goodali logo
    Сэтгэл засал дахь худал

    Сэтгэл засал дахь худал

    Сэтгэл заслын практикт “Үйлчлүүлэгчийг маш анхааралтай сонс. Тэр үргэлж ҮНЭН ярьж байдаг. Гэхдээ үүнийгээ дандаа ХУДЛАА ярьдаг” гэж сургадаг. Худлыг нь энэ удаа түр орхиё. Харин хүн яаж үнэн ярьдгийг одоо харъя. 

    “Хэл ярианы асуудалтай хүүхдүүдийн өөрийн үнэлэмж” гэсэн нэг судалгаанд туулайн уруул, чонын эрүүнээс эхлээд сарвууны гэмтэл  гэх мэт янз бүрийн бэрхшээлтэй хүүхдүүд оролцсон юм. Ес хүртэлх настай хүүхдийн өөрийн үнэлгээний гажуудлыг энэ судалгаа бүрэн үгүйсгэсэн!

    Яагаад гэвэл бүх хүүхэд өөрийгөө дээд зэргийн оноогоор үнэлсэн юм. Ямар ч гэмтэл, дутагдал, өөрчлөлттэй байсан хүүхэд өөрийгөө бусдаас дор, муу, өөр гэж үнэлээгүй. Энэ хэсгийн хүүхдүүдээс гадна өвчтэй, эрүүл хүүхдүүдийн хяналтын бүлгийн дүнг харьцуулсан эцсийн дүгнэлтээр “Тухайн хүүхдийн хувьд нэр хүндтэй томчуудын үнэлгээ л хүүхдийн өөрийгөө харах үзэлд нөлөөлдөг” нь батлагдсан билээ. 

    Харин 7-9 нас хүртлээ ямар ч хүүхэд өөрийгөө муу, буруу, үнэ цэнгүй гэдэгт хэзээ ч итгэдэггүй! Тэд зурган дээр өөрсдийнхөө өвчтэй, эрэмдэг хэсгийг илүү тодруулж, хамгийн чухал зүйл болгон зурдаг. Тахир дутуу, ерөөсөө ямар нэг зүйлээр дутуугаасаа болж хүүхэд гутардаггүй. 

    Гэтэл сэтгэл заслын тавилтын үед гэр бүлийн бүх гишүүдийг нэг өрөөнд өөд өөдөөс нь харуулж зогсоогоод бие биенийхээ нүд рүү эгцлэн ширтэхийг хүсэх үед зарим хүмүүсийн хооронд шууд утгаар оч манасхийх шиг болдог. Энэ үед гэрийн тэжээвэр амьтад, бага насны хүүхдүүд байж ядан, орох суух газраа олж цөхөн гүйлддэг. Харин ийм айлын хүүхэд өвдөмтгий байдаг. Ийм л хүүхэд өөрийгөө дутуугаар мэдэрдэг. Тэд бас үүнийгээ зурдаг. 

    Дотор хүүхэд ч бас дандаа үнэнийг ярьдаг. 

    Тэр чинь чамд юу гэж хэлдэг вэ?

    ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Ганцаардал...

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00