goodali logo
    Тэр л амралтанд явмаар байна!

    Тэр л амралтанд явмаар байна!

    “Эхлээд ёстой эрийг жаргаагч мөрөөдлийн эмэгтэй байснаа одоо хөлдүү хөрзөн болсон” гэж нөхөр нь хэлсэн гээд уйлав, багын танил минь. “Тийм ээ, би нөхрөө хүсэхээ болиод удаж байна” гэж тайвшраад араас нь хэлэв, тэр минь.

    Уудаг, зоддог, хуурдаг эрийн тухай яриагүй. Харин хэвийн харилцааны хүрээнд эхнэр нь нөхрөө яагаад хүсэхээ больдог талаар би ярих гэсэн юм. 

    Хэрэв нөхрөө хүүхэд мэт асран халамжилдаг бол мэдээж хүсэл төрөхгүй. Хүүхэд сонирхдог донтон биш ямар. 

    “За, өнөөдөр сайхан спадчихаад ир” гэх гурван цагийн визээр бүх юм бас засарчихгүй. Эрчүүдийн бодлоор энэ хэдхэн цагийн дотор цоо шинэ болчихсон бүсгүй хүсэл чадал цацруулсаар л орж ирээд, өөрийг нь чирээд унтлагын өрөө рүү орно гэж хүлээх хэрэггүй. Миний нэг найзын хэлдгээр “Жинхэнэ “хайр” чинь цаг хугацаа, орон зай, эрчим хүч шаарддаг”. 

    “Би уг нь гэр орны ажил гэх юм байхгүй, гэрт туслах хүнтэй. Гэхдээ бүх юман дээр байнга ганцаараа шийдвэр гаргадаг, гэрийн ерөнхий зохицуулагчийг ээлжгүй хийдэг. Нөгөөх бол “Өөрөө мэд, хэд хэрэгтэй?” гээд л болоо, тэгээд орондоо бол би хүсэх бүү хэл хөдлөх ч чадалгүй байдаг” гэх?

    Хэдийг хэрэгтэйгээ хэлээд ч байхгүй нөхцөлд бол бүр яах юм болж байна аа? Хоёулаа зэрэг ажиллаад ч гэрийн үйлчлэгч авах боломжгүй бол нөхөр оршин буй нутгийнхаа хямдрал урамшуулал, хөнгөлөлттэй боломжуудыг, бас дэлхий даяарх үнэгүй аялал, харилцан солилцож болох бүхий л эрэлт хэрэгцээг зохицуулж чаддаг сан бол. 

    Хүүхэд асрагч, гэрийн багш, хувийн сургуулийн төлбөрийг хийдэг болох хүртлээ хоёулаа л паркчин, циркчин, театр, дугуйлан болно, өөр замгүй. Гэрийн уур амьсгалыг зөвхөн эмэгтэй нь л хариуцдаг бол тун удахгүй с.кс биш бокс л хүртэнэ. 

    Эмэгтэй нь л арьс үс, хумс хуруугаа тордож нөхөртөө сайхан бүсгүй “хүсүүлэх” ёстой юу? Эмэгтэйд бол үнэртэй, үстэй, гүзээтэй, шизотой нь хамаагүй юу? 21-р зууны эмэгтэй бол харилцаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулдаг, байхгүй байснаас байж байсан нь илүү эр хүнийг л хүснэ. Хүсэх чадал ч бас байх хэрэгтэй шүү. 

    Тэгэхээр амралтанд явуул аа, эхнэрээ. 

    Ар гэрээ ч амралттай агаар нэгэн байлга, нөхрүүд минь.
    Харин та нар минь амралтаа аваад
    ГЭРЭЛТ СҮҮДЭР®-тээ морил. 

    Тэр л амралтанд яв.

    Эр хүн юунд хэрэгтэй вэ? лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00