Та тэгээд ирэхгүй юм уу?
Хижээл хатагтай нөхөрт гарсан охин руугаа залган, амьдрал хэр байна даа үр минь гэлээ.
-Аймшигтай байна аа, толгой хагарлаа, миний бүх юм салж унах гэж байгаа юм шиг л янгинаад байна. Гэр гэж нохойн хороо, хүүхдүүд намайг галзууруулах нь гэж охин нь уйлагнав.
-Зүгээр ээ миний үр минь, хоёулаа нэг юм бодноо. Чи өрөөндөө ороод хаалгаа сайн гэгч нь хаагаад хэвтэж бай, би одоохон яваад очъё. Дуртай бялууг чинь авчихсан байгаа. Хоол хийе, гэрийг нь сайхан цэвэрчихээд хүүхдүүдийг аваад гаръя, ээж нь. Чи жаахан амсхийж аваад оройн хоолоо хий. Улаан хөргөгчний дээр байгаа цэцгээ усалж байгаа биз дээ, мартсанаас?
-Ямар улаан хөргөгч? Манай хөргөгч улаан биш шүү дээ.
-Ээ бурхан минь, би утас андуурсан бололтой гэж хатагтай уулга алдав.
-Ээ бурхан минь, та тэгээд ирэхгүй юм уу?! гэж бүсгүй дуу алдав.
Харин би ирнээ. Чамайг өвөр дээрээ хэвтүүлээд үсийг нь илж өгнө. Зүрхийг нь тэврээд, бүх зангирал агчлыг чинь тавируулж өгнө. Хамгийн их хайрлах ёстой дотор охинтой нь учруулж өгнө. Та хоёр хамтдаа бол юу ч аймшигтай биш ээ. Та хоёр эвтэй л байвал хаа байгаа газраа диваажин болгоно. Диваажин гэдэг бол ямар нэг байрлал биш, сэтгэлийн оршин буй төлөв билээ.
Алив, охин минь миний гарыг атга, би чамд диваажинд хүрэх замыг зааж өгье.
