Сэтгэгдэл
БүгдЭэжийг эрэхүй: Эзэн танаа
Ер нь тэгээд үнэт зүйлд харш бүхнийг л барьж аваад хорих чадвартай болох юм бол жинхэнэ эрх чөлөө болох юм шиг бна.
Ээжийг эрэхүй: Фанатизм
Ёстой л бодохоос залхуу хүрдэг зугтдаг тэр зам маань л яг зөв зам бсан юм бнаа гэдгийг мэдэхэд хүлээн зөвшөөрөх хэцүүхэн л бна. Яг энэ жинхэнэ гүн итгэгч болохоос аливаа зүйлийг дэнсэлж үнэн зөвийг нь эрж хайж баримтаар баталж нотлохоос үнэхээр залхуу хүрдэг үнэхээр ядаргаатай хүнд санагддаг. Би буруу зөв ойлгосон эсэхээ мэдэхгүй ч багшийн мэдрэмжээ ажиглаад хэзээ хаана ийм зүйл боллоо дурсамж дээр маань ажиллуулдаг хүртэл үүнтэй холбоотой л бсан юм бна. Анхнаас нь хүнд нэр томъёо ашиглаад явсан бол аль@хэдийн зугтаад алга болох бсан болов уу. Гэтэл бага багаар шат@дараалалтай ингэж@учир зүйг нь ойлгуулж ажиллуулж байж энэ нэр томъёог арай хөнгөн хүлээн@авч байх шиг бна. Аливаа зүйлийг эрж хайна баталгаа нотолгоог олно мэтгэлцэнэ зөв бурууг дэнслэх тухай бодох төдийд л халширдаг гэтэл жинхэнэ оюуны хөгжлийн зам энд бсан бна. Өөрийн мэдэлгүй нэг хэсэг маань зугтаад нөгөө хэсэг маань тэмүүлээд бсан зам. Эрж хайж жинхэнэ ШУ-аар аливаад хандана гэхээр зүрх халшраад толгой дээр хүнд юм дараад бгаа юм шиг мэдрэмж төрдөг үүнтэйгээ л тулж ажиллах ёстой юм шиг бна. Өдөр бүрийн ухааралдаа талархаж бна бас багшдаа талархаж бна.
Ээжийг эрэхүй: Фанатизм
Би нилээд олон удаа яагаад@өөрийнхөө хэлж бгаа үгийг мухар сохроор бусдыг нмг дэмжих ёстой гэж ухаангүй дайраад бдагаа гайхаад бдаг бсан гэвч үүний хариулт энэ лекцээр ирлээ. Ямар бурхны аварлаар явж бгаад багшийнхаа фанат болоод энэ замд орвоо нээрээ үнэндээ л олон олон асуултуудын хариултаа лекц сургалтуудаасаа авдагт багшдаа үнэхээр талархдаг шүү. Би саяхан нэг их хэмжээний бэлэн мөнгө нөхөрт маань@бгааг хараад асуутал буруу гараар олсон ухааны юм ярихаар нь гаднаа уурлаад бгаа хэрнээ миний сэтгэлд таатай мэдрэмж төрөөд бгааг ажиглаад үнэндээ өөрөөсөө зочсон. Сэдэл нь@яг юу бваа@гэдэг нь цочмоор. Юун нөгөө сэтгэл эдгэрэл оюуны зам мөр хаа бсан юм гэх бодол төрсөн. Би өсвөр насандаа тоглолт үзэж бгаад хүмүүс хүүхдүүд@юун тэнэг юм бээ учир зүггүй ухаан жолоогүй энэ одод дуучдыг дагадаг би л лав бсан бол тэгэхгүйдээ гэж дотроо боддог бсан. бусдын ардаас хошуугаа дэвсэн ухаангүй гүйх нь л утгагүй санагдаж бсан бодол нмг бас олон зүйлээс хамгаалж байсанд талархмаар юм бна. Түүнээс бол аливаа зүйлд ханддаг хандлага маань улаан ногоон фанат болохоо олж мэдлээ. Гэвч ийм би энэ замд орсон маань үнэхээр л буян гэлтэй шүү. Ухаан жолоогүй утга учиргүй юманд хандахгүй байх нь үнэхээрийн чухал юм жинхэнэ итгэгч болохын төлөө. Энэ лекцээсээ цаашаа явж чадахгүй л бна.
Дотносол
Хамгийн дотно лекц. Гэрлэлт, тэр тусмаа орчин үеийн гэрлэлт гэж юу болохыг ойлгохыг хичээж байна. Эмэгтэй хүн мэргэжил, карьер, нөхөр... гээд бүх зүйлсээ өөрөө сонгож болдог, ганцаараа хангалттай жаргалтай амьдрах боломжтой нийгэмд амьдарч байгаадаа талархаж байна. Ийм байхад зовоодог, өвтгөдөг хамтрагчийг, харилцааг тэвчин шаналж явах нь дэндүү хайран мэт. Гэвч бид өөрсдийнхөө хараахан ойлгохгүй байгаа сэтгэлзүйн асуудлууд, айдсуудаасаа болоод дотно биш хүмүүстэй хамт байх, өөрөө дотны хүмүүсээ гэмтээх зүйлс хийх... гээд ямар ч байсан л харилцааг тав тухтай биш, аюулгүй биш болгочих юм. Сурах, эргэцүүлэх, санаж явах юм их байна даа. Зөвхөн хосын биш бусад бүх харилцаанд ч, эрүүлээр, ухаалгаар зорчиж, биеэ зөв авч явж сурвал бид өөртөө ч, нөгөө хүндээ ч ямар их жаргал авчрах болоо.
Дотносол
Тренингүүдээс гадна лекцүүдийг 4 жил гаруй дахин, дахин сонсож байгаа ч хүн хэлүүлээд л шууд ойлгодоггүйг одооноос л бага, сага гадарлаж байх шиг байна. Хэлээд ч мөд ойлгож өгдөггүй юм байна даа би гэж бодсон ч янз бүрийн үйл явдлыг туулсны дараа аан, үүнийг хэлж байж дээ гэж жинхэнэ утгаар ойлгож байгаа гэх юм уу даа. Юм ийм ч байдаг, тийм ч байдаг гэж хөөрцөглөж байснаа бодвол газартай жоохон дөхлөө. Үнэхээр газарт буусан байгаасай даа, яваандаа мэдэгдэх байх. Өөрийгөө амьдралын ийм их үйл явдал дунд түлхэн, хутгалдан оруулж, тэндээсээ бага багаар туршлага түүгээд бидний гар дээр май гээд өгч байгаа Ц. Амгалан таны зориг, хөдөлмөрч занд хааяа "атаархдаг" шүү. Багшаас болж Москвад заавал очно оо гэж анх удаа төлөвлөлөө.
Ээжийг эрэхүй: Фанатизм
Нүдийг минь нээсэн лекц байсан даа. Хадгалж байгаад ахин дахин сонсдог
Ээжийг эрэхүй: Фанатизм
Үнэн зүйл үргэлж л хатуу байдаг ч ямагт л амьдралд минь аминд минь өлзийтэй байдаг даа. Өөрийнхөө үнэнтэй нүүр тулах зоригтой байдагт өөртөө талархая. Фанатизмыг сонсоход хүнд байлаа. Дараа нь харин яагаад ч юм маш их ухаарал тайвшралыг оллоо. Дараа дахин дахин сонсоод сэтгэгдлээ үлдээх болно оо.