Ferrari vs Lamborghini
1960-аад он. Тракторын үйлдвэрийн эзэн Ферруччо Ламборгини тухайн үеийн баячуудын жишгээр Ferrari унадаг байв. Өөрөө нэгийг, эхнэр нь бас нэгийг. Гэхдээ нэг асуудал байсан нь суперкаруудын холболт байсгээд л салчихдаг явдал байв. Ээлжит тохиолдлын дараа Ламборгини механикуудаараа машиныхаа холболтыг задлуулахад яг л тракторт байдаг шиг эд анги байхад нь бүр мэл гайхсан гэдэг. Тракторын тэр деталь 10 лир байхад Ferrari-гийн засварын газарт 100 дахин өндөр үнээр түүнийг сольж өгдөг байж.
Ламборгини тэр даруй Энцо Феррари дээр давхиж очоод энэ асуудлыг сайжруулж болох санал тавьж. Хариуд нь “За хө, тракторчин минь, талбайдаа л таахалз. Харин миний супер машинаас хол яв” гэхийг сонсоод шар нь буцалжээ. Хэдхэн сарын дотор машины үйлдвэр барив, Ferrari-гийн хуучин инженерүүдийг хуу хамж авчрав, бүх талаар илүү машин бүтээх галзуу санаагаа хэрэгжүүлж эхлэв. Ганцхан жилийн дараа гаргасан суперкарын нээлтэн дээр нь “Хэн ч юм болохыг хүсч байгаа нь Ferrari-г унаг. Харин аль хэдийн болчихсонд нь Lamborghini байна! ” гэсэн үг цуурайтаж байлаа.
Феррари Ламборгини хоёрын 60 жилийн дайн ийнхүү эхэлсэн юм. Гэвч хоёр хүн муудахад гурав дахь нь хождог жам ёсоор тэдний өрсөлдөөний үр дүнд дэлхий улам галзуу супер машинуудыг хүртсээр байна. Харин хувь заяаны эргэлтээр Феррарид хөөгдөж явснаа мартсан Ламборгини устөрөгчийн эслэгийн санаа дэвшүүлсэн инженер Горацио Паганиг бүдүүлгээр зайлуулжээ. Тэр нь яаж зүгээр байх вэ дээ, Pagani гэдэг суперкар гаргаж орхисны хамгийн хямд нь эдүгээ 2 сая еврогоос эхлэн үнэлэгдэж байна.
Баян байх зөвшөөрлийг тэдэнд ААВ нар нь анх өгсөн байдаг. Харин одоо чи өөртөө энэ зөвшөөрлийг өг.
