэр дээрх ховын бичгийг зохиолчдын эвлэлийн хорооны жижүүр, гуанзны зөөгч, эсвэл уншигчид хүргээгүй. Өөр нэг зохиолч, жаахан түүхий нь л бичсэн байдаг. Хүмүүс одоо л ийм болчихсон юм биш ээ. Эртний Грект Олимпийн наадмын өмнө хар тугалган дээр сийлсэн хараал-дефиксионыг нэг тамирчинд нөгөө тамирчин л зориулдаг байсан. Манай эринээс 600 жилийн өмнө шүү! Дэлхийн мисс, фэшн шоу, урлаг спортын шалгаруулалтууд дээр юу болдгийг бид төсөөлөх ч гүй. Бүх юм дууссаны дараах уулын оргил дээрх сүүлийн агшныг л бид хардаг. Харин далайн харанхуй гүнд мөсөн уулын ёроолд авьяас хэцүү, ухаан хатуу, хат гачуу, гоо үзэсгэлэн дутуу-нэг үгээр буян дутуучууд яг тэр урлаг спортоосоо л өөр юуг хийцгээж байдгийг бид мэдэхгүй ээ. Энэ бол хорвоо юм. Атаархал, айдас, муу муухай бүхэн үүддэг дутуугийн тэр ёроолоос оргил хүрэх зам бас яггүй шүү. Гэвч болдог л юм. Пуантаа эсвэл гадсан өсгийтөө сайтар сэгсрээд, хөгжмийн болон бусад зэмсгээ болгоомжтойёо шалгаад, Сальеринуудын сарвайсан цомтой дарсыг амсахгүй байх. Илүү зөөлөн, илүү уран, илүү чадварлагаар илүү сэтгэж, илүү бүр маш илүү хөдөлмөрлөх, илүү тэвчих, илүү сахих... Ингэж чадсан гайхамшигт нэгэн эмэгтэй өнөөдөр Гоодалийн хойморт мориллоо. СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийн сургалтын системийн анхан, дунд шатны сургалтуудын төгсөгч Баянсангийн Ганзул.
үлдсэн

Заримдаа бид ажлаасаа ч, харилцаанаасаа ч гарах болдог. Гэрээсээ, хайртай хүнээсээ явах болдог. Хэрэв сэтгэл хөдлөлтэйхөн явбал эргэж ирэх магадлал өндөр.“Би хэзээ ч ирэхгүй, за юу!” гээд хаалга саван гарч одох өсвөр настан удахгүй буцаад ирнэ гэдгийг өөрөөс нь бусад нь мэдэж л байдаг. Ээж аав бол яах вэ, үнсээд л оруулна. Харин найз залуу бол? Эргэн ирэх бүрт чинь хүндэтгэхээ болино. Явах болсон шалтгаан чинь улам хүндэрнэ.Гэхдээ аюул заналхийлж байгаа бол шийдэж цөхөх хэрэггүй, шууд зугтах хэрэгтэй. Зүгээр л, сонирхолгүй, ашиггүй, тэсэхийн аргагүй болсон бол мэдээж явна, гэхдээ бэлдэнэ. Оргох төлөвлөгөөгөө гаргана хэхэ.Айлгах гээд байна уу, би?Барьцаалах гээгүй биз, явалтаараа? Эргэж ирэхгүй биз? Хэрэв буцвал хувьцаа чинь навс унана шүү дээ хө?Сайтар нягталж, бэлдэж, тайван хүйтэн явсан хүмүүс буцдаггүй.Хайртай залуу. “Өглөөний цайг оронд нь” гэдэг чинь дүрээрээ. Бэлэг, цэцэг, аялал… Гэвч биеийн харилцаанд оролгүй хоёр жил болсон. Ямар ч хэрүүл уруул, урвалт хууралт байхгүй. Зүгээр л залууд “мүүд нөү”. Бүсгүй битүүхэн энэлээстэй.Хажуу айлд халуун учрал, оргилуун ирээдүй. Гэхдээ долоо хоногт хоёр удаа бүсгүйг сольчихсон юм шиг л гэнэтийн уйлаан, “намайг орхи”, “би байснаасаа байгаагүй нь дээр”… Залуу учраа олохгүй, яахаа мэдэхгүй.Жишээ болгосон энэ хоёр хаалгаар ороход төлбөргүй, гарахад сэтгэл засал. Яг тодорхой шалтгаангүй байтал чи өөрийгөө дутуу, муу, буруу гэж мэдэрч байгаа бол ихэвчлэн хүний театрт байна гэсэн үг. Нууц, айдас, хувь хүний хямрал, хүүхэд насны гэмтэл. Гэхдээ чинийх биш, хүнийх. Тэгээд чамд туслах дүр л өгсөн байж таарна. Ярилцах, ойлголцох, тохиролцох оролдлого удаан хугацаанд бүтэлгүйтсээр байна гэдэг бол явах шалтгаан. “Хичнээн жил болчихоод уу, хайран юм” биш ээ. Ирээдүй бүр яйран болно. Энэ харилцаанд оруулсан мөнгө, цаг, энергиндээ битгий голоо цохь. “Би ахиад өөр хүнтэй болохгүй бол?” гэдэг вирусээр ахин битгий кодлуул.“Хүнтэй болохгүй бол хэнтэй ч яахав” бол чиний амьдралын зохиол биш юм шүү. Гэвчиг л ахин дахин нягтал. Сайтар бэлдэж, тайван хүйтэн явсан хүмүүс буцдаггүй ээ.ГЭРЭЛТ СҮҮДЭР® хуучин сэтгэлгээний форматлал.Цөхрөл...

Ертөнцөд дургүй, өөртөө бүр дургүй, бүхнийг сөнөөхийг хүсэж, өөрөөсөө зугтаж... сэтгэцийн өөрчлөлтийн шинж тэмдгүүд бүх утгаараа цогцлохыг өсвөр нас буюу хүүхэд том хүн болох шилжилтийн үе гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бэлгийн бойжилтыг хүнд хэлбэрийн хямралд яагаад оруулдаггүй юм бол гэж би боддог л юм.Төрөхийг оруулахгүй байгаа юм чинь гайхах юм байхгүй л дээ. Эмэгтэй хүмүүс хүмүүн бусаар зовж, заримдаа эндлээр төгсдөг төрөлтөөс илүү “энгийн, байгалийн” үйл явц гэж байхгүй л гэлцдэг.Харин сэтгэл зүйчийн хувиар хэлэхэд бэлгийн бойжилт бол төрөлттэй тун адилхан юм.Голд нэг юм хөдлөөд хөрвөөд, дотроос зад татчих гээд байхад хүн яахаа мэдэхгүй. Тэсэхийн аргагүй өвдөлтөнд эцэс төгсгөл харагдахгүй. Хамаг тамир нь барагдаад, үхчихвэл дээр ч юм шиг санагдана. Ямар ч байсан энэ хүнээс зүй зохистой үйлдэл хүлээнэ гэдэг бол төрөх гээд өвдөж байгаа эмэгтэйгээс эелдэг ёс нэхэхтэй адил утгагүй зүйл.“Өсвөр насны хүүхдээ муухай авиртай байна” гэж гомдоллож байгаа эцэг эх бол төрж буй эхнэрээ найрсаг бус байна гэж гонгинож байгаа нөхөртэй агаар нэг.Эх хүн төрөлтийн өвдөлтийг ганцаараа туулдаг шиг хүүхэд бэлгийн бойжилтыг орь ганцаараа л давдаг. Төрөөгүй нь энэ юу болохыг мэдэхгүй, төрсөн нь аль эрт мартсан, харин эх баригч бол “бусад нь хачин сайхан төрдөг, чам шиг ийм янгууч юм үзээгүй, дуугүй болоод өгөөч, ядаргаа” гэнэ.14-16 насыг нь л тэвччихвэл болоо гэж горьдсон эцэг эхчүүдийг 20 хүртлээ ч чангална, хүүхдүүд. Мэдээж, төрөлтийг мэс заслаар таслан зогсоодог шиг, бүр хөврөл байхад нь үр хөнддөг шиг үүнийг зогсоож болно. Болохоор барахгүй ингэдэг л байсан юм чинь.Хөвгүүдийг хөл дээрээ зогсонгуут л цэрэг дайн, хүнд ажлаар нухаад, охидыг хүүхэд, гэрийн ахуйгаар дарчихна. Элдэв бойжилт энэ тэрээр энэлэх чадал ч байхгүй, сэтгэл зүйн төлөвшил ч байхгүй тэр үетэй харьцуулахад орчин үеийн хүүхдэд өөрийнх нь дотоод ертөнцөөс өөр дарамт байхгүй ч гэлээ үл таних шинэ ертөнцөд амьд үлдэх нөөц хүчин чадал нь хангалтгүй л байдаг.Дөнгөж сая гэрийн чинь хаалгыг хага саваад гарахдаа хаачихаа ч хэлэхгүй, асуултанд ч хариулахгүй, хог тарьж, хогшил эвдчихээд явж буй тэр том болоогүй “том хүн” чинь төрөх гэж тамаа цайж яваа юм. Мэдээж чи түүнд тусалж чадахгүй.Ядаж түүн рүү орилохоо больчих оо. Тэр чамайг хэн ч биш, миний ээж ч биш гэж чарлаж байгаа ч чи түүндээ ээж нь болохоос төрөхийн яхир асрагч бол биш шүү дээ.Хэрэв чиний ч бас шилжилтийн насыг, сэтгэл зүйн эрүүл бойжилтыг тасалж байсан бол ертөнцөөр хайрлуулсан охин гэдгээ “дутуу төрсөн” дотор хүүхдэдээ ойлгуулах цаг ирлээ! ГЭРЭЛТ СҮҮДЭР® чиний сэтгэлийн өлгий.Энхрийгээс энхрий лекц©

Олон жил нухалдаад үр дүнд хүрээгүй сэтгэл засал дотроосоо яаж харагддаг вэ?Ээжийгээ хайрлах гэж хүчлэвч бахь байдгаараа.Аавыгаа хайрлах гэж хүчлэвч бас бахь байдгаараа.Нөгөө талынхаа сэдэл санааг тодруулчих газарт хилийн шугамаа л чангалаад яваадаа өөрөөрөө бахархана.Хүнтэй дотносож үзээгүй байж аль хэдийн оношилчихно.Хамгийн эмпат чамд хөгийн нарцисс, сэтгэцийн гажигтангууд таараад байгаад гомдоно.Харин амжилттай сэтгэл засал бол өөрөөр үзэгдэнэ.Чиний дотор хүчирхэг халамжит эх бий болсон. Гэхдээ энэ бол төрсөн ээжийн чинь дүр биш.Чиний дотор түшиг тулгуурт эцгийн дүр бий болсон. Гэхдээ энэ бол төрсөн аавын чинь дүр биш.Юм л бол хил заагаа хамгаалах гээд байх шаардлагагүй болсон тул одоо зөвхөн гүүр босгож эхэлсэн.Хариу үзүүлэхээсээ өмнө өөрийгөө барьж авдаг болсон чиний “өөрийн мэдэлгүй” үйлдэл эрс цөөрсөн.Гэхдээ нойр ханасан, зөв хооллосон, гадны өдөөн хатгалга, халдлагад өртсөн эсэхээс шалтгаалаад нарцисс, сэтгэцийн өвчтөн, энэрэнгүй үзэлтний аль нь нэг нь гоцлон гарч ирдэг цоморлиг гэдгээ одоо мэддэг болсон.Хамгийн гол нь хийе гэснээ чи шууд эхэлдэг болсон. Дур хүсэл дундаас ирдэг тул мөрөөдлөө “илүү тээхээ” больсон. Үргүйдэл, эсвэл архаг өтгөн хаталттай адилтгаж болох төгс байхын донгоос салсан.Энэ түвшинд хүрэхэд ГЭРЭЛТ СҮҮДЭР® хэрэгтэй.Энд нэгэнт очигсдод ч бас дахин хэрэгтэй.Ээжийг эрэхүй: Фанатизм лекц©

Богино түрийтэй хар camper. Би энэнтэйгээ уулыг давж, усыг туулж, фэйлдэж, бас күүл гэгдэж явсан. Торон даашинзтай а ля гранж гүнж, савхин корсеттой гот болж байсан. Гэрийн шаахай шиг эвтэйхэн, эмээгийн эсгий шиг эрүүлхэн, ээлтэйхэн дотны найз минь байлаа.Нэг өдөр гутлын дэлгүүр орох хүртэл л дээ.Шангрилад нэрийн дэлгүүр лүү нь чөтгөр намайг хөтлөн оруулаад, цоо шинэ загварыг нь хөлд минь угласан тэр мөчид хамгаас хайрт тэр минь хамгийн том асуудал болж хувирсан. Бохир, бойтог, хачин өнчин царайтай.Би түүнээс салахыг гэнэт хүссэн.Гэвч хуучныг шинээр солих хуулийг өөрчилдөг нэг хүчин зүйл бий. “Дуртай” гэдэг ойлголт.Гештальтад энэ бол “дэвсгэр ба дүр” юм л даа. Сүхийн талбай дээр зүв зүгээр харагдаж байсан гутал дэлгүүрийн шил толин дунд шал өөр үзэгдэнэ. Гэвч чи түүндээ дуртай бол зүгээр.Гэртээ, орондоо, ажлын ширээний ард, ангийн найзуудын дунд мэдэрч байсан “БИ” хүлээн авалт, индэр, эсвэл хэсэг дээдсийн суурин дээр өөр болчихно. Гэхдээ чи түүндээ хайртай бол зүгээр.Хэрэв энэ л хайр байхгүй бол чамаас залуухан, халуухан нэгэн гарч ирэх бүрийд ялагдаж байдаг жамтай.Нийгмийн харцаар хэн нэгэнтэй харьцуулахад нэг л биш үзэгдэж болох ч өөртөө л хангалуун бол ялалт үргэлж чиний талд байдаг хуультай!2026 он ялалтаар эхлэг!ГЭРЭЛТ СҮҮДЭР®, 22 пазл лекц©

Нэг эмэгтэй намайг таньж, “Би таны дагагч, шүтэн бишрэгч, шавь, ганцхан цаг гаргаач” гэж оройн хоолонд урив. Маргаашийн номын оройн хөтөлбөр цуцлагдсан байсан тул бид уулзахаар болсон юм. Биднийг тэр хотын хамгийн шилдэг ресторанд очиход сул суудал байсангүй. Мэдээж, ийм олон улсын том арга хэмжээнд дотоод гадаадын зочид ихтэй байсан.-Та суудал захиалаагүй юм уу?-Өө яанаа, нөхөр маань л хамаг юм хийдгийн. Би чинь ёстой хүүхэд шиг хүн шүү. Гайгүй л юм байх гэж бодсын байхгүй юу...“Бодлоо ярихгүй ээ, болсон явдал л ярина шүү” гэдэг найзыгаа санан инээмсэглэв, харин шүтэн бишрэгч маань хөөрхөн ааштай, найрсаг гэж намайг үнэлсэн байх. Санал болгосон дараагийн газарт нь ч суудал байсангүй. “Үнэгүй магт, харин төлбөртэй загна”-ыг санаад цагт нь амаа хамхив. Гурав дахь газар луу явахаас татгалзав, цайлган цагаахан шүтэн бишрэгч маань муухай ааштай, хөгийн амьтанд гомдоод хоцров.Хүнийг хүүхдэрхүү зангаас нь салгах амаргүй.Гэнэн хонгор зан насанд хүрсэн хүний чимэг биш юм. Хэрэв эр хүн чамд “хүүхэд зан чинь намайг татсаанаанхаан” гэж байгаа бол тэр чамтай гэрлэхгүй л гэсэн үг. Бага насны хүүхэд сонирхдог гаж донтон биш бол. Зүгээр хэсэг наадаж магадгүй ээ, агаа нь.Хүүхдийн гэнэн харц, өөдрөг үзэл, тэнэгхэн шийдэл нь ямар нэг “эрх чөлөөгүй” байдлын л тэмдэг. Хүүхэд бол ийм байж болно. Харин “том болсон хүүхэд” бол толгойн өвчөөн хө.“Тэр бүсгүйн хүүхдэрхүү ааль дэндүү их төлбөрт унагасан даа. Хөөрхий тэр эцэстээ ямар ч мөнгөгүй, найз нөхөдгүй, цор ганцаар хоцорсон билээ”. Ги де Мопассан. “Хонгор найз” роман.ГЭРЭЛТ СҮҮДЭР® том хүний том хөтөлбөр.Зүрхний улирал цомог©

Найз залуу дээрээ наасан ээжийнхээ царайг хуулан авах мөч бол хамгийн эротик учрал юм.Эр хүнээс ээжийгээ хайгаад байгаагаа олж мэдэх агшин романтик биш боловч хөөс хагарч, хий буухын цагт жинхэнэ хайр эхэлдэг учраас энд л чи хүүхэд байхаа болино гэсэн үг. Тархи бодит байдлыг харах үед чи том болно. “Энэ хүн миний төлөө өдөр бүр юу хийдэг вэ?” гэж өөрөөсөө асуу.“Тэр надад хайртай, түүнтэй байхад сайхан…” гэх мэт бол биш. Харин яг чиний төлөө хийдэг бодит үйлдлийнх нь жагсаалтыг гарга. Тэгээд жилийн өмнөхөө сана. Чи хүнийг биш, дурсамжийг хайрладгаа харна.“Хэрэв би өнөөдөр анх удаа учирч байгаа бол, танилцах сайтан дээр таарсан бол энэ хүнийг сонгох уу, дахин дахин сонгох байсан уу?” гэж асуу.“Хосууд нэг нэгнийхээ төлөө хувийн төлөвлөгөө, хил хязгаар, өөрийгөө ч хүртэл өөрчилдөг. Би энэ хүний төлөө хичнээн удаа ийм үйлдэл хийсэн бэ? Харин тэр?”. Хэрэв тэнцүү биш байвал чи хүнийг биш, золиос болох зохиолоо л хайрлаад байгаа хэрэг.“Би өөртөө өгч чадахгүй, өөр хэнээс ч, хаанаас ч авч чадахгүй юуг энэ хүнээс авдаг вэ?”. Өөр газраас олж боломгүй тийм нэг онцгой чухал зүйл байхгүй бол чи өөрийнхөө үнэт зүйлс, хүслээ эргэн хар.“Энэ хүний дэргэд байснаараа би хөгжсөн үү?”. Чи өөртөө илүү итгэлтэй, тайван, бүх талаар хүчтэй болсон уу? Тархи чинь аргагүй хамгаалалтын байдалд ороод, амьд үлдэх тохиргоон дээр л байгаад байгаа юм биш биз?“Хэрэв хамгийн сайн найз минь, эсвэл миний охин яг энэ хүнтэй яг ийм харилцаанд байгаа бол би юу гэх байсан бэ?”. Ихэнх хүн “Зугт” гэж хариулдаг.24 цагийн дараа ахиад нэг хариулаад үз. Хэрэв хариултууд хэвээрээ байвал чи хүнийг биш төсөөллөө хайрлаад байгаа байж болох юм. Харилцаа чинь чамайг гэмтээдэг байж ч болзошгүй. Тэгвэл тэр тойргоос гар. Гараад эргэн хар. Гэмтлээ хувьсга.Сэтгэл зүйн гэмтэл бол амны салиа нь арилаагүй сэтгэл засалчдын яриад байгаа шиг аюул биш, харин хүний хамгийн чухал нөөцийг гаргаж ирэх уурхайн цооног байж бас болно.Хэрэв үйлчлүүлэгч\хөтөлбөрийн оролцогч\лекц сонсогч тэр гэмтлийн төлөө ертөнцийг занаж зүхэхээ зогсоовол,Хэрэв тэр хүн гэмтэлдээ зөвхөн өвдөлт, эмгэнэлт уршгийг биш оюун санааны\санхүүгийн\нийгмийн шинэ шатанд гарах боломж, түлхэц, хөшүүргийг олж харж чадвал,Хэрэв тэр хүн өөрийгөө зөвхөн гэмтлээр тодорхойлохоо болиод, золиосын дүрээс салахыг өөртөө зөвшөөрвөл энд жинхэнэ хувьсгал болдог.Эздэдээ тэрбум тэрбумыг авчирсан хитүүд, урлагийн бүтээл, бизнесүүд гэмтлийг хувьсгаж мөнгө болгосноос л эхэлсэн. Бүтээлч, сэтгэгч хүмүүст гэмтэл нь нээлт, цойлолтын үнэт түүхий эд болж байсан. “Би гомдсон” гээд ширээн доогуур гөжүүдлэн сууж байгаад бэлэгнээс хоцордог зан том хүнд байдаггүй. Аргадуулах гэж аргаа бардаггүй.Гэмтлээс гал гаргаж, сүүдрээс гэрлийг төрүүлэх чамдГЭРЭЛТ СҮҮДЭР® алхимийн хувьсгагч болох болно!Гомдол...