goodali logo
    Хэрэв эхнэртэй эр нууц амраг бүсгүйдээ зүрхэлж хэлж чаддаг сан бол...

    Хэрэв эхнэртэй эр нууц амраг бүсгүйдээ зүрхэлж хэлж чаддаг сан бол...

    -Чи надад хайртай юу? гэж Алиса асуухад

    -Үгүй ээ, би чамд хайргүй гэж цагаан туулай хэлэв.

    - Чиний юу нь болохгүй болчихоод хүний хайрыг татахгүй байгаам бол, яагаад хүнийг энэ чигээр нь хайрлаж болдгүйюмб гэж бодогдож байгаа байх.

    Яг үнэндээ энэ ертөнц чамд үргэлж хайртай байдаггүй ээ. Чамд хайр өгдөг хүмүүс ядрах өдөр заавал ирдэг. Тэд цөхөрч, хугарч нугараад ирэхийн цагтаа чамайг хайрлах нь битгий хэл өвтгөж эхэлдэг.

    Хүмүүс дандаа л тэгдэг.

    Зовохоороо, өөртэйгөө муудахаараа, бусдаас зодуур авахаараа бусдыг зодож гардаг. Хэрэв чи зүрхнийхээ гадуур өөрийгөө хайрлах хайрын бүрхүүлээр хучихгүй бол бусдын зодуур чамайг “алах” болно. Иймээс л, чамайг анх харсан тэр мөчдөө би “Өөрийгөө хайрлахаас чинь нааш би чамайг хайрлахгүй” гэж шийдсэн юм”.

    Льюис Кэрролл “Алиса гайхалтай оронд”

    Хэрэв эхнэртэй эр нууц амраг бүсгүйдээ зүрхэлж хэлж чаддаг сан бол...

    Хонгор минь, чи үнэхээр амттайхан дамшиг. Гэхдээ би гэрийнхээ асуудлыг чиний тусламжтайгаар замруулаад, ямар ч шийдвэр гаргахгүйгээр амар байхыг л хүсэж байна. Хариуцлагаар балбадаг хорвоод хайрт минь чи баянбүрд. Чиний өмнө юу ч үүрэх хэрэггүй болохоор би чам руу ирдэг. Гэвч чи надаас сонголт хүлээгээд байдгийг би мэднэ. Би өдий хүртэл гэр орондоо шийдэл гаргаж чадаагүй байхад чамтай шийдмэг байж чадна гэж чи яагаад бодоод байгаа юм бэ? “Би хүүхдүүдээ орхиж чадахгүй”, “Эхнэр минь зүрх муутай, би түүнийг өвтгөмөөргүй байна”, “Яг одоо миний амьдралын эгзэгтэй үе” гэх мэт блаблануудыг минь чи мэднэ шүү дээ.

    Тэгээд, янагхан минь, надтай харилцаж л байгаа бол эхнэр минь үргэлж чи бид хоёрын дунд хэвтэх хайрын гурвалжинд тавтай морил. Би чинь ганц бие биш биз дээ. Тэнд аврагч, хохирогч, мөрдөгчийн аль нь болмоор байна, дураараа бол. Чи намайг “өрхийн тэргүүн”-ий ялаас аварна, гэвч намайг шийдээ хэл гэж мөрдөнө. Эхнэр бидний дундах ивээс жийрэг төдий чамайг өөрийн доогуур үнэлэмжээс чинь би л аварч байгаа мэт царайлна, гэвч чиний хүлээлтээс болж би золиос болно. Гурван биенийхээ сүүлийг үмхсэн энэ мөнхийн цагаригт ерөнхийдөө бол би чинь чамайгаа маш их хүсдэг шүү.

    Чиний супер эр”.

     ОЧИРЫН БОРОО®, Эр хүн юунд хэрэгтэй вэ? лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00