Уучлал хаанаас эхэлдэг вэ?
Уучлах амаргүй ээ. Уучлах хэрэгтэйг мэдсэн, ойлгосон төдийд л уучилчихдаг сан бол сэтгэл зүй гээч мэргэжлийн салбар байх хэрэг ч үгүй байсан. Биднийг зовоосон, хуурсан, урвасан, олон зүйлээр зүйлээр хохироосон гэж бодож байгаа тэр хүнийг яаж уучлах вэ?
1. Эцэг эхээ уучлах.
2. Ялангуяа өсвөр насны, анхны хайрын гомдлуудаа цайруулах.
3. Өөрийгөө голохоо болих.
4. Өнгөрсөн цагийн алдаа андуурлуудаа өршөөх.
5. Ирээдүйн талаарх айдас түгшүүрийг орхих.
Тэр хорсол дээрх таван асуудалтай холбоотой учраас эдгээрийг нэг бүрчлэн ажиллахаас өөр замгүй. Тэгэхгүй бол нэг л мэдэхэд бид хамаг эрчим хүч, цаг хугацаагаа тэр хүнийг хорлох, өс хонзонгоо авахад зориулчихсан явж байх болно.
Тэгэхээр түүнийг уучилна гэдэг бол өөрийнхөө сэтгэлийн амар амгалан, амь нас, эд баялгийг хүртэл хамгаалж байгаа хэрэг мөн юм.