goodali logo

    Ariunbolor

    Байгалийн охин

    Лекцээ дахин сонсоод 21-28 насандаа өөрийгөө эмэгтэй гэдгээр нь хайрлаж сурах зорилго тавилаа. Жилийн өмнө сонсчихсон, ер нь гайгүй ойлгочихсон гэж андуурч явжээ. "Эмэгтэй хүн бол эрдэнэ. Би гайхамшиг. Би гайхамшгаас төрсөн" гэх үгс алс холын, зугтмаар санагдаж байгаад гайхлаа. Ер нь, хөөрхий охидууд минь ихэнхдээ л эмэгтэй байгаагаасаа болж дутуу, дутуугаа нөхөхийн тулд хичээх ёстой гэсэн ойлголттой өсөх юм даа. "Чи бүв бүтэн, чамд хэрэгтэй бүхэн байгаа, чи хэнд ч өргүй. Аав ээжийнхээ төлөө, ах дүү нарынхаа төлөө, хүүхдийнхээ, нөхрийнхөө төлөө... чи өөрөө л шийдээгүй бол хэний ч төлөө явах хэрэггүй. Бэлэн болоогүй үедээ хэнд ч бүү тусал. Өөрийгөө, өөрийн бяцхан ертөнцөө л энхрийл" гэж өөртөө бас бусад эмэгтэйчүүдэд хэлмээр санагдлаа. Зүгээ олтол чинь чамаар туслуулах биш, чамд туслах хүн олон таараасай.

    Loved

    Энхрийгээс энхрий

    Сэтгэлд дотор болохгүй байдаг байсан бүхий л зүйлийнхээ учрыг эндээс олсон. Өөрийн гаргадаг зан чанар, хүүхдэдээ гаргадаг хэв шинжүүдээ анзаараад байсан яг л бүгдийг нь хэлдэг. Анх 4-н жилийн өмнө сонсоод ойлгож байсан зүйлс дахиад л өөрчлөгдөөд арай илүү эрүүл ухаанаар ойлгож, тунгаааж байна.

    0:000:00