goodali logo
    Зам бүр ээж рүү хөтөлдөг

    Зам бүр ээж рүү хөтөлдөг

    Хүүхэд бол энэ ертөнцийн хамгийн хамгаалалтгүй, хэврэг амьтан. Нялцгай биетэн явахдаа олсон шархууд хожим оддын дайнд ч үл ажрах аварга хуяг дуулган дотуур ч цус шүүрүүлсээр байдгийг чи бид мэднэ. Харин бусдад үг, үйлдлээр “зодуулчихаад” ирэхэд анхны иллэгийг ээж өгч, үрээ эдгээдэг. Хүн насан туршдаа ээжийнхээ иллэгийг бусдаас хайн явдгаа анзаардаггүй.

    “Намайг илээд өгөөч” гэх үг хангайн нуруу шиг залуугийн амыг давахгүй. Тиймээс тэр намайг хаалгаар орж ирэхийг хүлээдэг. “Өглөөний мэнд, Амгалан эгч ээ” гээд ялимгүй бөхийсхийнэ. Би инээгээд “Өө, сайн уу, ямар гоё өнгөтэй цамц вэ” гэнэ. Хүний биенд хурууны үзүүрээ ч хүргэлгүйгээр илж, тэвэрч болдог.

    Нэг бүсгүйг ажилд аваагүй. Гэхдээ тэр мэдээг сонсоод бүсгүй баярлан инээж байсан. Яагаад гэвэл түүнд “Та ямар сайхан хоолойтой юм бэ?” гэж хэлсэн юм. “Миний охин алтан гургалдай шиг дуутай даа” гэж ээж нь хэлдэг байсныг санажээ. Бүсгүй тун удалгүй сайн ажилд орсон. Том компанийн захирлын угталтын туслах болсон. “Өдрийн мэнд, та хэнтэй уулзах вэ? Үнэмлэхээ үзүүлнэ үү, баярлалаа. Тавтай морил” гэх уянгалаг тембрийг нь гайхан биширсэн нэгэн зочны зуучилснаар реклам уншиж эхэлсэн.
    ИНЖ ГИНЖ®, Хайр байдаг уу? лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00