goodali logo
    Ариун бид хоёрын барилдлага их сонин

    Ариун бид хоёрын барилдлага их сонин

    Анх яаж танилцсанаа би сайн санадаггүй, нэг л мэдэхэд бид мэндэлдэг, ярьдаг, итгэдэг болсон байсан. Яваандаа бид хоёрын яриа уртасч, нэг ам нээхээрээ хэн нь хэнийгээ хүргэж өгөөд байгаагаа ч мэдэхгүйгээр салж ядан явдаг болчихсон.

    Энэ яриануудаа хоёулаа ярилцлага болгоё, дүрсжүүлье гэсээр бараг арваад уулзалтаа бичүүлээд явж байтал тэр архив алга болчихсон юм.

    Хорин цагийн материал үгүй болно гэж юу болохыг сэтгүүлчид сайн мэднэ.

    Би тэр талаар ахиж хэзээ ч яриагүй, надад дэндүү хөндүүр байсан болохоор. Ариун ч намайг ойлгоод энэ тухай сөхдөггүй байсан.

    Харин хэд хоногийн өмнөх постны доорх халуун маргааны тухай асууж байснаа “Дээхнийн ярианы цөөхөн гар ноорог надад байдаг юм, саяынхтай эвлүүлээд богино ярилцлага болгоё, тэгэх үү” гэв. Тэгээд хальт ороод гаръя гэсэн маань хэсэг тухлалт болчихсон. “Яана аа, оройтлоо” гэсээр өөрийгөө хүчлэн байж арайхийн Ариунаас салаад дөнгөж нэг гэрлэн дохио өнгөрөөд явж байтал “Хүүе, Амгаа юу?” гэж хажуугаар зөрсөн хүн эргэн дуудсан.

    Хэн байсан гээч?!

    Нөгөө ярилцлагыг бичсэн хүний найз.

    Бурхан болоочийн хувь хувьсгалын эд юмсыг эмхлэх үеэр хэдэн ажиллагаагүй комп, хаард бас бус баахан юмс олдсоныг сэргээж байтал “Амгалан” гэсэн фолдерт байсан зарим материал нээгдсэн гэж хэлсэн! Би нэг хэсэг ярьж чадахгүй байсан. Мөнх бусыг үзүүлсэн найзыгаа санаад тэр л гэж нөгөө хүн бодсон байх. Бичлэг олдсон гэхэд уйлаад байхдаа яахав дээ, тээ.

    Маргааш нь мэйлээр ирсэн хэдэн зургаа хараад бас мэлмэрсээн, хэхэ.

    Ямар ч байсан тэр ярилцлагыг эвлүүлж босгоно.

    Харин бид хоёрын хэдэн жилийн ярианы зөвхөн дээжийг та бүхэндээ хүргэж байна.

    Нийтлэлээ бэлдэн суухдаа “Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн сэтгүүл зүйн багш, /Ph.D/, дэд профессор Л.АРИУНАА” гээд бичихдээ Ариуныгаа асар ихээр хайрлан долгислоо. Чанга, чимээгүй, заримдаа бүр надад ч мэдэгдэхгүйгээр үргэлж намайг дэмжиж, хамгаалж, урам хайрлаж, урагшаа гэж түлхэж, татаж ирсэн бодьсад юм, тэр минь. Ээжийн хувиар, эмэгтэй хүн, оюуны ухаантан, заримдаа бүр их сэтгэлтний ёсоор надад нүд чих, зүрх оюун болж өөрийнхөө талаар таамаглаа ч үгүй явсан олон зүйлийг дотроос минь гаргаж тавиад, ирээдүй рүү заасан увдис шидийг нь бишрэн хайллаа.

    ИНЖ ГИНЖ®, Увдис төгс цомог©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00