goodali logo

    Туулын урсгал

    ИНЖ...ГИНЖ

    Би чамд бүр үнэхээр хайртай. Би чамаар бүр бахархаж байна. Чи үнэхээр гоё. Чи үнэхээр сайхан төрсөн. Чи бүр үнэхээр сүпер. Чи бүр мандан бадарна. Чи хязгааргүй эрх чөлөөнд хүрнэ. Би энэ амьдралдаа хайртай. Оо маий гоод чи бүр намайг ховсдон дурлуулж байна. Би бүгдэд чинь хайртайййй. Eureka, урррааа, salute ... Өнөөдөр би өөрийнхөө 20 настай зургуудыг үзээд үнэхээр өөрийгөө нулимс унаган бахдан, биширч, хайрлалаа. Эдгээр үгс дотроос өөрийн эрхгүй урсан гарахад буулган аваад та нартайгаа хуваалцаж байна. Энэ хайр юутай ч зүйрлэмгүй билээ. Миний хайку - Хайр асгарсан энгэрт тань би үүрд эрхлэн жаргахсан. Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэхээр энэ хайрыг мэдрэх гэж анхны аялалаа Амгалан багштайгаа эхлүүлж байлаа. Амаргүй үеүүд байсан ч тууштай явбал хайснаа заавал олдог, зорьсондоо заавал хүрдэг гэдгийг өөрөө мэдэрч явна аа. Миний Монголын эмэгтэйчүүд минь бүгдээрээ эрх чөлөө, жинхэнэ хайр, өөртөө итгэх итгэлийн аялалаа эхлүүлээрэй гэж уриалж байна. Ууухайй ...

    Гийкаашка

    ИНЖ...ГИНЖ

    3 жил багшийнхаа цомгуудыг хэд хэд давтаж сонссон мөртлөө, сургалт зарлах бүрт яагаад ч юм өөрөөсөө зугтаж явсан би өнөөдөр өөрийгөө барьж авахаар шийдэн мөнгөн багцаа идэвхжүүллээ. Инж гинж миний өөртөө барих хамгийн сайхан төрсөн өдрийн бэлэг байх болно. Тавтай морил 2хүүхдийн ээж болсон 20насны сүүлийн жил минь.

    sokosoko

    ИНЖ...ГИНЖ

    Маш их эргэлзэн байж сургалтандаа хамрагдаж байгаа боловч их талархан хүлээн авч байна.гэрээ гийгүүлье зөвхөн эмэгтэйчүүдэд ангижрал янз учир цомгуудаа сонссон.надад асар их өөрчлөлт авчирсан учраас шатаа илүү ахиулмаар байна.хөтөлбөртөө хамрагдах гол зорилго бол өөртэйгөө нэгдэх өөрмйнхөө учирыг илүү гүн ойлгох дотоод эв нэгдэлийг цогцлооно.баярлалаа

    Uyan

    ИНЖ...ГИНЖ

    Инж Гинж бол бараг эмэгтэй хүн бүрийн амьдралдаа ядаж 1 удаа бодож үзэх хэрэгтэй, хамрагдах шаардлагатай сургалт болвуу гэж бодож байна. Олон удаа хамрагдсан, лекцүүдээ сонссон. Өшөө бусад сургалтуудад ч хамрагдсан. Гэхдээ эмэгтэй хүний хамгийн эмзэг хэцүү асуудал ээжтэй холбоотой, ээжийг нөхцөлгүй хайрлана гэж итгэсэн, алдсан, урам хугарсан, үл харагдсан, ашиглуулсан сэтгэлээс үүссэн юм шиг санагдсан. Магадгүй би одоо ч дахиад хийх хэрэгтэй байх. Олон удаа суугаад байгаа нь миний ч, багшийн ч буруу биш. Энэ асуудлыг гэрээ тогтмол цэвэрлэдэг шиг цэвэрлэсээр тунгаасаар, хир буртгаасаа салсаар байх хэрэгтэй гэж боддог болсон.

    gu

    ИНЖ...ГИНЖ

    Анх Инж Гинжийг 2024 оны 3-р сард Мөнгөн багцаар хийсэн, миний амьдралдаа хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Миний үзэл бодол, сэтгэлгээнд орсон өөрчлөлтүүдийн дэргэд төлсөн үнэ бол ердөө өчүүхэн байсан. Түүнээс хойш 25 оны зун дахин нэг удаа хийсэн. 26 оны 6 сард дахин хийнэ гэсэн төлөвлөгөөтэй бна. Анх ИГ-д суугаад Би, бид ямар олон юмыг мэддэггүй юм бэ гэж гайхаж байсан. Олон олон эмэгтэйчүүд энэ хөтөлбрийг ажиллаад өөртэйгөө нэг сайхан тулаад, багшийн өгч буй гэрэл цацруулсан дулаан мэдлэгээс даахаараа шингээж аваад жинхэнээсээ өөртөө хайртай эмэгтэй болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж бна. Гэвч амьдрал дээр би хэчнээн хэлээд, гуйгаад хүмүүс хүссэн шиг минь түргэн энэ замаар алхахгүй юмаа. Тэр тоолонд урам хугаравч за яахав би эхлээд өөрөө өөрчлөгдөж буйгаа илүү тод үлгэрлэх юм бна гээд цааш явж л бна. Энэ замаар Гоодальтайгаа хамт явахад зорилгодоо хүрэх хэдий сайхан ч, түүнд хүрэх алхмуудаасаа аз жаргалыг мэдэрч бна. Гоодальдаа, Амгалан багшдаа их баярлалаа.

    Охин тэнгэр

    ИНЖ...ГИНЖ

    Өмнө нь энэ хуудсанд өөрийгөө би ээжтэйгээ асуудалтай байсан гэдэгээ илчилж байгаа ээжүүдийг хараад ямар зоригтой юм бэ гэж боддог байлаа. Өнөөдөр тэдний нэг болоод энд бичиж байгаадаа баяртай байна. Өмнө нь эх үрийн харилцаа дуунд гардаг шиг л ариун надин хайр байх ёстой байтал ээж бид 2ын харилцаа яагаад ийм хэцүү юм бол гэж зарим үед өөрийгөө, зарим үед ээжийгээ шүүж ер нь бол маш их сэтгэлийн зовлонтой түүнийгээ хэнд ч хэлэх эрхгүй нэг үгээр сэтгэлийн шоронд өөрийгөө хорьж байсан. Харин явж явж ямар азаар гэх үү? буянаар гэх үү? Амгалан багшийн лекцүүдийг эхлэн сонсож байгаад Инж гинж тренингид 2 удаа хамрагдсаны эцэст сэтгэлийн гүн дэх бяцхан охиноо ээжтэй нь эвлэрүүлж өөрийн охидтойгоо ч яаж харилцах учираа олж нэг үгээр сэтгэлзүйн хувьд насанд хүрч явна аа. Цаашид Очирын бороо, Гэрэлт сүүдэр гээд бусад тренингүүдэд хамрагдаж үлдэгдэл учиг, ээдрээг тайлж сэтгэлийн чандад хүрэх зорилготой. Энэ дашрамд энэхүү тренингүүдийг санал болгож энэ хүртэл замчилж өгсөн Батуянгадаа сэтгэлийн гүнээс талархаж буйгаа илэрхийлье!. Нэг ч гэсэн ээжийд гарц болоосой гэсэндээ бичлээ.

    Uigur

    ИНЖ...ГИНЖ

    Инж гинж хөтөлбөрөөс ээжтэйгээ харилцах харилцаанаасаа шүр сувд олж илрүүллээ. Бодож гомдож явдаг байсан зүйлс маань үнэндээ адислал байсныг ухаарлаа. Таралхаж байна

    nelumba

    ИНЖ...ГИНЖ

    Анх Инж-Гинжийг аваад ажиллахдаа маш их цочирдож, уйлж, хямарч, гуниглаж байсныгаа "Юунд хамрагдчихав" гэж бодож, эргэлзэх үе байсан ч одоо 2 жилийн дараа ингээд харахад "Миний дотор хүлээн зөвшөөрөх ёстой, өөрөөсөө нууж зугтсан олон үнэнг нүүрэн дээр минь гаргаад тавьсан" юм болохоор л... дотор байснаа олж харсан нь тэр байжээ гэдгийг ойлгож байна. Хүмүүсийг дахин, дахин аваад гэхээр ч их гайхдаг байсан бол 2 дахиа авах үедээ тэс өөрөөр анзаарч, ажиллаж - анх ажиллахдаа гомдоллож дотор хүүхдийн өнцгөөс хандаж байсан бол - сэтгэлийн давхаргууд хууларч "Илүү их баяр, талархал, хүлээн зөвшөөрөл" төрдөг болсоныг анзаарсан. Энэ бүхнийг эрт цэгцэлж, нүүр тулж, зугтахаа больсондоо баяртай байна. "Андуурсан оюун гэдэг хамгийн аймшигтай дайсан" гэдэг багшийн нэг хөтөлбөрт үг байдаг. Олон андууралд цэг тавьж, гинжийг тасалж- Инж төгс эмэгтэй болоход гүүр болсон сургалтандаа баярлалаа. Олон, олон эмэгтэйчүүд өөрөө, өөртэйгөө эх үндэстэйгээ нүүр тулж, хүлээн зөвшөөрч, үр шимийг нь хүртэж- баяр талархалыг мэдрээсэй гэж ерөөж байна.

    Enhrii

    ИНЖ...ГИНЖ

    1-т, Сэтгэл дотор тээр дээрх ээж энэ доорх би гэх байр суурь ойртож үнэн голоосоо ээжийгээ ойлгож хайрлаж сурсан. 2-т, Эмэгтэйчүүд эмэгтэй эхлэл бүрээ шүүлтүүргүй хайрлаж шаардлагатай үед тус хүргэж чадах сэтгэлийн гартай болсон шиг санагддаг. 3-т, Мөнгөтэй харилцах харилцаа маань эрс сайжирсан. 4-т, Энэ бүхэнтэй харилцаж буй би өөрөө өөрийгөө ойлгож мэдэрч хайрлаж харилцаагаа сайжруулахад хамгийн их тус болж байна. 5-т, Энэ бүхний үр дүнд ирээдүйд охидтойгоо харилцах харилцаа маань ч хэрхэн өөрчлөгдөж чанаржиж байгааг мэдрэхдээ зах хязгааргүй жаргалтай байдаг. Эгч маань хүртэл энэ сургалтуудын дараа бодит төрүүлчихсэн байгаа үр хүүхэдтэйгээ, өөртэйгөө, ээжтэй харилцах харилцаа нь сайжирч сэтгэл нь амгалан жаргалтай болж байгаад гэрч болоод харж суугаадаа сургалтандаа багшдаа маш их талархаж мөргөдөг. Сэтгэл эдргэрэлийн замруу орсон олон олон найзууд эгч дүүс эмэгтэй дүү нарынхаа өмнөөс зах хязгааргүй жаргалтай байгаа. Та ч бас сэтгэлийнхээ эзэнт гүрний бүх охидыг энэ сэтгэлзүйн трейнингээр дамжуулан энхрийлэн тэвэрч, анхааран сонсож, хайрлан халамжилж сураарай.

    gu

    ИНЖ...ГИНЖ

    Өөрийгөө уучлах... энэ ер ямар хүчтэй, ямар шидтэй зүйл гээч. Яг л бүтэж үхэх гэж байгаад сэнгэнэсэн цэвэр агаар цээж дүүрэн амьсгалах мэт тийм таатай. Саяхан би нэг хайнга зангаасаа болж алдаа гаргалаа, нэлээд хэдэн төгрөгний хохирол надад учрав. Нэг хэсэгтээ санаанд орох бүр нэг алдсан мэдрэмж, урам хугарч өөрийгөө зодоод байв. Тэгээд л би шийдлээ, үүнийг би өөртөө завшөөрье, би өөрийгөө өршөөе, одоо дахиж алдсан гэж бодохгүй харин чи алдсан, энэ байж болох л зүйл гэж хэллээ. Энэ хамгийн схан шийдвэр байв. Ер нь бүх насаараа л хэн нэгэн намайг аргадаж, хэн нэгэн намайг үнэлж, тэвэрч, талархаж байх ёстой юм шиг өөрийнхөө эрчим хүчний нөөцийг гаднаас эрдэг байж. Заримдаа түүнийгээ авна, заримдаа авахгүй, тэгээд нэг хуурамч худал хүн болж эхэлнэ, аймхай бас зовлонтой. Одоо бол өөрөө өөрийнхөө нөөц хүч чадал, унасан үед нь босгоод ирэх зориг тэнхээ, ухаан болж байгаадаа баяртай бна. Энэ замаа л алдахгүй өөртөө дадуулсаар явна, хаана ч хүрч болно, харин жаргалтай байна гэдгээ би мэдэж байна. Гоодальдаа баярлалаа.

    0:000:00