goodali logo
    Би дискочин

    Би дискочин

     

    1979 онд сэтгэцийн эмч Эллен Лангер 75-аас дээш насны 8 эрэгтэйг сонгон, Нью-Хэмпшир дахь туршилтын байранд долоо хоног амьдруулсан юм. Ямар судалгааны баатрууд болох гэж байгаагаа мэдээгүй хижээл эрчүүдээс хүссэн ганц зүйл нь “Биедээ авч явж байгаа бүх эд юмс 20-иос дээш настай байх ёстой”.

    Тэд энэ байрны хаалгыг нээгээд л гацсан.

    Тэнд 1959 он угтсан юм.

    Загвар өнгө, хэв маяг, янз донж... хар цагаан зурагт, хуучин пянзнууд, ханан дээрх хуанли, хувцас гутал...Хоол, ундаа, хөгжим, үнэр амт, бүх зүйл тэдэнд “Чи 55-тай!” гэж тэврэн байсан. Гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан найман эр энэ диваажиндаа 1959 оны залуус шиг л ярьж, амьдарч, сэтгэж эхэлсэн. Туслах ажилтнууд ч гэсэн яг 50 настнуудад мэт хандаж, бүхнийг өөрсдөд нь даатгасан.

    Долоохон хонгийн дараа тэдний IQ 63% өсөж, нуруу тэгширч, хараа сайжирч, булчингийн хүч, уян хатан байдал, ой санамж эрс нэмэгдсэн. Тэд илт залуужсан. Ганц долоо хоногийн зайтай гэрэл зургуудыг нь танихгүй хүмүүсээр үнэлүүлэхэд сүүлийн зураг дор хаяж таван жилийн өмнөх байна гэж дүгнэсэн.

    Тэд аз жаргалтай өөрийгөө олсон юм.

    Настай хүмүүсийн асаргааг хэтрүүлбэл тэднийг цагаас нь өмнө идэвхгүй болгодог гэж үздэг Эллен Лангер эмчийн 2009 онд бичсэн “Цагийн зүүний эсрэг” номыг уншаад би өөрийгөө тэр долоо хоногт төсөөлж байж билээ.

    9а-гийн найман дэггүй охин 1987 онд аварга мөртэй хүрэм, өргөн савхин бүс, мини жинсэн бошинз, саа, од, толин бөмбөрцгүүд дунд зад D.I.C.S.O-дож байхыг харсан.

    Тэгээд тэндээсээ буцаж гараагүй л явна.

    Бид өнгөрсөн цагийг, орчин, хүмүүсийг дурсан уярдаггүй юм аа.

    Үхтлээ санасан ганцхан хүнийг-аз жаргалтай өөрийгөө л бэтгэрэн санаж, бэдрэн хайдаг юм.

    Очирын бороон дор аз жаргалтай өөрийгөө олохыг хүсэж байна уу?

    ОЧИРЫН БОРОО®

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00