goodali logo
    Амьдралын урттай ярилцлага

    Амьдралын урттай ярилцлага

    Надад нэг эртний танил эмэгтэй бий. Би төгсөөд нэг газар ажиллаж байхдаа түүнийг захирлын ярилцлаганд оруулсан юм. Захирал маань миний оюутны анд л даа.

    -За хэр байна?

    -Би энэ бүсгүйтэй гэрлэмээр л байна.

    -Айн? Би ажлын талаар асууж байшт.

    -Туршилтын хугацаанд давгүй байвал авсан ч яах вэ. Тэгээд тэр чинь найз залуутай юу?

    Үргэлж ийм байсан. Миний санахын л эрчүүд түүний анхаарлыг татахын тулд аргаа бардаг байсан. Тэр маш энгийн, яавч хувь заяаны эмэгтэй биш. Тэр бусдын л адил дурлаж, үерхэж, хаяж, хаягдаж, хэсэг завсарлага авдаг, өөрийнхөө л юмыг хийж, өтөлсөн эцэг эхээ асардаг байсан.

    Зогс.

    Алив ухраая даа.

    ТЭР ӨӨРИЙНХӨӨ Л ЮМЫГ ХИЙДЭГ. Карьер, бизнес, сонирхол, найзууд, гэр бүлийн асуудлууд...

    Тэр хэзээ ч эр хүнийг хүлээж байгаагүй юм байна. Эхлээд тэр урлагт дурласан. Европт суралцаж, бүр эрдмийн зэрэг ч хамгаалсан, гэвч эх орондоо үлдсэн. Дараа нь хэвлэл, ном, дизайн, сэтгүүл... гээд л эргэлдсэн, одоо ч хүртэл зарим хэсгийг нь үргэлжлүүлсээр яваа. Ээж аавыгаа хотын төв рүү нүүлгэж, байранд нь засвар хийж, мөнгөө хураан хагас жилийн аяллаас ирээд хувийн бизнесээ нээсэн. Түүнтэй ойр харилцсан 10 гаруй жилийн дотор тэр хэзээ ч “...миний нөгөө тал, заяаны хань хаа яваа бол, хэн нь миний хувь тавилан бол, би яагаад, эсвэл тэр яагаад...” гэх мэт ярьж байгаагүйг саналаа.

    Эр хүнийг хүлээх хэрэггүй.

    Түүнтэй учирч л болно.

    Энэ учралыг хүртэл юу хийж явсныг тэр чинь чамаас асууна.

    Энэ бол хамгийн сонирхолтой, хамгийн урт, магадгүй амьдралын урттай ярилцлага байх байх аа.

    Эхлээд эмэгтэй болцгооё.
    ИНЖ ГИНЖ®, Эхлээд эмэгтэй бол лекц©

    0:000:00