goodali logo
    Цаг хугацаа хэрэгтэй

    Цаг хугацаа хэрэгтэй

    Манай ангийн хүү сургуулийнхаа нэг охинд сайн болсон юм. Тэр үед хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй гэж ярьдаг ч хийдэг ч байлаа. Ингээд ангийн хөвгүүн маань өдөр бүр улаан тугаа намируулан тэмцэлд гардаг болов. Үдэш бүр захиа бичнэ, өглөө орцных нь үүдэнд, өдөр ард нь сүүдэр. Ангийн хүүгээ тоолгохын тулд бид юу эсийг сэтгэсэн гэх вэ. Ахлах анги, оюутан нас тэр чигээрээ тэдний хайрын түүхийн гэрч болсон доо. Тэд гэрлэсэн. Ингэж хайрлуулсан тэр охинд би битүүхэн цагаахан атаархаж байсан.

    Гэтэл тэр хоёрыг салсан гэж сонсоод тэднийг ёстой диваажин руу хамт явна л гэж боддог байсан би мэл гайхсан. Эмэгтэй учраас би эмэгтэйн талд орохыг эрхэмлэдэг. Харин тэр бүсгүй нөхрөөсөө юу хүссэнийг мэдээд өрөвдсөөн. Соцын үеийн энгийн нэгэн айлын эгэл нэгэн хүү орчин цагийн олигарх, ядаж аристократ болоход цаг хугацаа хэрэгтэй. Булангийн бяцхан гуанз үүлэнд хүрсэн тансаг ресторан болтол хүлээх хэрэгтэй. Тэр хүртэл гуанзанд байгааг л хүртэхээс өөр замгүй.

    Нөгөө талаас, ертөнцөд яг нэг янзаараа, үүрд хөдөлшгүй байдаг зүйл гэж үгүй. Уур буугаад, тайван харвал хамгийн адгийн цэсэнд ч хүртэл сонголт үргэлж байдаг. Тэд чамд өөрт байгаагаа л санал болгосон байдаг.

    Гэхдээ л, ээжийгээ, гэрийнхнийгээ ойлгох хэцүү, уучлах бүр хэцүү. Уучилж байж л үүнээс өөр цэснүүд нээгддэгийг хүлээн зөвшөөрөх хамгийн хэцүү нь байх.

    Гэвч чи чаднаа.

    ИНЖ ГИНЖ®, Муу ээж сайн ээж лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00