goodali logo
    Аавтай мөртлөө аавгүй хүн

    Аавтай мөртлөө аавгүй хүн

    Ив Сен-Лораныг хоёр туйлт эмгэг, аутизм, шизофренитэй гэдэг байсан. Хүнд хэлбэрийн сэтгэл гутралтан, согтуурах болон мансуурах донтон тэрээр 120 авдар хувцас, 500 литр сүрчиг ачиж аваад коммунист Орост онгоцноос буугаад шууд Улаан талбай дээр 12 загвар өмсөгчидтэйгээ дээд моодны тэсрэлт хийж байлаа.

    Тэгэхэд кутюрье маань дөнгөж 23 нас хүрч байсан юм. Дэлхийд алдартай загварын ордны эзэн түүнийг 60-аад оны хуулийн дагуу цэрэгт татсан ч гурван сарын дараа сэтгэцийн эмнэлэг рүү шилжүүлсэн байдаг. Цахилгаан цочролоор эмчилж, хэт хүчтэй тайвшруулах бодисууд шахсаны эцэст 40 кг хүртлээ эцэж турсан Ив Сен-Лоран Марокко руу зугтсан юм.

    Хааны гэр бүлийнхэн, нутгийн олигархуудыг хувцаслаж, энд л жинхэнэ утгаар дэлхийн баян болсон Ив тархины хавдраар хорвоог орхих хүртлээ амьдралынхаа сүүлийн жилүүдийг ч эндээ өнгөрөөсөн юм.

    Ив хүүгийн хувьд гадагшаа гарах гээд хувцаслаж байгаа ээж нь жинхэнэ муза нь байв. Тэрээр хүүгээ багаас нь театрт байнга дагуулж явдаг, гэртээ үзүүлдэг байсан үзүүлбэрүүдийнх нь шүтэн бишрэгч байлаа.

    “Ямар ч тансаг даашинзны хамгийн чухал зүйл нь түүнийг өмсч буй эмэгтэй л байдаг” гэсэн алдарт үгийг хэлэхээсээ өмнө Ив Сен-Лоран “Театрын хувцасны амин сүнс нь хүн биш харин түүний зүрх сэтгэл нь байдаг” гэдгийг ойлгосон юм.

    Ив даатгалын компанийн шилдэг ажилтан аавтай бүтэн гэр бүлд өссөн. Хүүхэд насанд нь элдэв хүчирхийлэл, ил хагарал байгаагүй. Гэвч Ив ижил хүйстнээ сонирхож, эрчүүдтэй амьдарсан.

    Түүний сэтгэлд юу болдог байсныг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй юм.

    Аавтай байна гэж юу гэсэн үг юм бол?

    Аавгүй байна гэдэг нь...?

     ОЧИРЫН БОРОО®, Эр хүн юунд хэрэгтэй вэ? лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00