goodali logo
    Халуун тэвэрт хөлдсөн сэтгэл

    Халуун тэвэрт хөлдсөн сэтгэл

    Дураараа унтана, дуртайгаа иднэ, зөвхөн таалагдсан хүмүүстэйгээ л уулзана. Зарим номыг зарим хүнээс илүүд үзнэ, муухай эмэгтэй.

    Би тэвчиж амьдрахгүй л гэнэ.

    Тэсэхийн аргагүй эмэгтэй. Тэвчээрийг нь бараад, сориод байвал яваад өгнө. Зөвхөн зүрхээ л сонсдог юм байх, зэвүүн гэдэг нь. Зүгээр, шуналын тулам л байхгүй юу даа, тэнэг эрчүүд л мэдэхгүй болохоор хөлөө хугалчих гээд гүйлдээд байгаа болохоос. Удахгүй хөөгдөөд гарахаа мэдэхгүй.

    Ганцаараа жаргалтай гэнэ үү, галзуурч байгаам. “Ёстой гоё харагдаж байна” гэхэд улаан цайм “Баярлалаа” гэдэг ичих нүүргүй амьтан. Даруухнаар “Өө, яалаа гэж дээ, би ерөөсөө ч сайхан биш” гэх ёстой байтал. Үзэл нэгтнүүд, зүрхний нөхдөө олсон ч гэх шиг. Дэлхий сөнөхөд ёстой үлдэх байх шүү, жоом царайлчихаад...

    гэх мэтийн үгнүүдийг сонсч үзээгүй хүчирхэг эмэгтэй гэж байхгүй ээ.

    Ер нь ямар төрөл зүйл амьд үлддэг гээч? Хамгийн ухаантай нь биш ээ. Хамгийн хүчтэй нь бүр биш. Харин бусдаас түрүүлэн өөрчлөлтийг мэдэрдэг нь л шалгаран үлддэг юм.

    Би ч бас тэгж л үлдэж байсан.

    Хуучин гутлын ул шиг салж унасан харилцаа.

    Тас халуун тэвэрт ч хөлдөж цэвдэгшсэн сэтгэл.

    Задгай талд дээвэргүй байшинд ахуйн шуургыг давах гэж зүдсэн ганцаар биш атлаа ганц бие хүнийх шиг амьдрал... гутарсан, ядарсан өөрийгөө би өөрчилж эхэлсэн. Олон жил олон цоорхойгоо цойлдож ноцолдсоны эцэст хамгийн түрүүнд ээжийгээ харах харцаа л өөрчлөх хэрэгтэй байсныг олж мэдсэн.

    Өрх гэр бүрт, өрц сэтгэл болгонд, бүхий л удмын тогтолцоонд аварга өөрчлөлт нүргэлж байгаа эрин цагт сэтгэлээ, сэтгэл дэх ээжийгээ өөрчлөхөөр ирж буй та нар ч гэсэн үр хүүхдийнхээ хувьд шалгарагчид, цойлогчид юм шүү.

    Намайг ингэж хэлэхээр “Сургалтандаа оруулчих гээд л хошхируулаад...” гэж байхыг сонсож л явлаа. Хэзээнээс сайхан үгэнд итгэхээ больчихлоо, хэдүүлээ? Магтаал, талархал, бахархлын дараа “За тийм ээ, тийм. Харин одоо чи намайг яг үнэндээ юу гэж бодож явдгаа хэлчих, тэгэх үү?” гэх хандлага хэзээ тогтлоо?

    Яагаад бид өөрийнхөө тухай шүүмжлэл, буруутгалыг л бодит үнэн гээд, харин сайшаал, урмын үгсийг худал гэдэгт бүр анхнаасаа итгэчихсэн байдаг юм бэ?

    “Хүссэнээ авахын тулд бусдад зусард, хоосон магт, тоглоомон иллэг, манипуляци хий” гэдгийг дэлхийн шилдэг маркетерууд боловсноор заадаг байг л дээ.

    Харин сүүдрийн багш минь гэж миний дээдлэн явдаг Карл Густав Юнг “Бүх онолыг нэвт судал, бүх техникийг гарамгай эзэмш, гэвч хүний сэтгэлд хүрэлцэх үедээ зөвхөн хүний сэтгэл л байгаарай, сэтгэл зүйч минь” гэж хэлдэг байсан юм.

    Хүний сэтгэл гэдэг ямар гайхамшигтай болохыг би чамд үзүүлье.

    Чиний сэтгэлийг чамд би нээж өгье!

     ИНЖ ГИНЖ®, Сэтгэлийн гэр лекц©

    0:000:00