goodali logo
    Хэзээ би баян болж эхэлснээ мэдсэн гээч? 

    Хэзээ би баян болж эхэлснээ мэдсэн гээч? 

    Хэзээ би баян болж эхэлснээ мэдсэн гээч? 

    За, баян гэхлээр шууд л тэрбумтан гэж уншчихаад уцаарлаад эхлэв дээ, хэхэ. 

    Гар урлалын гоёл чимэглэл авахаа больсон цагаас. Урлагийн бүтээл болох үнэт эдлэлийн цор ганц загвартай хольж хутгахгүй байхыг хүсье. “Өө, би зураач, урлагт дурлагч, чөлөөт сэтгэгч, би цорын ганц…” гэх мэт тайлбар нь шаазгай шиг гялтгар, шаржгар, содон модон бүхнийг зөвтгөхгүй гэдгийг, “Лүүк бүрт зүүлт!” уриа бол дофамины нэг удаагийн тунгаас хэтрэхгүй болохыг ойлгосон цагаас. 

    Ядуу байснаа мэдэх эвгүй. “Үгүй, би үгээгүй биш” гэж түмэн шидээр үзнэ. Харин энэ тэмцэлд зориулах энергиэ тэдгээрээс салахад зориулж эхэлбэл баян руу арай эрт очдог юм билээ. 

    “Ориг хөмсөгтэй охин л хөөрхөн” гэсэн хүүгийнхээ постыг санамсаргүй харсан мөчдөө. Гелин лак, хиймэл хумс, наамал сормуус, шуумал бие, гоо сайхны засваруудгүй амьдарч ирснээ үнэлсэн үеэс. 

    Намайг доороос хардаг нөхөрлөлүүдэд “Үгүй” гэсэн цагаас. 

    Төлөвлөгөөгөө ажилдаа биш амралтандаа тааруулж гаргадаг болсноос хойш. Хөөстэй онгоц, өөртэйгөө болзоо, дотны хүмүүстэйгээ “домбоорох”, сэтгэлтэйгээ эрхлэхийн завсарт ажлуудаа зоодог болох хүртлээ ажлаараа амьдардаг байсөөн, би. Ядуу явсан гэсэн үг.

    Мэргэжлийн бус хүний шүүмжийг авахаа больсноос хойш хүмүүс надад дургүй болсон, харин би баян болсон. 

    Гоодаль бол трэнд биш, СОНГОДОГ гэдгийг өдөр бүр баталж байгаадаа баясдаг болсон цагаас хөлгүй баян болсоон. 

    Баяжигтун, 2026 онд! 

    ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Татгалзал лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00