Mrs A
Дотносол
Тренингүүдээс гадна лекцүүдийг 4 жил гаруй дахин, дахин сонсож байгаа ч хүн хэлүүлээд л шууд ойлгодоггүйг одооноос л бага, сага гадарлаж байх шиг байна. Хэлээд ч мөд ойлгож өгдөггүй юм байна даа би гэж бодсон ч янз бүрийн үйл явдлыг туулсны дараа аан, үүнийг хэлж байж дээ гэж жинхэнэ утгаар ойлгож байгаа гэх юм уу даа. Юм ийм ч байдаг, тийм ч байдаг гэж хөөрцөглөж байснаа бодвол газартай жоохон дөхлөө. Үнэхээр газарт буусан байгаасай даа, яваандаа мэдэгдэх байх. Өөрийгөө амьдралын ийм их үйл явдал дунд түлхэн, хутгалдан оруулж, тэндээсээ бага багаар туршлага түүгээд бидний гар дээр май гээд өгч байгаа Ц. Амгалан таны зориг, хөдөлмөрч занд хааяа "атаархдаг" шүү. Багшаас болж Москвад заавал очно оо гэж анх удаа төлөвлөлөө.
Mrs A
Ээжийг эрэхүй: Фанатизм
Нүдийг минь нээсэн лекц байсан даа. Хадгалж байгаад ахин дахин сонсдог
Loved
Ээжийг эрэхүй: Фанатизм
Үнэн зүйл үргэлж л хатуу байдаг ч ямагт л амьдралд минь аминд минь өлзийтэй байдаг даа. Өөрийнхөө үнэнтэй нүүр тулах зоригтой байдагт өөртөө талархая. Фанатизмыг сонсоход хүнд байлаа. Дараа нь харин яагаад ч юм маш их ухаарал тайвшралыг оллоо. Дараа дахин дахин сонсоод сэтгэгдлээ үлдээх болно оо.