


Сэтгэгдэл
БүгдЦаггүй урлаг
Цаг@хугацааны хувьд ингэж таарвуу. Сүүлийн үед эргэн тойрныхонтойгоо таарахгүй би л ёдор ааштай юм болов уу гэх бодол төрж ганцаардаж бачимдаад таарахгүй хүмүүстэйгээ буцаад холбоо барьмаар ч юм шиг таарахгүй ш дээ гэх бодол төрөөд хаях гэхээр гэмтэй ч юм шиг сэтгэл дотор хоосон мэдрэмж төрж эргэн тойрныхоо хүмүүсийг эцэс төгсгөлгүй бодоод бсан. Сэтгэлийн гүнд аймшигтай хүнд бачимдсан мэдрэмж төрж яах учраа олохгүй бсан. Яагаад би яагаад ингээд бгаа юм болоо гэж байн байн бодогдож учраа олохгүй хөлгүй далайд уначих шиг мэдрэмж төрсөн төөрөлдсөн. Тэгээд асуултын хариулт ирлээ. Ямар ч зөрчилтэй харилцааны ардаас гэмшил төрдөг холбоо барьмаар бас барьмааргүй мэдрэмж төрдөг гэмшдэг гэсэн хэрнээ л уур хүрдэг эргэдэг тэгснээ гайгүй болж асуудал шийдэгдээгүй бсан ч худлаа инээж хүчээр бууж өгөх үе олон. Би өөр дээрээ төвлөрч чадахгүй байсан юмуудаа анхаарлаа өөрлүүгээ шилжүүлж чадахгүй бусдыг бодож гомдож элдэв бүтэлгүй харилцааны асуудлаасаа нүүж салж чадахгүй дахин дахин тоглуулаад бачимдаж бачимдаж айлын том охины ачааг олж харлаа. Гэрээ цэвэр байлгах ёстой дүү нараа тэг ингэ ээж ядарсан аав архи уусан заа оройн хоол нүүрс түлээ сайн охин байхын тулд бүгдийн сэтгэл мэдрэмж хэрэгцээг таамаглах тэдэнд тааруулах тэдний сэтгэлийг унших хэрэгтэй үүнд би гэдэг ойлголт бдаггүй. Би хэрвээ орж ирэх л юм бол зөрчил үүснэ муу охин болно ямар ч үнэлэмж ирэхгүй өөртөө анхаарал хандуулж өөрийгөө бодох л юм бол шийтгэл ирнэ. Бусад бусад эцэс төгсгөлгүй бусад бж. Энэ олон жил би бууж өгч хүсээгүй ч нугарч хүсээгүй ч бөхийж дотроо шаналаж бсан ч би яахвээ бусдын сэтгэл тэр минь энэ минь гэх бодол тэгж байж бусдын анхаарлыг өөр дээрээ авч амьдарч бна гэдгээ мэдэрдэг бж. Эс тэгвээс өөрийгөө л бодох юм бол бусдын анхаарал сарнин оддог ганцаарддаг өвддөг амьдарч бна гэдгээ мэдэрдэггүй бж. Эцсийн эцэст дотор охин амьдралыг бусдад үргэлж анхаарал хандуулж тэднийг анхаарснаас ирсэн хариу үнэлэмжээр л өөрийн амьдралыг үнэлж мэдэрч ирсэн бна. Амьдрахын тулд амьдарч бгаагаа мэдрэхийн тулд бусдын анхаарлыг надад амьдрах хүч өгдөг энерги болгон ашигладаг бсан бна. Энэ хүчийг хайр амьдрал гэж нэрлэж наймаалцаж амьдарсаар ирж. Тийм ч учраас бусдыг анхаарахаа болих үед гэмшил төрж өөдгүй охин болсон мэт мэдрэмж төрж гэмшдэг бж. Гэвч би хэнээс ч хамаарахгүй оршсоор бна. Хэнийг ч анхаарахгүй бсан ч тэд надаас хамаарахгүй оршсоор л байх болно. Би сайн эгчийн сайн охины сайн ээжийн сайн хань ер нь сайн байх энэ багаа одоо тайлж хаях цаг нь ирсэн бна. Миний оршихуй хэн нэгэнд өөрийгөө арилжаалснаар үнэлэгддэг зүйл биш бусдын оршихуй ч тийм. Би хэнээс ч юунаас ч хамаарахгүй оршдог шүү дээ. Энэ мэдрэмжийг чөлөөлтийг дотрол хийх явцад цаггүй урлаг лекцээ сонслоо. Гайхалтай давхцал♥️♥️♥️
Хувцаслан тайчихуй
Хүний суурь ойлголт нь жинхэнэ үнэнээс хол хийсвэр ойлголтон дээр тулгуурлаж ухамсаргүйгээр үүнийгээ батлан амьдардаг ч жинхэнэ ертөнцийн үнэнд өөрийн мэдэлгүй тэмүүлж үүнээс хол зөрүүтэй байх үедээ хоосрол мэдэрч гацаанд орж унаад яваад бдаг юмуудаа. Эцсийн хүрэх цэг бол оршихуйн хэзээ ч хөдлөшгүй үнэнд хүрэх мөн энэ замыг хүний хувийн хөгжил жаргалд хөтлөх зам гэдэг юм шиг. Тэгэхээр аз жаргал гэдэг чинь жинхэнэ гүний үнэндээ хүрэх түүнийгээ ухаарч ойлгож хүлээн зөвшөөрч гүндээ амар амгаланг мэдрэх эсэргүүцэл тэмцэл зөрчилгүй оршихыг хэлээд бгаа юм болов уу. Уран сэтгэмж гэдэг үгийг нэг л сайн мэдэрч ойлгохгүй байх юм. Миний ойлгодог ухагдахуунаас өөр л зүйл байж таарах гээд байх юм.
Моодны царай
Яг л моодны төлөө үхэн хатан гүйдэг бсан юм шиг санагдаж бнаа. Энэ зам маань эцэс төгсгөлгүй гэдгийг жаахан гадарлах болсон чинь яг л зүг чигээ алдаад төөрөөд бгаа юм шиг болчихсон мэдрэмж сүүлийн үед их төрдөг боллоо. Энэ мэдрэмжээ үгээр буулгахад моодны царай лекц тус болох шиг санагдлаа.
Сэтгэлийн гэр
Нэг талаас "буддаггүй, natural байх нь л хамгийн күүл" гэдэг, нөгөө талаас "гоо сайхны мэс засал бол эрх чөлөө" гэж үздэг хүмүүсийн өөр өөр харц хандлагуудын яг аль нь зөв юм бол гэж өсвөр үедээ нэлээн эргэцүүлдэг байжээ. "Үсээ дээр боо, цоглог харагдана. Цэцэгтэй цамц өмсвөл залуу харагдана..." гэх мэт бид нарын өдөр тутамдаа их сонсдог, сошлоор хардаг юмнууд үнэндээ аягүй инээдтэй л санагддаг болчихсон байна. Гэхдээ бас гэртээ байхдаа ээжийн үгэнд ороод, дуртай дургүй үсээ дээр боогоод гардаг байсан өөрийгөө санаад хайрлан тэвэрч байна хэхэ. Дээр бичсэн эргэцүүллийнхээ хариуг = аль нь миний хувьд зөв бэ гэдгийг олж чадсан. Багш "энэ нь зөв, тэр нь буруу" гэж нэг талыг барьж, шууд тулгалгүйгээр олон амьд жишээтэйгээр, өөр өөр өнцгөөс тайлбарласан нь сонирхолтой, тэр дундаас яг өөрийнхөө үнэнийг олж авахад дөхөм болгож байсан. Ер нь бол, Увдис төгс цомог сэтгэлэдгэрлийн лекцүүдийн бусад цомгуудаа бодвол арай хөнгөн, зөөлөн vibe-тай гоё санагддаг. Лекц тус бүрийн төгсгөлд байдаг дасгалуудыг унтахаасаа өмнө ч юм уу, зарим үед замд явж байхдаа чихэвчээ зүүгээд сонсоход сайхан тайвширдаг.
Сэтгэлийн гэр
хамгийн дуртай лекц минь.....
22 пазл
энэ лекцийн ачаар хэрэгцээгүй худалдан авалт минь багассан. Өөртөө таарсан хувцаслалтаа бий болгож чадсан. Хамгийн чухал нь хүний дотоод гоо үзэсгэлэн хамгийн чухал гэдгийг ойлгосон. Баярлалаа багшдаа
Сэтгэлийн гэр
Хувцас бид хоёрын харилцаа эрүүл бус юм бна гэдгийг би ойлгоод удаагүй бгаа юм. Нилээн бариу жаахан урин дуудсан хувцас өмсөх дуртай бсан. Ер нь сэтгэлийн хоосон орон зайгаа ингэж хувцаслаж жаахан ч гэсэн нөхдөг бсан юм билээ. Ингэж хувцаслаад бас л дотроо зөрчидөж гарна. Магадгүй сэдэл эрүүл бус гэдгийг гүний би мэддэг болоод л зөрчиллөг бсан бх. Ер нь энэ зөрчилдсөн дуу хоолойг авч хаях нь зөв юм бна. Битүүхэн эвтэйхэн хувцаслая гэж боддог болоод бгаа. Сэтгэлийн гэр гэх үг надад яг бүрэн ойлгогдохгүй бгаа ч ойлгох ёстой гэдгийг мэдрээд бгаа. Мөн би сүүлийн үед өөрийн сэтгэлдээ гол дүр нь болж чадахгүй бусдыг гол дүр болгоод бгаа үедээ их хямраад бдаг болохоо анзаарч бгаа. Тийм ч учраас өөрөө бусдын сэтгэлд урилгагүй зочин болчихгээд байхнээ магадгүй санагдаад бгаа. Ер нь бие дааж том хүн болно гэдэг өөрийн сэтгэлийн гол дүрээ өөрөө гартаа авахыг хэлдэг юм шиг. Багшийн хэлсэн бусдыг тайзнаас татан буулгаад өөрөө тайзан дээр гарах гэдэг ойлголт үүнтэй төстэй болов уу. Анх тэр үгийг сонсоод амьдрал дээр татаж буулгаад явах юм бх гэж бодож байж билээ хөгжилтэй ч юм шиг.
Моодны царай
өөрийнхөө тухай ярихад нь сайхан санагддаг. бодсон бодлоосоо ичих мэдрэмж надад бдаг нь хэвийн зүйл байжээ гэдгийг, өөр хүмүүс ч бас мэдэрдэг гэдгийг ойлгосон
Цаггүй урлаг
Хамгийн сонирхолтой лекц