Тэр 19 настай байсан
Техасын нэгэн жижиг суурингийн дарханы охин Клара Доусон зах ороод буцаж явтал нутгийн ковбой Илай Мерсер халамцуухан дагаж яваад гэнэт тэврэн гудамны мухар луу чирсэн. Хар чадлаараа эсэргүүцэн тэмцэлдсэн ч мунаг эрийн өмнөөс хүчин мөхөстөж байсан Клара түүний гар буу гэрнээсээ мултран унах үед нь шүүрч аваад гохон дээр нь дарж орхижээ.
Харин төрсөн хот нь аргагүй хамгаалалтыг олж үзсэнгүй, нутгийнхны хайртай хөгжилтэй ковбойн үхэл, гараа цустсан бүсгүй хоёрыг л харсан. Архины мухлагуудын байнгын худалдан авагч Илайгийн далд хэргүүдийг лангууны эзэд дуртайяа мартсан. Хэнд ч орлого оруулаагүй Кларагийн дурьдсан гэмт үйлдлүүдийн баримтыг ялангуяа эрчүүд тас үгүйсгэсэн. Шериф энэ хэргийг санаатай аллага гэж нэрлэсэн, шүүгч Кларагийн ялыг үнэн ялав гэж мандуулан бадруулсан, дандаа эрэгтэй тангарагтны шүүгчид бүр Кларагийн зүг хараа ч гүй. 14 жил гэж шударга ёсны алх буусан.
Хантсвиллийн шоронгийн саарал хананууд Кларагийн түүхийг хорьж чадаагүй. Түүний нэрийг угаалгын бүгчим өрөөнд, сүмийн сандал дээр, гал тогооны бүүдгэр гэрэлд ээжүүд охиддоо, эмэгтэйчүүд бие биедээ, амнаас аманд, зүрхнээс зүрхэнд шивнэн дамжуулсаар байсан. Айдас болгоомжлол биш туршлага, үлгэр жишээ болгож ярьсаар байсан.
Саяхан энэ түүхийг англи хэл дээр нийтэлсэн постын доор “ахиад л эрэгтэй хүн буруутай юу, эмэгтэй хүний зовлонд дандаа л эрчүүд буруутай байх юм”, “33-тай гарч ирээд сайхан амьдарсан байлгүй дээ”, “ковбойн буу юу гэж унахав дээ, санаатай аллага л байхгүй юу” гэх мэт коментууд ихэнх нь байсан.
Эмэгтэй хүнд ээлгүй нийгэмд амьдрах хэцүү.
Очирын борооны хамгийн эмзэг цэг бол гэр бүлийн, ялангуяа аавын хүчирхийлэл байдаг. Хичнээн олон зүрх энд эдгэрлээ эхэлж, жаргалын нүүдлээ эхэлснийг тоолшгүй.
Өөр лүүгээ нүүж эхлээрэй, охин минь!
