goodali logo
    ӨӨДӨӨ УРС

    ӨӨДӨӨ УРС

    Тэр хүн яагаад энэ номыг уншдаг, энэ хөгжмийг сонсдог, ийм юманд баясдаг, тийм юманд өвддөгийг хамгийн сайн мэдэхийг хайр гэдэг. Түүний доторх ертөнц ямар ойлгомжгүй, ямар этгээд байсан ч тэр ертөнцийг нандигнан тэврэхийг хайр гэдэг. Хэзээ ч огтлолцохгүй тэр ертөнцтэй зэрэгцэн оршихыг хайр гэдэг.

    Нина Рубштейн

    Хайр дурлал гэдэг хоёр үг толгой холбон бичигдэж, хоршин найрсан уншигддаг ч энэ хоёр үг эсрэг биш юм аа гэхэд ямар ч байсан ижил утгатай биш юм шүү. Дурлал гэдэг бол тархины их бие, хамаарлын төлөв, тачаал, өөрийн мэдэлгүй оргилсон байдал, дофамин, эндорфин, адреналин. Харин хайр бол их ба урд тархины идэвхжил, сэтгэл хөдлөлийн хяналт, ойр байх, хамгаалах хүсэл, мөн шагналыг хойшлуулах чадвар, аз жаргалын дофаминаас гадна тогтвортой байдал, тэнцвэрийг хангах серотонин, эрүүл дасал, дотнослын окситоцин юм.

    Харамсалтай нь ихэнх хүн хайрыг бор хоногийн борог амьдрал гэж нэрлэдэг. Хамгийн чухал мэдрэмжээ хүн таньдаггүй байгаа биз? Гэтэл үүнээс өөр мэдрэмжүүд үй түмээрээ байна. “Хүний мэдэрдэг боловч тодорхойлон илэрхийлж чаддаггүй мэдрэмж дор хаяж 23 байдаг” гэж эрдэмтэд ярьж байна. Миний бодлоор бол, одоохондоо тоолж чадсан нь л энэ болохоос биш, хүмүүсийн барин тавин мэдрээд байдаг ч онож нэрлэж амжаагүй мэдрэмжүүд тоолшгүй олон байж таарна.

    Нам гүмд сууж байгаад “Би хэн бэ?” гэж өөрөөсөө асуу л даа. Хүн бүрийн би биш яг ЧИ байх ямар бол? Хэн нэгэн чиний арьсан доор ороод мэдрэх тэр онцгой зүйл юу бол? Нэг гэнэдсэн хавхандаа дахин ороод ахин гэмтэхдээ эхний удаа тэндээс юу чамайг гаргасан, харин хоёр дахь удаагаа яагаад тийшээ орсноо сана даа. Энэ мэдрэмжүүдээ нэрлэх гээд үз. Тэр бүхэнтэй ЦЭНХЭР ШУВУУ®

    хөтөлбөрөөр танилцана гэхээр хорхой хүрмээр санагдана.

    Гэхдээ хүүхдийн тэр сонирхлыг эцэст нь хүртэл хэрэгжүүлж, шимийг нь нэрж, өрмийг нь гаргаж авах ухаалаг том хүнгүй бол бид “сонин дээрээ соохолзоод сонио буухаар гоохолзоод” л дуусна. Тэгэхээр тэр эрүүл сониуч эрдэмтэн хүүхэд, тэр хүүхдээ нөхцөлгүй хайрлагч халамжит эх, юуг ч бай эцэслэн төгөлдөршүүлдэг Том хүнийг бүтээх ГЭРЭЛТ СҮҮДЭР® хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй.

    Харин түүнээс өмнө дотор ээжтэйгээ эвлэрч амжаагүй бол хамаг эрчим хүч тэр цоорхойгоор урсаад алга болно.

    “ЭЭЖ гэдэг ойлголт бүхний эх булаг, эх ундарга” гэдэг чинь уянгын халил биш, шинжлэх ухааны ухагдахуун юм.

    Мэдсэнээр, ойлгосноор урсгал нээгдэхгүй. Харин өөрөө дотор чагтуудаа мултлан, чөлөөт урсгал болж байж эх рүүгээ урсаж эхэлдэг. Дотоодын эхийн булингарыг тунгалагшуулах одтой, азтай үрс минь, урс, өөрийгөө сөрөн сорин өөдөө урс. Загас хүртэл нисдэг орчлонд чиний хүчрэхгүй зүйл гэж үгүй ээ.

    Хэрэв чи өөртөө зөвшөөрвөл...

    ИНЖ ГИНЖ®, Гэрээ гийгүүлье цомог©

     

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00