goodali logo
    seenдүүлсэн үү?

    seenдүүлсэн үү?

    Найз чинь мөнгөгүй, амжилтгүй, сэтгэлийн тэнцвэргүй болчихоод том өрөөний буйдан дээр чинь хонож л явсан байлгүй дээ? Чи санхүүгээр, сайхан сэтгэлээр цэнэглэж, ажилд бас байранд оруулж, чухал хүнтэй танилцуулж, хортой харилцаанаас нь үстэн гаргаж л байсан байлгүй. Тэр одоо өөр болсон, өндөрт гарсан бол
    чи түүндээ… дурсамж болон үлдсэн гэдгийг хэлүүлэх хэрэггүй. 

    Өмнө чинь сөхрөн гуйж байсан хүмүүс одоо дөлдөг болсонд гайхах юмгүй. Тэдний хэн байсныг нь чи эргэн хөндөөд байгаа хэрэг. Мартахыг хүсэж байгаа зүйлээсээ зугтах нь сэтгэл зүйн хамгаалалтын нэгэн хөдөлгүүр юм байгаа юм аа. 

    Уг нь сүүдэр бол бидний жинхэнэ царай боловч “Хүн бүр сүүдрээ үгүйсгэж байдаг”. Тэр найз чинь хүн бүрийн л адил сүүдрээ бүх талаар үгүйсгэж байгаа. Харин чи түүнийг сүүдэрт байхад нь харчихсан гэрч нь юм. Амжилт, алга ташилт дунд биш тамдаа тарчилж байхад нь татаж гаргасан хамгийн том толь нь юм. 

    Эрик Берний нээсэн аврагч-золиос-түрэмгийлэгчийн гурвалжинд хэзээ нэгэн цагт аврагчийн өнцөг дээр сууж байсан чамайг үүргээ гүйцэтгээд дуусангуут золиос эсвэл үл тооно, эсвэл түлхэнэ.
    Гурав дахь зам гэж байдаггүй. 

    “Авгалдайнаас эрвээхэй болох транформацын явцад тусалж байсан ачтанууд өмнөх өвдөлтийг мэдрүүлдэг учраас талархал төрүүлдэггүй” гэж Бруно Беттельгейм бичиж байв. 

    Хүмүүс сэтгэл зүйн хүчтэй гэмтлийн дараа ёроолоос аврагчдыг амьдралынхаа шинэ зургаас хайчлан хаядаг болохыг гэмтлийн сэтгэл зүйч Жудит Герман онцгойлон тэмдэглэдэг. 

    Гэмтэл ба хамаарлын салбартаа гуру гэгддэг Габор Матé “Хүн өөдгүй болохоор ингээд байгаа юм биш ээ. Бодохоос дотор нь муухайрдаг балиар хар нүхэнд тэсэж давж чадаагүй бүхнийг нь сануулаад байгаа учраас л ингэж зайлсхийдэг. Тэгэхэд тэр эвдэрч хэмхэрч байсан. Харин эвдэрхий юмаа хүн нуудаг шүү дээ” гэж тайлбарлаж байна. 

    Аврагчид асуудал байгаа юм биш ээ. Авч байгаа хүнд байгаа юм. Гэвч бид туслах л болно. Харин хариу хүлээлгүйгээр. Таслуулна, хайчлуулна гэдгээ мэдсээр байж тусалсаар л байх хэрэгтэй юм. 

    Бусдын талархал бол чиний хүчин зүтгэлийн үнэлгээ биш. Тусламж авч буй хүний сэтгэлийн чанар юм. 

    “Энэ яг миний тухай байна” гэж бодож байгаа бол гэртээ харих цаг болжээ. 

    ГЭРЭЛТ СҮҮДЭР® чиний сэтгэлийн гэр!

    Уур...

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00