ГЭРЭЛТ СҮҮДЭР
Сургалт дуусаад 3 сар өнгөрчээ. Насаараа зугтсан сүүдэр дотроосоо өөртөө итгэх итгэлээ оллоо. Өөртэйгөө нүүр тулж олж харснаар бүх зүйлд нэг шат ахисан юм шиг санагдаж байна. Баярлалаа
цахим хөтөлбөр
Яг одоо, яг энд та өөрийн амьдралтайгаа болзоонд учирч байна.
Тик Нат Хан
Эрик Берний үндсэлсэн амьдралын зохиолын онол, К. Г. Юнгийн аналитик сэтгэл зүйн залдан шинжлэл дээр суурилан, сэтгэлийн гурван төлвийг таних, хөгжүүлэх, удирдах зорилготой ГЭРЭЛТ СҮҮДЭР цахим хөтөлбөрийн мөнгөн багцад СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийн тогтолцоонд бие даан ажиллах чадварыг эзэмшсэн анхан шатны хөтөлбөрүүдийн төгсөгчдийг бүртгэж байна.

Өмнөх шатанд дотор ХҮҮХЭД-тэйгээ дотносон, дотоодын ЭХ-тэйгээ эвлэрсэн буюу эдгээр эвлэрлийг хэрэгжүүлж буй суралцагсад маань дараах бүлгүүдээр дамжин:
1. СҮҮДЭР ШИЙН ТАЙЗНАА
Дотоод театртайгаа танилцана. Энэхүү сэтгэлийн театрын амьдрал, жүжгийн найруулагч, зохиолч, гол туслах олон дүрүүдийг, бас үзэгчдийг ялган таньдаг болно.
2. ЦАНГИНАСАН ИНЭЭД
Мэдрэмжийн бие болох дотор ХҮҮХЭД-дээ сэтгэл хөдлөлийн эрүүл хандлагыг төлөвшүүлж эхэлнэ.
3. СҮҮН ЭНГЭР
Үнэт зүйлс-үнэлгээний тогтолцоог хариуцдаг Эх-ийг ХАЛАМЖИТ ЭХ болгохын тулд бусад сөрөг дүрүүдийг сулруулах замаар оюуны гүн цэвэрлэгээ хийнэ.
4. ШИДЭТ СҮЛД
Бүх хүслийн биелэл, нийгэм дэх хувь хүний хэрэгжилт, материаллаг ба оюуны төгс гүйцэтгэлийг хариуцдаг НАСАНД ХҮРЭГЧ-ийг бодит ялалтын хөтөлбөрөөр дасгалжуулж эхэлнэ.
5. ТЭГШ ТАВ
Оюуны дээрх гурван төлвийн эв зүйт зэрэгцэн оршихуйг цогцлоож, гэрэлт ТОМ ХҮН болон төгөлдөрших өөрийн гарын авлагыг кодчилно.
Бүлэг бүр
Багшийн 1-2 цагийн аудио лекц \лекцийн санд алтан багцын лайвууд нэмэгдэнэ.\
Тодорхой сэдвээр сэтгэлийн задлан шинжлэл
Урлагийн бүх төрлүүдээр бие даан туурвихуй
Сэдвийн дагуу нүүр номын нууц бүлгэм дэх эрүүл мэтгэлцээн, дотнослын дадлага
Тухайн бүлгийн агуулгыг тодотгосон, дуун тайлбартай богино видео
Сэтгэлгээ тэслэх 2-3 уран сайхны бүрэн хэмжээний кино
Далд ухамсрын гүүр-хүүхдийн болон зурмал бүрэн хэмжээний кино
Өдөр бүр
Өмнөх сургалтуудаар эзэмшиж эхэлсэн: мэдээлэл-өгөгдлийг унших, сонсох, үзэх, бичих дадлуудаа улам гүнзгийрүүлж, 6 мэдрэхүйгээр дамжин мэдрэх, мэдэрснээ нэрлэх, нэг мэдрэмжийг өөр мэдрэмжинд хөрвүүлэх үйл явцын дунд өөрийгөө олох, бүтээхэд чиглэгдсэн бичвэр, зураг, шүлэг, эшлэл зэрэг бусад өгөгдлүүд
Сэтгэлийн аудио дасгал болон хүртэхүйн, төсөөллийн, оюуны олон үйлдэлт дасгалууд
Богино хэмжээний кино
Асуулт, асуумж
Өөртэйгөө харилцааг хайр сэтгэлийн түвшинд хүргэх дадлага
Бүлэг бүрийн сэдвийн хүрээнд хийж буй туурвилаар дамжуулан, ӨӨРИЙН ХӨРӨГ-ийн өрөлт
Сэтгэл иллэгийн дадал зэргээс
бүтсэн цогц хэлбэрээр ГООДАЛЬ платформ дээр 70 хоногийн турш нээлттэй байна. Сэтгэлэдгэрэлийн долоон цомгийг бүтэн сонссон буюу эдгээр агуулгыг бусад эх сурвалжаас авсан сэтгэл зүйн онолын мэдлэгтэй, Сэтгэлэдгэрэлийн сургалтын тогтолцооны анхан шатны хөтөлбөрүүдийг бүрэн дуусгасан хүмүүст зориулсан энэхүү оюуны дадлагажуулалт нь сэтгэлийн ажиглалт хийх, мэдээллийг задлан шинжлэх, дүгнэх, сэтгэн бодох бүтээлч хөтөлбөр учраас авч буй боловсролоо үнэлж чадахуйц сэтгэлгээний түвшинтэй, оюуны ачаалал даах чадвартай сэхээтнүүдэд илүү нийцтэй.

Хөтөлбөрийн хөтөч
ЦОГТЫН АМГАЛАН
Сэтгэл засалч
ГООДАЛЬ™ \Улсын бүртгэлийн дугаар 0008716\-ийн бүтээгдэхүүнүүд болох ГООДАЛЬ сэтгүүл, ГООДАЛЬ платформын үүсгэн байгуулагч,
СЭТГЭЛЭДГЭРЭЛ©-ийн цуврал лекц, цахим хөтөлбөрүүдийн зохиогч
СЭТГЭЛЭДГЭРЭЛ нь Монгол Улсын Оюуны өмчийн газрын 40-0022603 тоот бараан тэмдгийн гэрчилгээтэй, одоогийн байдлаар 34 аудио лекц, 3 цахим хөтөлбөрөөс бүрдэж буй тогтолцоо юм.
Эдгээр бүтээлүүд нь 11655 дугаар бүхий Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, Ц. Амгалангийн оюуны өмчийн туурвилууд болно.
Хөтөлбөрийг сонирхогсдын анхааралд
Яг одоо сэтгэл зүйн хямрал, түгшүүртэй байгаа, сэтгэлийн ноцтой гэмтэлтэй, хүнд дурсамжтай хүмүүс бие даан ажиллах цахим хөтөлбөрт хамрагдахаас өмнө сэтгэл зүйн мэргэжилтэнд хандах шаардлагатай.
Хэрэв та хэт эмзэг, сэтгэлийн хөдлөлөөс болж ажлын чадвараа алддаг, өдөр тутмын энгийн дэглэмээр амьдрах боломжгүй болдог, аливаа үйл ажиллагааг гүйцэтгэхдээ заавал мэргэжилтний дэмжлэгт дулдуйддаг бол ахисан шатны энэ хөтөлбөр танд зохимжгүй байж болзошгүй.
Өнөөдөр тохиолдож буй асуудлуудын уг үндэс, сэтгэл зовиурын голомтыг олох зорилгоор хөтөлбөрийн үеэр зориуд дурсамж сэргээх ажилбарууд хийгдэнэ. Эдгээрийг алгасвал асуудлын зөвхөн шинж тэмдгүүдэд тороод, цааш жинхэнэ уг шалтгааныг арилгаж чадахгүй. Хэрэв хөтөлбөрийн бүх даалгаврыг нэг бүрчлэн гүйцэтгэвэл дурсамжийн сэдрэлийг зөөллөх, тайтгаруулах, сэтгэл засах, оролцогч өөрөө гарц шийдэл олж болохоор бүтээгдсэн систем учраас бие даан ажиллах чадавхтай эсэхээ та өөрөө нухацтай тунгаан нягтлаарай.
Найрсгаар сануулахад:
ИНЖ...ГИНЖ, ОЧИРЫН БОРОО хоёр хөтөлбөрийг бүрэн дуусгалгүйгээр ахисан шатны хөтөлбөрийг дур мэдэн худалдан авснаас үүдэн гарах асуудал, үүсэх хохирлыг хэрэглэгч тал дангаар хариуцна.
Худалдан авалт хийхээс өмнө үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаарай. Төлбөр нэгэнт төлөгдсөнөөр үйлчилгээний нөхцлийн гэрээг зөвшөөрсөнд тооцох тул ГООДАЛЬ платформ дээр хөтөлбөр нээгдсэнээс хойш төлбөр буцаах боломжгүй.
Худалдан авалт хийгдсэн тохилдолд апп дээр хэрэглэгчийн бүртгүүлсэн мэйл хаягаар илгээдэг гарын авлагатай сайтар танилцан, цагийн зохицуулалтаа хийж, хувийн өндөр сахилга баттайгаар суралцахыг зөвлөж байна.
“Өгч байхдаа би өөрийгөө өгч байдаг” гэж Уолт Уитмений хэлсэнчлэн бүхий л оюун сэтгэлийнхээ охийг ГЭРЭЛТ СҮҮДЭР болгон танд өргөхдөө би өөрийгөө л өгч байгаа юм, таалан соёрх!
Сэтгэгдэл
БүгдГЭРЭЛТ СҮҮДЭР
Сургалт дуусаад 3 сар өнгөрчээ. Насаараа зугтсан сүүдэр дотроосоо өөртөө итгэх итгэлээ оллоо. Өөртэйгөө нүүр тулж олж харснаар бүх зүйлд нэг шат ахисан юм шиг санагдаж байна. Баярлалаа
ГЭРЭЛТ СҮҮДЭР
За аль хэсгийг нь бичихээ сайн мэдэхгүй л байна, Намайг харвал хөгжилтэй, юмны наана цааныг ойлгодог, хүмүүстэй амар хялбар хэл амаа ололцоод явчихдаг асуудалгүй хүн мэт л харагддаг байлаа. Нөхөр маань мөрийтэй тоглоомонд хамаг зүйлээ өгсөнөөр амьдралын минь зовлонт өдрүүд ирсэн. Бодит амьдрал дээр өөрийнхөө биш хүмүүсийн учрыг олох гэж, өөртөө биш хүмүүст тусалж гүйсээр бие минь ядарч, сэтгэл минь сэмэрсээр нэг л өдөр орон гэргүй болоод, баахан өр ширэнд унаад машиндаа суугаад тамхи татаад уйлаад сууж байхдаа өмнө нь ач холбогдол бага өгч байсан лекцээ сонсож, хөлсний байранд амьдарч, хамаг ачаалалаа өөртөө үүрээд сууж байхдаа трэйнингээ хийсэн, амаргүй байсан ч чин сэтгэлээсээ хийсээр өнөөдөр би оффистоо ажилаа хийгээд, тухтай сайхан том байр түрээслээд халуун бүлээрээ амьдарч байна. Аз жаргалтай эмэгтэйг өдөр өдрөөр бүтээсээр байна. Энэ жил 2 дахь Гэрэлт Сүүдэрээ дүүргэлээ. Би суралцсаар байх болно. Би өдөр бүрийн уншлагаа уншихдаа "Цагаан дарь эх" номоо Багшдаа зориулдаг. Амгалан багш минь урт наслаасай. Багшаасаа суралцсаар байхыг хүсэж байна. Энэ амьдралдаа, ирэх олон төрөлдөө. Энэ Гоодаль минь л намайг босгож ирсэн дээ Бурхан минь, Хүн тэгээд гэрлийн хурдаар доошлохоор бодож сэтгэх ч хязгаарлагдаад дээшээ буцаж гарч ирэхэд амаргүй байдаг юм шиг санагдсан. Энэ Гоодаль минь л миний далавчийг эргүүлж авчирч өгсөн дөө. Маш их баярлалаа Гоодалийн хамт олон минь. Үүнийг удирдаж явуулдаг Амгалан багшдаа маш их хайртай шүү.
ГЭРЭЛТ СҮҮДЭР
Гэрэлт сүүдэр сургалтад 2 дохоо хамрагдлаа. Энэ удаа багшийн хэлэх гээд байгаа санаануудыг илүү сайн ойлгож хүлээж аваад байна уу даа гэж анзаарсан. Заримдаа бидний нүдний урдуур үүл гүйгээд амьдралыг бодитоор харж чаддаггүй юм болвуу гэж бодсон. Сургалтуудад хамрагдаж өөртөө тухтай сэтгэлийн гэрээ бүтээж байгаадаа баяртай байна. Миний оюун санаанд өөрчлөлт авчирч байгаа багшдаа талархъя. Харин энэ сургалтад суухыг сонирхож байгаа хүмүүс байвал нийтлэлүүдийг уншиж, аудио лекцүүдийг сонсож байгаад орохыг зөвлөе. Хэн ч хүчээр оруулаагүй байхад сургалтын талаар таагүй сэтгэгдэл үлдээх, надад нөлөөлөөгүй муу сэтгэлзүйч гэх, бусад сэтгэлзүйчийн арга барилтай жиших хүмүүс мэр сэр харагддаг. Олон хүнд сайнаар нөлөөлж байгаа учраас хэн нэгнийг дөвийлгөх гэхдээ бусдыг битгий муулаарай гэж хүсч байна. Энэ сургалтаар би өөрийн доторх хүүхэд, том хүн, халамжит эхийг илүү тод харж ойлгож сурсан.
ГЭРЭЛТ СҮҮДЭР
Гэрэлт сүүдэр сургалтандаа 2 дахь удаа хамрагдлаа. Сургалтын явцад олон сэтгэл хөдлөл ил гарч, бужигнаж, хөөрч, бууж байсан. Өөрийгөө голох, сургалтаас зайлсхийх мэдрэмж, сэтгэл хөдлөлөө давж, сургалтаа дуусгасан. Өөрийн савны хэмжээгээр хутгаад л авлаа. Инж, гинж, Очирын бороо, Гэрэлт сүүдэр сургалтын дараа "хүн таних", "бусдыг унших"- даа илүү болсон байна. Өөртэйгөө их ажилладаг учраас энэ чадвар сайн хөгждөг юм болов уу. Энэ багажаа зөв зүйлд л, өөртөө ээлтэйд л зориулах нь чухал шүү гэж өөртөө сануулж байгаа. Дүгнээд үзэхэд, эргэн тойрны, олны танил: одууд, сайд, ерөнхийлөгч гээд ямар ч эрхэм дээд хүнийг харахад "үнэн", "жинхэнэ", "өөрийн" амьдралаар амьдарч байгаа хүн байхгүй юм шиг санагдлаа. Хэн сайн, илүү, гоё, лаг вэ уралдаанд гүйж буй мэт л...Багын траума, асуудлаараа одоог хүртэл амьдралаа залуурдаж, амьдралын зохиолоо хяхтануулсаар байгаа нь гунигтай юм аа... Заримдаа хүн яаж ингэж өөртөө хайргүй байж, өөрийгөө сөнөөх зүйлийг хийдэг юм бол гэж бодох боллоо. Тийм ээ, 4 жилийн өмнө би ч бас ийм л байсан. Одоо огцом өөр болсон биш ч, надад ийм зан байдаг, за миний тэр тоглоом тоглогдчихлоо, нөгөө "хохирогч", "гомдогч", "ахайтан", "цаазлагч", "залхаан цээрлүүлэгч", "үглэн орилогч", "эмо" дүр гараад ирлээ гээд мэддэг, за одоо түр тайвшраад гээд зарим тохиолдолд тухайн гарах зан аашаа зохицуулах гэж, намжаах гэж оролдож эхэлсэн. Гол нь миний дотор юу байгааг би сонирхож хардаг болсон. Ийм зан ааш (сөрөг) надад байдгийг харж эхлээд хямарсан, бухимдсан, гутарсан. Дараа нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд юу гэж? Би ийм юм байна гээд хөндлөнгөөс өөрийгөө ажиглаж буй мэт хардаг болсон. Цаашдаа ямар үед ямар зан гаргахаа, уураа ч хянаж, сэтгэл хөдлөлөө өөрөө удирдаж сурах зорилготой байна. Урлагийн мэдлэг, мэдрэмж сул, байсан би уран зураг, найрал хөгжим, уран барилга, аливаа юмны хийц, нарийн зүйлсийг ажиглаж, таашааж чаддаг болжээ. Энэ сэтгэгдлийг уншиж байгаа чамайг өөрийн дотогш хийх гайхалтай аялалд урьж байна. Урьд өмнө огт очоогүй газар, уулзаагүй хүмүүс (чиний дотор) чамайг хүлээж байгаа шүү. Тэд удаан хүлээсэн ч байж магадгүй юм. Цаг нь хэдийнээ иржээ. Өөрийгөө нээх аялалд гарсан хэн бүхэнд амжилт хүсье.
ГЭРЭЛТ СҮҮДЭР
Өөртэйгөө илүү гүн гүнзгий танилцаж, өөрийнхөө учрыг олж, амьдралдаа шинэ салхи оруулан өөртөө жинхэнэ хувьсал хийхийг хүсвэл Гэрэлт Сүүдэрийг сонгоорой. Охь шимийг нь хүртэж, жинхэнэ байж чадвал энд олон олон эрдэнэс бий. Баярлалаа Гоодаль.
ГЭРЭЛТ СҮҮДЭР
Гэрэл сүүдэрт суугаад гэрэл бас сүүдрээ ч тод харж, өөртэйгээ ажиллах чадваруудаа илүү нээж, өөрийгөө нэрж, дотор хүнээ танин мэдэх аяллаа шат ахиуллаа. Энэхүү сургалтын дасгал, лекц, асуултууд, кино гээд хөтөлбөр бүхэлдээ 5 мэдрэхүй бус 6 дахь мэдрэхгүйгээрээ дотоод руу аялуулж чадлаа. Илүү тодруулбал сэтгэлгээний өндөр түвшиний, мэргэжлийн, сэтгэлийн долгио бүрийг тэмтрэхэд зориулсан бичил дасгал, асуулт, чиглүүлгээс бүрдэхийн зэрэгцээ олон талт гүнзгий мэдлэгүүдийг шингээсэн учраас онол, дадлагыг нарийн уялдуулж, өөрийнхөө сэтгэлийнхээ бүх нүх сүвээр шагайж үзэх бололцоог нээсэн байсан нь үнэхээр гайхалтай байлаа. Очирын бороо, Инж Гинж сургалтад тус бүр нэг удаа суугаад Гэрэлт сүүдэрт суугаад үнэхээр эхэндээ сүрдэж, өөрийгөө голох мэдрэмжүүд төрж байсан ч 2 дахь долоо хоногоос багшийнхаа чиглүүлэг дор өөртөө тохирсон арга зүй, цагийн хуваарилалт, технологио боловсруулснаар өөрийн хэмжээнд багшийнхаа бэлтгэсэн энэхүү гайхамшигт хөтөлбөрөө дүүргэсэндээ талархаж байна. Өөрийгөө хөгжүүлж, сэтгэлийн амар амгаланд тухлаж, өөртөө танигддаг болохын төлөө зорьж буй эрэлч бүсгүйд жим болж, гэрэл гаргах сургалт юм. Миний анзаарснаар өмнөх 2 хөтөлбөрөөс цаг зориулалт нь 2 дахин их их санагдсан. Тиймээс бэлтгэл, төлөвлөгөө гаргаад ороод ирсэн тохиолдолд хайсан зүйлээ заавал олно. Сургалтын хөтөлбөрийн нарийн уялдаа, эмх цэгц, дэг жаяг, агуулга, дасгалуудын талаар хэлэх үг багадна. Өдөр бүрийн дасгал даалгавраа хийх тоолондоо уулга алдмаар, яаж ингэж хийж болдог байна аа гэмээр байдаг шүү. Үнэн нь ийм юм. Багшийнхаа өндөр мэдлэг, мэргэжлийн ёс зүй, олон талт гүнзгий мэдлэг, өндөр сахилга бат, сахил, хайр, эдгэрэлд даган баясч, хязгааргүй их талархаж байна. Их гялайлаа.
ГЭРЭЛТ СҮҮДЭР
Хоёрдах удаагаа сургалтаа авлаа амттан шоппинг хүнд таалагдах гэж хийдэг бүх зүйлс 70 хувьтай багасчээ олсон зүйлээ харахад энэ сургалт үнэхээр хямд юм шиг мэдрэгдэж байна. Хамгаа шавхаад авсан нь зөв болжээ.
ГЭРЭЛТ СҮҮДЭР
СЭТГЭЛИЙН ӨЛМИЙГӨӨ ЖААХАН ӨРГӨӨД ХАРАХАД АМЬДРАЛ... Сэтгэлийн ТЕАТР-ын бүх дүрүүдтэйгээ "Гэрэлт Сүүдэр"-ийн тайзнаа хоёр дахь удаагаа хуран чуулалдав. Хөгжлийн спираль замын дагуу өнгөрсөн жилээсээ би нэг шат ахижээ. Хөтөлбөрт хамрагдсантай холбоотой олон бодрол эргэцүүлэл, ухаарал ололтуудын утаснуудыг хаанаас нь хөврүүлэн сэтгэгдэл бичихээ шийдэж ядан байгаа ч энэ удаагийн "Гэрэлт Сүүдэр"-ээр амьдрахуйн гоо үзэсгэлэнг илүү мэдэрлээ. "Би тэр чигтээ гоо үзэсгэлэн, миний бие гэдэг чинь амьдрал юм байна" гэдгийг дотор охин минь ойлгож, зүрхнээсээ инээх агшинд л төрүүлсэн ээждээ баярлах, дотор Халамжит эхийнхээ "хийх хэрэгтэй" гэж даалгасан ажлуудыг "ядаргаатай ял" гэлгүйгээр хүлээн авах мэдрэмж төрдөг юм байна... Гурван төлөвийн энэ эвсэл найрал л хамгийн гайхалтай аялгуу. Халамжит эхийн, Том хүний харцаар өөрийгөө, бусдыг, орчлонг тольдох огт өөр юм аа. "Ийм ийм учраас би хайрлагдахгүй" гэж итгэж явдаг бүхэн дотор Хүүхдийн нүдээр "жинхэнэ зовлон", харин том хүний хувьд "жижигхэн үүлс" болохыг харна. Туулсан сайн, муу юмс амьдралын CV-нд бичигдэх туршлагууд юм байна, сул талууд ч зарим талаараа давуу юм байна гэдгийг ойлгоно. Хайрцган доторх араг яснуудаараа хөгжим тоглоно. Аав ээждээ ямар харгис хандаж байснаа бас харна. Тэд муудаа биш, хүүхэд "хүүхэд" учраас л гомдоллодог гэдгийг, өөрөө ч яг тийм чулуунуудын бай болно гэдгийг амжиж ухаараад, "өө, ерөөсөө ганц надаас хамаарах, миний л хийх, надад л чухал тэр зүйлдээ амьдралаа зориулъя" гэж шийднэ. Хүн бүрийн хувьд СЭТГЭЛ ЭДГЭРЭЛ бол зайлшгүй өөрөө туулах цор ганц зам гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэр тусмаа ГООДАЛЬ-ийн зам үнэхээр үнэ цэнтэй шүү. Багшийн олон талын мэдлэг хүнд "дотооддоо өсөх" боломж олгодог. Одоо цахимаар яваад байгаа баахан "-phobia"-р төгссөн оношууд бол хүн болгонд л байдаг зүйл. Өндрөөс айх айдсаа эдгээе гэж яваад, эдгээвэл яахын? Өндрөөс үсэрч үхэхиймүү, эдгэчлээ, айхгүй болчлоо гээд... хэхэ. Харин энэ бүхний цаана юу байдгийг мэдвэл та бүх айдсаас, сэтгэлийн олон өнгөнүүдээс ӨНДӨ-Ө-ӨӨР болно оо!
ГЭРЭЛТ СҮҮДЭР
Инж Гинж, Очирын бороог бодвол арай төвшин өндөр, надаас илүү их бодох, ажиглах, гүйцэтгэх чадвар шаардсан сургалт. Илүү том хүний байр суурьнаас өөрийн сэтгэлзүйтэйгээ ажиллах талбар. 2 жилийн өмнө оройлцсон. яг энийг сурсан мэдсэн гэж тоочны хэлж мэдэхгүй ч гэрэл сүүдрийн дараа дотор минь бие даасан том хүн бий болсон санагддаг. Өөрийн сэтгэлзүй, цаашлаад амь амьдрал, хувь тавиланг өөрчлөх сургалтын хөтөлбөр тул биднээс өндөр анхаарал, гүйцэтгэл шаардана.
ГЭРЭЛТ СҮҮДЭР
Хэрвээ та инж гинж, очирын бороондоо суусан бол заавал гэрэлт сүүдэрт суугаарай. Өмнөх сургалтууд илүү аливааг ээжийгээ, аавыгаа нөхрөө ойлгоход чиглэж байсан бол энэ сургалт дээр утгаараа үйлдэл хийж ганцхан сургалтын явцад биш цаашид жаргалд хөтлөх дадлуудаа бий болгодог юм байна. Хэдий өнөөгийн бидэнд үнэтэй сонсогдох ч танд өгөх үр дүн үнэлж баршгүй. Харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.