Чи бүхнийг олно
“Зүрх савлуулаад хаячихлаа” гэх үед юу болдог вэ?
Чамайг уурлахад гемоглобин, aдренaлины түвшин эрс дээшилж, уурын дараа гутарч ядрахад эргээд навс унасан. Ходоод хүчилдээ түлэгдэн, хялгасан судлууд агчин таталдсан. Бодисын солилцоо хямарч, бүх биеийн тэнцвэр алдагдсан. Чамайг уурлуулсан хүн яг л чамайг зодсон мэт нөлөө үзүүлсэн. Зодуулах үед болдог химийн урвалууд биед явагдаж, тэр бүхэн цус руу чинь цутган орсон.
Харин мүүдийг чинь өргөж, баярлуулж, инээлгэж, дотор цэлмүүлсэн хүн бол шууд утгаараа чамайг эдгээсэн. Судаснууд өргөсч, хүчилтөрөгч чөлөөтэй урсан, эрхтэн тогтолцоо тэр чигээрээ, эд эс бүр тэтгэгдэн цэнгэсэн. Хариуд нь баярлуулах, туслах, өгөх хүсэл чамд төрөхийн төдийд л залуужуулах эрүүлжүүлэх гинжин урвалуудаар махбод чинь цэцэглэн дэлгэрсэн, амьдрал уртассан. Тэр хүн чиний насыг нэмсэн.
Тэгэхээр наастр, мүүд, сэтгэл санааны байдлаа туйлаас нандигнаарай, өргөгчдийг нь ч хамтад нь хайрлаарай. Унагаагчдаас урьтан өөрийгөө хамгаалаарай. Харин энэ хамаг вайб алаачид чинь багын дурсамж, хүүхдийн гомдол, шударга ёсны хэлбэрээр өөрийн минь дотор өрвийсөөр байгаа үед яах вэ? Хамт нэг гэрт, нэг оронд байгаа үед? Дуртай цагтаа гараад явчих аргагүй эх үрийн харилцаанд байгаа бол?
Энэ бүх асуултын хариуг эндээс чи олно.
