Чандмань Эрдэнэ
Үхэл-үгүй
Дарь эх, Бурхан багшдаа талархлаа. Таны минь бүхий л хүслүүд биелэлээ олж амар амгалан жаргах болтугай.
Уй гашууны нэрийн өмнөөс
Энэ хорвоод хамгийн үнэнд тооцогдож болох 2 зүйл бол хорвоод ирсэн бол цаг нь болохоор буцаад явах л юм уу даа. Үхэл гэхэд айн эмээж битгий ярь бүү дурьд гэдэг байлаа. Үхсэн хүнээс бүр ч айна... Бодохоос ч айна...Үхэл бол миний хувьд айдас л байсан. Сарын дараа Парис руу явах бол 7 хоногийн дараа Японд очих бол магадгүй маргааш Дорнод руу гарах бол би аян замын бэлтгэл хийх болов уу. Мэдээж өмсөх хувцас замын зүйлс очоод хэрэглэх нандин чухал зүйлсээ цуглуулаад л яаж бэлтгэх бол доо...Гэтэл үхэх нь үнэн байхад яагаад тэр очих газраа хаана бол тэнд юу хамгаас хэрэгтэй бол гэж огт бодохгүй бүр ярихаас ч эмээн айдаг юм бол доо... Уг нь нэгэнт явах нь тодорхой л юм чинь үхэхдээ бэлдэж аян замын богцоо бэлддэг сэн бол... Тэгвэл энэ цомог чиний аялалын бэлтгэл хангах эхлэл болог ээ. Чи үхлийн тухай ингэж үнэн нээлттэй ярьсан нэмэлт хачиргүй зүйлийг магадгүй өөр хаанаас ч сонсохгүй биз ээ. Хэрвээ нөхцөл бүрдээд нэгэнт энд ороод ирсэн бол яг одоо л чиний эхлэх цаг байна... Бид үхлийг илүү ойлгож хүлээн зөвшөөрсөн үедээ л жинхнээсээ яг өөрөөрөө амьдарч эхлэх юм шиг...Би үхнэ бид үхнэ бүгд үхнэ. Гэхдээ эргээд л ирнэ. Хаашаа юу авч яваад хаана юутай ирэх бол гэдэг асуултыг чамд үлдээе. Эндээс чи өөрт тохирсон хариултаа заавал олох болно оо.
Mrs A
Уй гашууны нэрийн өмнөөс
Би залуухан 18-тайдаа амиа хорлохыг завдаж байлаа. Ар гэрийн мөнхийн хэрүүл, зодооноос залхсандаа тэр. 20 гаруй ширхэг тархины өвчний үед уудаг эм уучихсан юм. Гэтэл 4 хоног сэхээнд хэвтээд л эргэж амьдарсан. Эм уугаад тэр бүр үхдэггүйг мэддэггүй байлаа. Аав, ээждээ ч өчнөөн загнуулаад, үргэлжлүүлээд нөгөө л амьдралаараа амьдарсан. Тэр үеэ бодохоор эвий дээ гэж их өөрийгөө хайрладаг. Аав ээж минь харин тэгж их цочролд орж, ухаараачгүй, одоо ч нөгөө амьдралаа үргэлжлүүлсээр, намайг хутгасаар, гомдоллосоор яваа. Тэрнээс ч болсон уу, би үхлийг хэзээ ч цээрлэж, эвгүй сэдэв гэж боддоггүй. Доторх мэдрэмжийг минь энэ лекцүүд эвлүүлж дэвлүүлээд өгсөн. Өөрийгөө үхэж байгаагаар, аав, ээжийгээ ч үхэж байгаагаар төсөөлж, энэ өдөр муу муухай үг хэлчихвэл үхсний дараа нь харамсана гээд амаа л барьдаг болсон. Гэхдээ зовлонгүйгээр. Үхэл байнга хажууд байна, би одоо ийм байгаа ч хэрэв удалгүй үхвэл юунд харамсах бол оо гэж өдөрт 1 удаа боддог. Үхлээс цэрвэх зүйл биш гэдгийг том, том философичдийн номоос уншиж байсан нь багшийн хэлдэгтэй мөн л дүйдэг. Үхлээс айдаггүй гэж хэлэхгүй ч үхэл бол заавал, үргэлж эргэцүүлэх ёстой зүйл мөнөөсөө мөн. Баярлалаа багш аа
Болор
Үхлийн дараах амьдрал
"Уй гашууг даван туулахуй" цомгоо эхлүүлээд, 2 дахь лекцээ сонслоо. Анх үхлийг муу муухай гэж цээрлэдэг, үхлээс айдаг дэлхийн нэгэн иргэний хувиар энэ сэдвээс жаахан айж жийрхэхийн зэрэгцээ бас "дотор нь юу байгаам бол?" гэх сониучирхал төрж байсан. Гэхдээ ер нь бол айх юм амьдралд байхгүй, ойлгох юм л гэж байгааг санасан. Үхлээс айлаа гээд тойроод явчихгүй. Хайртай хүмүүсээ алдах нь үнэн, өөрөө үхэх нь үнэн, үхээд бүх зүйл төгсчихгүй нь үнэн... ҮХЭХҮЙ. "Тэнгэрийг та нар мэдэхгүй л байна даа, тийм ч учраас газрыг ойлгох болоогүй..." гэж нэг эрхмийн хэлсэн нь үе үе бодогддог байлаа. Энэ утга "Үхлийг мэдэхгүй учраас амьдрахуйг ч бас ойлгож дөнгөхгүй" байгаа биднийг хэлж байжээ гэдгийг одоо л ухаарч байна. Энэ цомог тэгэхээр АМЬДРАХУЙ-н тухай болж таарч байна. Амьдрахуй гэдэг гагц нэр үгэнд бид өчнөөн олон үйл үгийг багтааж болно: төрөх, өсөх, сурах, ажиллах, төрүүлэх, өсгөх, өтлөх, өвдөх, хайрлах, алдах, айх, баярлах... Энэ бүх үйл явцыг ДАВАН ТУУЛАХУЙ-г л амьдрал гэж нэрлэдэг юм байна. Өнөөдрийг даван туулж байгаа барил минь үхлийн үед өөр байхгүй л болов уу. Тиймээс л "Хагацлын хүнд үед алтнаас ч үнэтэй байх"-ын тулд өдөр бүрийг би алтнаас үнэтэй даван туулж сурах ёстой. Та ч бас чадах ёстой!
Loved
Уй гашууны нэрийн өмнөөс
Ер нь сэтгэл санаа асуудалгүй, заавал уй гашуунд автаагүй байхдаа байнга санаж явах хэрэгтэй сэдэв. Надад их тус болсон доо. Хүн бүр сонсоосой.