Бүгдээрээ зэрэг баяжих боломжтой юу?
Илон Маск “Tesla-гийн эрхэм зорилго бол бүх нийтийн тогтвортой хангалуун байдлыг хангах” гэж тодорхойлов. Удахгүй хэдэн арван тэрбум Optimus робот үйлдвэрлэгдэж, дэлхийн хүн амын тооноос давна. Махан биеийнхээ эрүүл мэндийн төлөө л хөдөлмөрлөнө үү гэхээс ажил хийх албагүй болно. Хүн бүр хүссэнээрээ хэрэглэж, боловсрол, эрүүл мэнд, орон сууц, тээвэр үнэгүй болно. Бүх зүйл мөнгөөр биш ватт\цагаар хэмжигдэнэ. Хязгаарлах үзүүлэлт нь мөнгө\хөдөлмөр биш харин эрчим\нөөц болно.
Орлого бүх нийтийнх болно. Хүн бүр тэрбумтан шиг амьдарна. Жолоочгүй FSD unsupervised 2026 оноос хэрэглээнд гарна. Robotaxi, Cybercab, Robovan 2026–2027 онд нэвтэрнэ. Optimus, Cybertruck-ийн идэвхтэй оролцоотойгоор сар, ангараг дээр байгуулагдах хот төлөвлөлт хэрэгжиж дуусна. Шинэ социализм.
Техасын техникийн их сургуулийн эдийн засгийн профессор нэг удаа ангиар нь муу дүн тавьсны эсрэг оюутнууд “Социализмын зарчмаар явъя. Ангиараа шалгалт өгөхөд бүх дүнгийн дунджийг гаргаад оюутан бүр тэр дүнг авъя. Хэн ч муу авахгүйгээр тохиролцъё” гэжээ. Эхний шалгалтын дараа ангиараа “Сайн” дүн авав.
Шалгалтандаа хонон өнжин бэлдсээр хамгийн өндөр дүн авсан оюутнууд сэтгэл дундуур үлдсэн бол харин юу ч бэлдэлгүй ирээд хамгийн доод оноог авсан ч бүх дүнг тэгшилснээр дээш татагдсан муу сурлагатнууд тун баяртай байв. Дараагийн шалгалтанд муучууд бүр огт бэлтгэлгүй ирсэн бол сайчуул ч бас хичээсэнгүй, ингээд нийтээрээ “Дунд” дүн хүртэв. Харин гурав дахь шалгалтан дээр хэд авсныг тааж явах юмгүй.
Хэн ч бусдын өмнөөс ажиллахыг хүсдэггүй. Хүн төрөлхтөнд ёс зүйн дундаж түвшин гэж байхгүй. Хууль цагдаа, шүүх шоронгоор айлгаж л арайхийн тогтоон барьж байгаа болохоос хэрэв шийтгэлгүй болчихвол юу болохыг таашгүй. Илон Маск бүх хүнд тэгш хөрөнгө, тэгш эрх, тэгш боломжийг олгосноор гэмт хэрэг, хүчирхийлэл, дээрэлхэлт алга болчихно гэж бодсон баймааргүй юм.
Бүгдээрээ юу ч хийдэггүй, суралцдаггүй болбол “Хулганын диваажин 25” шиг л дуусна. 2000 ширхэг хулганад амьдралын төгс нөхцлийг бүх талаар бүрдүүлэхэд хэсэг хугацааны дараа дээрэлхэлт эхэлж, ахмад нь залуусаа хоол руу ойртуулахгүй байсан. Зэрлэг байгальд бол түрэмгийлэгчид хамгийн түрүүнд алуулдаг.
Эмэгчид үржихээс татгалзаж эхэлсэн. Эрэгчид зөвхөн өөрийгөө тойлж, орчноо огт сонирхохоо больсон. Шинээр бий болсон ижил хүйстнүүдийг эс тооцвол. Хулгануудын биеэ авч явах байдалд өөрийгөө егүүтгэх болон гадагш дайрах хандлага ноёрхох болсон. 4 жилийн дараа 100 хүрэхгүй хөгшин хулгана үлдэх үед туршилтыг зогсоосон. Энэ туршилтыг 25 удаа давтахад яг адил хугацаанд яг адилхан төгсөж байсан учраас “Хулганын диваажин 25” гэж нэрлэсэн юм.
Бүгдээрээ зэрэг баяжиж болно оо. Гэвч гараанаас эн тэнцүү баячуул гарахад аз жаргалын барианд зөвхөн эрүүл ухаантнууд л ордог жамтай.
ГЭРЭЛТ СҮҮДЭР® чиний аз жаргалын бариа!
