ЦЭНХЭР ШУВУУ
цахим хөтөлбөр
Хэн нэгэнтэй уулзсаны дараа ямар ч ил шалтгаангүйгээр сэтгэл тавгүйтэж байсан уу? “Үгүй ээ хө, яг юу болоод өнгөрчихөв өө?!” гэж гашилж үзсэн үү?
Энэ бол та дөнгөж сая тоглоомонд оролцсоны тэмдэг юм.

Далд хэлбэрийн сэтгэл зүйн илгээмж агуулсан харилцааг сэтгэл зүйн тоглоом гэдэг. Ихэнх харилцаа нийгэмд ил харагдах хэлбэрийнхээ цаана үл үзэгдэх сэтгэл зүйн түвшиндээ өөр зорилгыг агуулж байдаг юм.
Өөрийн хэрэгцээг бусдаар гүйцэлдүүлэх, холбоос бүрийг өөрт ашигтайгаар хөтлөхийн тулд сэтгэлийн уран аргуудыг хэрэв санаатайгаар хэрэглэвэл манипуляци гэдэг.
Харин өөрийн мэдэлгүйгээр аргалаад байдаг, санамсаргүйгээр тагнаж, далдуур хянаж, хатгаж, хутгаж, бусдын гараар могой бариулж, өөрийн эрхгүй л бусдыг гишгэлээд уснаас хуурай гарах гээд байхыг СЭТГЭЛ ЗҮЙН ТОГЛООМ гэдэг.
Хорвоо тэр чигээрээ энэ тоглоомын сүлжээнд оршдог.

Эсвэл, “Зай завсаргүй хэрэн багшралдсан тоглоомын харилцаануудын сүлжээтэй зууралдахыг хорвоо гэдэг” гээд хэлчихсэн ч болно оо.
Өнгөц харахад хувь хүний сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангаж, чин сэдлийг өнгөлөн далдалснаар гадаад тав тухыг бүрдүүлдэг мэт боловч “Тоглохоо больж байж л сая амьдралын чанарын тухай ярьж болно” гэж Эрик Берн хэлсэн юм.
Яагаад гэвэл бид хэзээ ч Насанд хүрэгчийн төлвөөсөө тоглодоггүй.
Хүүхэд төлөв буюу сэтгэл хөдлөл, Эх-ийн зөвхөн ашиг хонжоо эрхэмлэсэн хэсгүүдийг хөгжүүлээд байвал магадгүй тодорхой амжилтанд хүрч болох хэдий ч бүтэн ТОМ хүний учир зүйт ухаан, эрүүл сэтгэлгээ, ерөөсөө сэтгэл эдгэрлийн талаар ямар ч яриа байх боломжгүй ээ.

ЦЭНХЭР ШУВУУ сэтгэл зүйн дээд шатны хөтөлбөрөөр:
Манипуляци болон тоглоомыг ялган таньж,
Нийгэмд биеэ авч явдаг паттернуудаа харж,
Харилцаан дахь эцэс төгсгөлгүй тоглолтуудын тойргоос гарч,
Тоглоомгүй, нээлттэй, дотно харилцааг бүтээхэд суралцана.
2027 оны 1-р сарын 1-нд эхлэх ЦЭНХЭР ШУВУУ хөтөлбөрт өмнөх шатны бүх хөтөлбөрүүдийг бүрэн төгсөгчдийг бүртгэж байна.
ГООДАЛЬ инстаграм болон фэйсбүк хуудсаар холбогдон бүртгүүлэхийг урьж байна.