goodali logo

    Түүний номын дэлхий дээрх бүлэг...

    Тэр нэг удаа шүүгээнээсээ өөрийнхөө хөргийг олсон байх...Таг дөрвөлжин толгойтой, тас майжгий хөлтэй, хялар эсвэл долир нүдтэй, хацар дээрээ хамартай өөрийнхөө зургийг тэрээр хайлан уяран үнсээд “Энэ бол миний хамгийн гоё зураг!” гэсэн байх даа. Тэр маш азтай. Яагаад гэвэл өдөр бүр шүүгээнээсээ, ширээн дээрээсээ, хувцасныхаа халааснаас хамгийн “үзэсгэлэнт” зургуудаа олсоор байдаг. Тэр цэцэрлэгийн багш юм. Сайхан шигээ бас хэцүү энэ хөдөлмөр түүнд өөр лүүгээ очих зам нь болж өгч байгаа учраас тэр азтай. “Хэрэв чи эргээс хөдөлж, холдож, бүр нүдэнд үзэгдэхгүй болтол нь алсрах эр зоригийг дотроосоо олохгүй бол хэзээ ч далайг гаталж чадахгүй” гэж агуу Кристофер Колумбын хэлсэнчлэн хуучин өөрийгөө тав тухтай нь хамт эрэг дээр орхин гарахдаа тэр минь нулимсаа арчсаар дотор охиноо олохоор, сэтгэлийн далайг гатлахаар одсоныг би мэднэ. Өнөөх гайхамшигт сод хөргийг бүтээгчдээс дотор охиноо хайсаар, олсоор яваа түүний минь бүтэн түүхийн нэгэн бүлэг энэ дэлхий гариг дээр, энэхэн цаг хугацаанд өрнөхдөө олон олон зүрхэнд гэрэл асаасаар байгааг би бас мэднээ.Танилц: Болор, ээж, эхнэр, охин...

    Салан тусгаарлал ба кофе

    Хэрэв та автоматаас худалдан авч байгаа бол таны гар дээр ирэх кофены хэмжээ, чанар нь тэр машины чадал, кофены үрийн чанараас хамаарна. Таны ямар хүн байх нь энд огт хамаагүй. Харилцаанд ч гэсэн яг адилхан. Тантай хэн хэрхэн харилцаж байгаа нь тэр хүний соёл, ил далд ухааных нь агуулах, сэтгэлийн цаг агаараас нь хамаарна. Тэр хүний уур, баяр, жаргал зовлонд зөвхөн та хамаатай биш. Салан тусгаарлал гэдэг бол “Би өөрөө ойлгож, мэдэрч, ухамсарлаж байгаа”-г хэлнэ. Харин салан тусгаарлаагүй байна гэдэг бол хүний үйлдлийг өөрийн гавъяа эсвэл өөрийн гэм буруу гэж хүлээн авахыг хэлнэ. Кофе чанагчийн товчийг та яаж ч дарсан, биеэ яаж ч авч явсан, түүнд дуулж бүжиглэж өгсөн ч, эсвэл хар хүчээрээ өшиглөсөн ч ямар ч хамаагүй, түүнийг яаж тохируулсан байна, тэр хөтөлбөрийн дагуу л, яг тодорхой хэмжээтэй, тодорхой чанартай кофе гарна. Хүнийг ойлгоё гэвэл энэ жишээг хүн дээр шилжүүлээд л ойлгочих. Таныг яаж ч чардайсан хүн өөрт байгаа хөтөлбөрийн дагуу л танд хариулна. Харин кофе чанагчаас ялгаатай нь гэвэл тэр өөрчлөгдөж болно. Цорын ганц тохиолдолд. Хэрэв өөрчлөлт түүнд хэрэгтэй бол. Анна ПаулсенҮүнийг ойлгох амаргүй шүү гэдгийг хэлэх гэж нуршуу удиртгал бичлээ. Харин энэ амаргүйг ойлгох замдаа гарсан хүмүүсийн нэг нь Сола минь билээ. Сургалтанд суусан, лекц сонссон хүн бүр зам дээр хөл тавьдаггүй юм. Аанхаан, ийм нэг юм байдаг байх нь, гоё юмөө гээл хөндлөнгөөс хараад, кофе уунгаа хараад, гоё амьдралыг мөрөөдөнгөө хараад л суудаг. Харин хийдэггүй. “Шархны лент шалтгаан хоёрыг хаа ч наачиж болно” гэдэг шиг “Би завгүй, энэ СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ээр замнаад байгаа хүмүүс завтай, би боломжгүй, боловсролгүй, хүчин чадалгүй, ухаангүй, азгүй, сайн нөхөргүй, томоотой хүүхэдгүй...” гээд ертөнцөд байж болох бүх шалтгаануудыг өөр дээрээ битүү наачихдаг. Харин замд гарагсад энэ наалтуудыг хуу татаж хаяад, хэдэн хүүхдээ үүрч, хэдэн ажлын дунд эргэлдэнгээ хэдэн үеийн амьдралын зохиолын хөтөлбөрийг засч, шинэ тохиргоо суулгах цоо шинэ мэргэжлийг эзэмшсээр явдаг. Энэ бол “Аз жаргалын үйлдвэрлэл” юм. Ямар ч цагт, ямар ч нөхцөлд, ямар ч шалтгаанд үл торон аз жаргалыг үйлдвэрлэсээр яваа Соладаа чиний гэрлээр жаргалын эх газрыг олж яваа олон ээжүүдийн өмнөөс баярлалаа. Өөрөө бороо, нар, тэнгэр болсон СОЛОНГО минь. Сэтгэлийн байгалийг эзэмдэн яваа шидэт дагина чамдаа хүний байгалийг эрхшээх дээдийн увдисыг ерөөе.

    Гурван ээжийн нүцгэн үнэн

    “10 настай байсан үеэ би сайн санаж байна. Гэрт голд ором хүйтэн. Гудамжнаас найзууд минь дуудах сонсогдоно. Намайг гаргахгүй байгаа ээж рүүгээ би уурлаж орилж байсан. Ээж минь дув дуугай, миний энэ галзуурлыг залгин өнгөрөөгөөд, хичээлээ л хий гэж гуйдаг байсан сан. Гаръя, тэнэе гэж гадаа хашхирч байсан тэр хүүхдүүдээс одоо нэг нь ч амьд байхгүй. Миний амжилтыг үзэж чадаагүй ч намайг энд хүргэж ирсэн ээжийнхээ ачаар би одоо та нартай яриад сууж байна. Даанч бид хэтэрхий мартамхай байх юм даа...”.Аль ПачиноБид бүгдээрээ мартамхай. Бидний хүүхдүүд ч мартамхай байх болно. Өдөр бүр хэдэн зуун удаа тэдний амийг аварч байгаагаа өөрөө ч мэдэхгүйгээр аварч, буй бүхнээ зориулсаар ирснийг, зориулсаар ч байхыг маань тэд мартах болно. Гэвч бид аварсаар л, амиа дэнчин тавин зориулсаар байх болно. ЭЭЖ байна гэдэг бол энэ л юм. “Хүнийг юу хийж чадахаар нь биш, юуг хэзээ ч хийхгүй байхаар нь дүгнэ” гэсэн гүн ухаантны үг бий. Харин энэ үг эх хүнд хамаагүй. Яагаад гэвэл үрийнхээ төлөө хийхгүй зүйл гэж ээж хүнд байдаггүй. ЭЭЖ байхын тухай “Нүцгэн үнэн”-ийг харилцан ярилцсан ертөнцийн сайхан ээжүүддээ баярлалаа.

    Сэтгэлийн өндөр

    Сэтгэлийн өндөр подкастыг бүрэн эхээр нь хүлээн авч сонсоно уу.

    Оргил дээрх охин

    Шийдвэрлэх тоглолтын өмнө гоцлол бүжгэн жүжигчдийн пуантанд шилний хагархайнууд хийж байсан түүх дэлхийн бүх театрт бий. Хувцасны өлгүүрийн эмэгтэй тэрийг хийдэггүй. Тайзны алба, хөгжим анги, үзэгчдийн танхим хамаагүй. Зөвхөн адил ашиг сонирхолтой нэг ангийнхан: бусад балетчид л ингэсэн байдаг. Арай амжилтгүйчүүд, юугаар ч юм дутуучууд л хийдэг. Суут зохиолчийн нэр дээрх ховын бичгийг зохиолчдын эвлэлийн хорооны жижүүр, гуанзны зөөгч, эсвэл уншигчид хүргээгүй. Өөр нэг зохиолч, жаахан түүхий нь л бичсэн байдаг. Хүмүүс одоо л ийм болчихсон юм биш ээ. Эртний Грект Олимпийн наадмын өмнө хар тугалган дээр сийлсэн хараал-дефиксионыг нэг тамирчинд нөгөө тамирчин л зориулдаг байсан. Манай эринээс 600 жилийн өмнө шүү! Дэлхийн мисс, фэшн шоу, урлаг спортын шалгаруулалтууд дээр юу болдгийг бид төсөөлөх ч гүй. Бүх юм дууссаны дараах уулын оргил дээрх сүүлийн агшныг л бид хардаг. Харин далайн харанхуй гүнд мөсөн уулын ёроолд авьяас хэцүү, ухаан хатуу, хат гачуу, гоо үзэсгэлэн дутуу-нэг үгээр буян дутуучууд яг тэр урлаг спортоосоо л өөр юуг хийцгээж байдгийг бид мэдэхгүй ээ. Энэ бол хорвоо юм. Атаархал, айдас, муу муухай бүхэн үүддэг дутуугийн тэр ёроолоос оргил хүрэх зам бас яггүй шүү. Гэвч болдог л юм. Пуантаа эсвэл гадсан өсгийтөө сайтар сэгсрээд, хөгжмийн болон бусад зэмсгээ болгоомжтойёо шалгаад, Сальеринуудын сарвайсан цомтой дарсыг амсахгүй байх. Илүү зөөлөн, илүү уран, илүү чадварлагаар илүү сэтгэж, илүү бүр маш илүү хөдөлмөрлөх, илүү тэвчих, илүү сахих... Ингэж чадсан гайхамшигт нэгэн эмэгтэй өнөөдөр Гоодалийн хойморт мориллоо. СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийн сургалтын системийн анхан, дунд шатны сургалтуудын төгсөгч Баянсангийн Ганзул.

    Жилийн хамгийн азтай өдөр

    Хэрэв өнгөрсөн цагийн өөртөө захиа илгээх боломж байдаг сан бол дөнгөж 16 хүрч байсан орь залуу өөртөө би “Аз жаргалтай байхаас битгий залхуур” гэж хэлэх байсан. В.Амирханов “Юу ч хийхгүй тааваараа тарвалзаад л, харин хүмүүс чамд үйлчлээд л, хамгийн сайхнаар зугаацан цэнгэхийг юу гэх вэ?” гэсэн таавар байвал та “тансаглал” гэж бичихгүй гэж үү? Бид тансаглалыг залхууралтай хольж хутган ойлгодог. Юунд ч ямар ч хүчдэл шамдал гаргахгүй, шүд зуун тэвчин тэсэн зүтгэхгүй, санасан бүхэн аандаа ая зөнгөөрөө бүтээд л, чухам тэгээд л нэг жаргах юмсан гэж бодно. Гэтэл биднийг ухаалаг, хүчирхэг, зоримог, шийдмэг, хамгийн гол нь аз жаргалтай болгосон нь гагцхүү бидний замд хөндөлссөн асуудлуудыг мэрж барсан хөдөлмөр л байсан шүү дээ. Тэднийг цуулж, туулж даван гарах замдаа зүрхний маань булчин чангарсаар сэтгэлийн энэ их тэнхээг олсон. Өөрөөр яагаад ч бид энэ хүчийг олж авч чадахгүй байсан. Тэгээд зөвхөн энэхүү хатаар л аз жаргал гээчийг олж үздэг учраас сэтгэлийн хүч гэдэг бол жаргалыг таних нүд юм. Хичнээн юмтай байвч олж харахгүй бол ямар хэрэг байх сан билээ дээ. “Тэгж их зүдрэн байж энэ нүдийг олсноос зүгээр зоргоороо золбирох сохор байсан нь дээр” гэж хэлэх нэгэн гарч ирэх л байх. Юу сайхан, дур сайхан билээ л. Өнөөдрийн миний, чиний өмнө буй бодит байдал бол чи бидний өөр өөрийн л дур хүслийн биелэлээс өөр юу ч биш. Харин хэзээ би үүнийг хүсэв гэдэг бол чухал асуулт. Өнөөдөр бидний өмнөх тавганд 6 жилийн өмнө өөрсдийн маань гараар хийсэн хоол байна. 6 жилийн дараа амтархан таашаан зооглох эсвэл арзайн горойн залгих хоолоо ч бид өнөөдөр зуурч суугаа. “Хамгийн өндөр бүтээмжтэй хүн гэдэг бол тухайн өдрийг өдөрт нь дуусгадаг хүн” гэдэг үгийг би өдөр бүр, цаг бүр санадаг. Үдэш бүр тэр өдрийг дуусгаж, өглөө бүр шинэ өдрийг эхлүүлж чадаж байгаа цагтаа л бид хамгийн өндөр амжилттай байдаг юм шүү дээ. Өчигдрийн дутуугаа гүйцээсээр үдээс хойш шинэ өдөртэй золгох, өмнөх өмнөхийн хогнуудаа ангилсаар өдөр сар жилүүдэд гацахыг л амжилтгүй байдал гэж нэрлэдэг юм. Тиймээс л өглөөдөө эхэлж байгаа өдөр бүр азтай өдөр мөн билээ. Аль нь ч байсан, чиний дотор хүүхдэд шинэ оны мэнд хүргэе! 20250105 бидний хамгийн азтай өдрүүдийн эхлэл болог! ГЭРЭЛТ СҮҮДЭР

    ИНЖ...ГИНЖ ба Удмын хараал

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтын давтан оролцогч, туслах багш Б.Бат-Уянгатай ярилцлаа.

    Зөвхөн леди нарт...

    Хажууд нь байгаа эр хүн өөрийгөө жентлмэн гэж мэдэрдэг тэр эмэгтэйг леди гэдэг. Рассел Лайнз СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийн сургалтын тогтолцоог үр хөврөл байхаас эхлэн, бүр ГООДАЛЬ сэтгүүлийн анхны дугаарыг өлгийдөн авч байсан алтан хараацайнуудын нэг А. Индра манай студид зочилж байна. Цахим орон зай: https://www.facebook.com/www.goodali.mn https://www.instagram.com/tsogtamgalan/ https://www.linkedin.com/in/amgalants... https://twitter.com/AmgalanCogt

    Эвдэрхий бус хүн

    СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийн сургалтын тогтолцоог үр хөврөл байхаас эхлэн, бүр ГООДАЛЬ сэтгүүлийн анхны дугаарыг өлгийдөн авч байсан алтан хараацайнуудын нэг А. Индра манай студид зочилж байна. Цахим орон зай: https://www.facebook.com/www.goodali.mn https://www.instagram.com/tsogtamgalan/ https://www.linkedin.com/in/amgalantsogt https://twitter.com/AmgalanCogt

    Нялхсын өвчин

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтуудын давтан оролцогч Ө.Мөнхгэрэлтэй ярилцлаа.

    Өөрийгөө зодогсод

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтуудын давтан оролцогч Ө.Мөнхгэрэлтэй ярилцлаа.

    "БИ"-ИЗМ

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтуудын давтан оролцогч А.Хонгорзултай ярилцлаа.

    Сайн дурын сэтгэл гутрал

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтуудын давтан оролцогч А.Хонгорзултай ярилцлаа.

    Хүүхдийн сэтгэл засал ба бусад...

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтуудын давтан оролцогч А.Хонгорзултай ярилцлаа.

    МИНИЙ ХҮҮХЭД ХЭНИЙ ХҮҮХЭД ВЭ?

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтуудын давтан оролцогч Э.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

    "ӨӨР ХҮҮХДҮҮД"-ийн ээжүүд

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтуудын давтан оролцогч Э.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

    Ээж хаана байсан юм бэ?

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтын давтан оролцогч Ш.Чухалцэцэгтэй ярилцлаа.

    Өндөр ашигтай зүйлс

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтын давтан оролцогч Ш.Чухалцэцэгтэй ярилцлаа.

    Сэтгэл засал юунд тусалж чадахгүй вэ?

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтын давтан оролцогч, туслах багш Б.Бат-Уянгатай ярилцлаа.

    Интерсекс ба Транссекс

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтын давтан оролцогч, туслах багш Б.Бат-Уянгатай ярилцлаа.

    Т.Ганболд ба...

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтын давтан оролцогч, туслах багш Б.Бат-Уянгатай ярилцлаа.

    Эрчүүдэд хэлэх үг

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтын давтан оролцогч, туслах багш Б.Бат-Уянгатай ярилцлаа.

    Би аавыгаа мэдэхгүй

    ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО сургалтын давтан оролцогч, туслах багш Б.Бат-Уянгатай ярилцлаа.

    0:000:00