goodali logo
    Эмэгтэй хүний жаргал гэж их ярьцгаадаг.

    Эмэгтэй хүний жаргал гэж их ярьцгаадаг.

    Эмэгтэй хүний жаргал гэж их ярьцгаадаг. Харин “Эр хүний жаргал эзгүй хээр” гэхээс өөрөөр энэ тухай авч хэлэлцэх нь олон биш.

    Эмэгтэй хүнийг яаж жаргалтай болгох талаар мянга мянган ном байхад “Эр хүнийг яаж саятан болгох вэ?” гэх мэтийн л юмс үзэгдэнэ.

    Гэтэл тэр саятан саяасаа өөр зүйл санал болгохгүй бол гэр бүл зөвхөн эмэгтэй хүний жаргал дээр тогтохгүй.

    Эр хүнд жаргал хэрэгтэй.

    Ямар гэдгийг ярихын тулд, жаргалгүй эр хүн ямар аав болдог талаар бодож үзэж болно.

    Аавыгаа харахаар заавал араас нь ээж тодордгийг Очирын борооноос, Инж гинжээс ч бас харж болно.

    Би Намуунаагийн хувьд зөвхөн нутгийнх нь хүн биш, харин хүүхэд насны бяцхан эзэнт улсынх нь иргэн юм.

    Гэхдээ бүр сүүлд, Сэтгэлэдгэрэлийн хөтөлбөрүүдийн тухай хийсэн видеоноос нь хараад мэдсэн л дээ.

    Намуун ёстой эхийн ачтай үр билээ.

    Ээжтэйгээ эвлэрч, аавыгаа ойлгож, ээж аавыгаа эвлэрүүлж, өөрийгөө чөлөөлсөн.

    Хамгийн гол нь удмын зохиолоо шинэчлэн бичсэн. Охиндоо эрүүл амьдралын зохиол бичих эрхийг нь өгсөн.

    Охиныхоо хувьд хамгийн шилдэг эр хүн байна гэдэг эцэг хүний дээдийн жаргал. Охиндоо хамгийн дотны хүн нь байж чадна гэдэг бол эх хүний туйлын хүсэл.

    Ээж аавууд үр хүүхдийнхээ ялалт амжилтаар биш өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдарч байвал тэдэндээ дээдийн эрх чөлөөг өгч байдгийг өөрөөрөө тунхаглаж, ээж аавынхаа хайрыг сэтгэл эдгэрлээрээ гагнаж, үсрэлт дүүлэлт бүрээрээ үрдээ зөвшөөрөл өгсөн чамдаа бусдын аз жаргалд даган баяссан эгшин бүрийг чинь сэтгэшгүй зэргээр үржүүлэн өргөе!

    Жаргалтай байг, эр хүмүүс.

    Жаргалтай байг, эмэгтэй хүн бүр.

    Хүн бүр өөртөө жаргах зөвшөөрлийг өгч байг.

    ИНЖ ГИНЖ®, Охид хөвгүүдийн ондоо хүмүүжил лекц©

     

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00