sokosoko
ОЧИРЫН БОРОО
сургалтанд хамрагдах болсондоо баяртай байна
цахим хөтөлбөр
ААВ гэж сонсохын төдийд та юу мэдэрдэг вэ?
Халуун дотно мэдрэмж, хайр, талархал, бахархал...?
эсвэл таны дотор дургүйцэл, зугтах хүсэл, магадгүй бүр уур, үзэн ядалт төрж байна уу?
Энэ бол таны хосын харилцааны цаг агаар юм.
Таны дотор зуд болж байгаа бол гадна талд зун болохгүй.

Та аавыгаа таньдаггүй, байнга харилцдаггүй, эсвэл тэр хүн байхгүй болсон байж болно. Гэхдээ таны бие махбод, генийн бүтцийн тал нь үүрд аав байна. Өөрийн тэрхүү 50%-даа хэрхэн хандаж байгаа хандлагаас аз жаргал тань шууд хамаардаг зүй тогтолтой.
Мөнгө та хоёр хэр найзууд вэ?
Бизнес, карьер, өөдлөх замдаа сэтгэл дүүрэн үү?
Харьяалагдаж буй нийгмийн давхаргын статусдаа та бүрэн ханасан уу?
Аавыгаа мэдэх эсэхээс үл хамаараад “аав”-ын тухай таны ойлголт хайр сэтгэл, санхүү, нийгэмд өөрийгөө илэрхийлэх, хэрэгжүүлэх бүх сувгийг тодорхойлно. Аавдаа дургүй бол мөнгө танд дургүй байна. Аавдаа үл итгэдэг бол таныг хуурах хүмүүсийг дуудна. Аав бүрхэг, барьцгүй санагддаг бол аливаа харилцаа тодорхойгүй, ойлгомжгүй, ирээдүйгүй байсаар бүдгэрнэ.
ААВ-аас авч байсан яг тэр мэдрэмжийг дахин амсуулах хүмүүсийг бид далд ухамсраараа сонгодог учраас дотор аавтайгаа учраа олох, хүлээн зөвшөөрөх нь өөрсдийн маань эрх ашгийн асуудал юм.

Дотоод аавтай эвлэрэх замаар өөрийн бүрэн хэрэгжилтэнд хүрэх
ОЧИРЫН БОРОО 35 хоногийн цахим хөтөлбөр нь:
транзактын сэтгэл зүйн онолын бичвэр,
дурсамж сэргээх, засах асуулт хариулт,
удмын болон гэр бүлийн тогтолцооны тавилт дээр суурилсан транс дасгал,
сэтгэл заслын богино кино
хөтчийн видео бичлэгээс бүтсэн цогц хэлбэрээр 70 хоногийн турш нээлттэй байна.
ГООДАЛЬ платформ дээр байршиж буй Гэрээ гийгүүлье, Зөвхөн эмэгтэйчүүдэд, Ангижрал, Зүрхний улирал цомгийг сонссон буюу эдгээр агуулгыг бусад эх сурвалжаас авсан байвал давуу тал болно.

Хөтөлбөрийн хөтөч
ЦОГТЫН АМГАЛАН
· Сэтгэл засалч
· ГООДАЛЬ™ \Улсын бүртгэлийн дугаар 0008716\-ийн бүтээгдэхүүнүүд болох ГООДАЛЬ сэтгүүл, ГООДАЛЬ платформын үүсгэн байгуулагч,
· СЭТГЭЛЭДГЭРЭЛ©-ийн цуврал лекц, цахим хөтөлбөрүүдийн зохиогч
СЭТГЭЛЭДГЭРЭЛ нь Монгол Улсын Оюуны өмчийн газрын 40-0022603 тоот бараан тэмдгийн гэрчилгээтэй, одоогийн байдлаар 34 аудио лекц, 4 цахим хөтөлбөрөөс бүрдэж буй сэтгэл зүйн сургалтын тогтолцоо юм.
Эдгээр бүтээлүүд нь 11655 дугаар бүхий Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, Ц. Амгалангийн оюуны өмчийн туурвилууд болно.
Хөтөлбөрийг сонирхогсдын анхааралд
Яг одоо сэтгэл зүйн хямрал, түгшүүртэй байгаа, сэтгэлийн ноцтой гэмтэлтэй, хүнд дурсамжтай хүмүүс бие даан ажиллах цахим хөтөлбөрт хамрагдахаас өмнө сэтгэл зүйн мэргэжилтэнд хандах шаардлагатай.
Хэрэв та хэт эмзэг, сэтгэлийн хөдлөлөөс болж ажлын чадвараа алддаг, аливаа үйл ажиллагааг гүйцэтгэхдээ заавал гадны дэмжлэгт дулдуйддаг бол мөнгөн багц танд зохимжгүй байж болзошгүй.
Хаа ч, хэзээ ч та үргэлж хэрэгтэй газраа, хэрэгтэй зүйлээ хийж байдаг гэдэгтээ бат итгээрэй!
Сэтгэгдэл
БүгдОЧИРЫН БОРОО
сургалтанд хамрагдах болсондоо баяртай байна
ОЧИРЫН БОРОО
Энэ сургалтаар аавтайгаа эвлэрсэн. Тэр хэрээр эрэгтэй хүнийг сайн, муу гэж ангилж харахаа больсон. Бас өөрийгөө нийгэмд тодорхой байр суурь эзлэхэд, бие дааж шийдвэр гаргаж өөрийнхөө амьдралд хариуцлагатай нэгэн болоход тусалсан ачтай хөтөлбөр гэж талархаж байна.
ОЧИРЫН БОРОО
Тэгэх бүр хүү минь, нөхөр минь, аав минь ойр дотно болж, тэднийг бага ч атугай ойлгодог болсон. Эрэгтэй хүнийг хүлээн зөвшөөрч, эмэгтэй байгаадаа талархах увдисыг би Очирын бороогоор олж авлаа. Баярлалаа Гоодаль багт болон, удирдан чиглүүлж, гайхалтай хөтөлбөр боловсруулан бидэнд оюун ухааны шим дээдийг өргөн барьсан багшдаа. Энэ сэтгэгдлийг уншиж байвал, эргэлзэх хэрэггүй, чамд хэрэгтэй эрлээ олж, зөв замдаа чи гарчээ. Өөртөө дээдийн ерөөлийг өргөн, энэхүү сургалтаар бэлэг бариарай.
ОЧИРЫН БОРОО
Очирын бороонд 2 дахь удаагаа сууж төгслөө. Суух бүртээ л олз түүн авч сэтгэл эдгэрэл рүү л тэмүүлэн байх шиг. Аав гэдэг хүн миний амьдралд байгаагүй гэж итгэн, эрэгтэй хүнтэй битүүхэн өрсөлдөн, дутахгүй гэдгээ харуулахаар дайрдаг байлаа. Үргэлж л шударга ёсны дайн хийж явж дээ. Одоо аав минь байснаар барахгүй, намайг адислан, хайрладаг байсныг, амьдралын чухал сонголт бүрт аав минь гаднаас дэмнэн байсныг олж харсан. Мөн дотроо би тэр чигээрээ яг аав, аавын оюун ухаан, авъяас чадал надад ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Энэ бүхэнд би дургүйлхэж, татгалзаж явсан. Аавыгаа үгүйсгэн ээжийн 50%-иар чардайж явжээ. Одоо би аав, ээж 2 минь ямар ч байж болно. Намайг олох үедээ дээдийн хайраар учран золгож, би бүтсэн гэдгийг л ойлгож байна. Түүнээс хойш тэр хоёр бие биенээ хэрхэн харж, яаж хандсан нь миний олдсон үеийн их хайрыг үгүйсгэж чадахгүй шүү дээ. Эрэгтэй хүн эр оршихуйн гайхамшиг, эмэгтэй хүн эм оршихуйн гайхамшиг. Аль нэг нь илүү, дутуу гэх асуудал биш, Зүгээр л байгаль эхийн заяасан өөр өгөгдөл, өөр эрчим хүч. Эрэгтэй хүнийг эрхэмлэн дээдэлж, эмэгтэй хүнийг энхрийлэн хайрлах нэг тийм хүч дотор минь байгааг энэ сургалтаар нээн олж, харлаа.
ОЧИРЫН БОРОО
Олон жил би ааваасаа ичиж хамаг хүмүүсээс аав л арчаагүй мэт санаж байсан. Өөрөөсөө тэс хол эрчүүдийн зугаа болж энэ хүртэл төөрөхдөө энэ гайхалтай орчинд орж өөрийгөө олно чинээ санаагүй. Эхний минь хүсэл нуух юун ‘Баяжих’ байлаа. Гэтэл одоо би гоо сайхнаа мэддэг дотоод хүчээ мэдэрдэг талархаж баярлаж чаддаг сэтгэлээр унасан үедээ өөрийгөө аргадаж чаддаг юу хийхээ яах ийхээ маш сайн төлөвлөдөг болсон. Бусдаас буруу хайж ямар ч үнээр хамаагүй би болж байвал болоо гэх ядмаг сэтгэлгээ орчин гээд олон муу дадал үг үйлдлээс салж ялгаж салгаж чаддаг болгосон хичээлдээ талархъя. Ачит багшийнхаа алсын хараа хайр дүүрэн их үйлсэд мөргөе. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийж буй баг хамт олонд бас чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Та бүхэн минь сайхан шинэлээрэй… Азжаргал эрүүл энх амжилж бүтээлийн дээдийг хүсье!
ОЧИРЫН БОРОО
Хөтөлбөрийг авахаасаа өмнө өөрийгөө ч, аавыгаа ч их голж ханддаг, харьцдаг байсан бол одоо ингээд бодоход аавынхаа нүд рүү хараад "Таньдаа баярлалаа" гэж чин сэтгэлээсээ хэлдэг, өөрийгөө эрхлүүлдэг, энхрийлдэг - өөртөө ч, өрөөлд ч, орчлонд ч өмнөхөөсөө илүү их итгэдэг болжээ. Очирын бороондоо дахиад сууна аа. Дотор өөрчлөгдөхөд гадаад ертөнц дагаад өөрчлөгддөг гэдэгт итгэдэг болсон. Сэтгэлд минь очирын бороо асгаруулсан хөтөлбөртөө баярлалаа.
ОЧИРЫН БОРОО
Очирын бороондоо 2 удаа норсоон. Сургуулиа төгсөөд нийгэмд гараад нэг л өөртөө итгэлгүй, мөнгөний талаар өрөөсгөл ойлголттой хэрнээ мөнгөөр байнга дутагдаж явдаг учираа эндээс олсон. Өөрийн аав болон дотор ааваараа дамжуулан эр хүнтэй ойлголцож чадахгүй байгаагаа мэдэж хүлээн зөвшөөрсөн. гэхдээ шууд л эрэгтэй хүнтэй зөв харьцдаг болсон гэсэн үг бишээ. олон жилийн турш надад суусан дадалаа бага багаар өөрчлөхийг хичээн очирын борооноосоо олж авсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээн яваа. Эзэнт гүрнээ бүтээх дотоод хүчээ би энэ сургалтаас олж авсан.
ОЧИРЫН БОРОО
Эмэгтэй бүрийн сэтгэлийн тэнгэрт ОЧИРТ ТЭНГЭРийг ерөөмөөр байна. Эмэгтэй бүрийн сэтгэлийн байгальд ОЧИРЫН ААДАР асгарч ХУР бууж байгаасай билээ. Эрэгтэй ертөнц эрэгтэй эхлэлийг ойлгож, таньж мэдэрч сурахад минь хамгийн их тусаа өгсөн. Нэг насны амьдралынхаа үнэт шийдвэрүүдийг сургалтандаа тулгуурлаж өсөж хөгжсөн хувилбараараа сонгоосой гэж бүхий л охидын өмнөөс хүсмээр байна. ОЧИРТ ЭГЧ ДҮҮСдээ хязгааргүй их хайртай.
ОЧИРЫН БОРОО
Энэ ертөнцийг би яаж харж, мэдэрч, сонсож, үнэрлэж, хүртэж..., дотор БИ-тэйгээ болон бусад хүмүүстэй хэрхэн шүргэлцэж, тэдэнд юуг өгч бас тэднээс юуг авдаг гэдгээ хамгийн ойрын төсөөлөл ААВ-аараа дамжуулан нээгээд байгаа юм байна гэдгээ Очирын бороог 2 дахь удаагаа хийж дуусгахдаа ойлгож эхэллээ. Өмнө нь, аавын талаарх өөдгүй дурсамжуудын цуглуулгаа л түүний талаарх үнэмлэхүй үнэн гэж итгээд, ахин дахин тархиндаа тоглуулж, гомдож гутарч, буруутгаж, мэдрэмжийн далайд живж явжээ. Гэвч ‘’энэ бүх сөрөг сэтгэл хөдлөлүүд надад дотор гэрлээ олж харахад тусалсан. Миний хэзээ ч дотор нь орж, мэдэрч чадахгүй тэр ертөнц = ААВ минь энэ замын эхний хөтөч болж, ГООДАЛЬ-ийн эрдмийн өргөөнд хүргэж өгсөн ачтан’’ гэдгийг л одоо бат мэднэ ээ! Энэ бүхнийг олж харах харцыг минь тэлж өгсөн ГООДАЛЬдаа маш их баярлалаа! Төөрч, ядарч зутарсан, зовж шаналсан сэтгэл бүр энд ирж, өөрсдийн луужингаа олоосой.
ОЧИРЫН БОРОО
2019 онд анх удаа Инж гинж, Очирын бороо сэтгэл зүйн сургалтад суусан нь миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан. Тэр үеэс хойш миний амьдрал илүү зөв чиглэл рүү эргэсэн гэж би боддог. Сургалтын дараа өөрчлөлтүүд маш тодорхой мэдрэгдсэн. Би өөрийнхөө гадаад төрхийг голохоо больж, өөрийгөө илүү хүлээн зөвшөөрдөг болсон. Нөхөртэйгөө муудалцах нь эрс багасч, санал зөрөлдөөн гарсан ч илүү эрүүл, ухамсартай байдлаар ярилцаж шийддэг болсон. Хүүхдүүдтэйгээ ч илүү ойлголцож, тайван, эрүүл харилцааг бий болгож чадсан. Сургалтад суухаасаа өмнө эхлээд лекцүүдийг нь сонсохыг зөвлөж байна. Лекц бүр маш чанартай, бодит амьдралтай нягт холбоотой. Бид нийгэм болон эргэн тойрноосоо өөрийн мэдэлгүй олон буруу итгэл үнэмшлийг авсан байдаг бөгөөд тэдгээр нь биднийг дотроос минь зовоож байдгийг олж харах болно. Сэтгэл зүйн онолын мэдлэгийг өөрийн туршлага дээр тулгуурлан боловсруулж, охь шимийг нь нэрж, маш ойлгомжтойгоор зааж, бодит дасгалжуулалт хийдэг багшдаа хязгааргүй их баярладаг. 2019 оноос хойш тасралтгүй хамрагдаж байгаа Гоодаль хөтөлбөр миний сэтгэл эдгэрлийн замч болж, өөрийгөө таних, ойлгох замд минь үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Үнэхээр их талархаж явдаг.