goodali logo
    Ядуу хүн л ядуу харагдахаас ичдэг.

    Ядуу хүн л ядуу харагдахаас ичдэг.

    Баяжих замын боомт юу гээч? Залхуурал, айдас, үрэлгэн зан биш ээ. Харин ичгүүр л “азын шавар хааж” байдаг юм. 

    Ядуу хүн л ядуу харагдахаас ичдэг.
    Хуриманд уригдаад шинээр хувцас авч байгаа хүмүүсийг судлаад үзэхэд дандаа байгаагаасаа баян харагдах гэсэн, өөрөөр хэлбэл өөрийгөө байх ёстойгоосоо ядуу гэж үздэг нь олонх байсан гэнэ. 

    Хэрэв чи ядуу бол өөрөөрөө байх нь ичмээр байлгүй яах вэ. 

    “Би ядуу” гэдгээр сэтгэлээ гэмтээдэггүй бол байгаа юмаа өмсөөд л хуриманд очно. Сүйт бүсгүй сүүпэр этгээд нил ягаан дресс код гаргасан байсан ч лимон шараа өмсөнө. Баян гэдгээ мэддэг бол \хэзээ гэдэг нь цаг хугацааны л асуудалшт\ өөрөөрөө байхаас ичихгүй. 

    Заавал биш газар зардал илүү гаргаж байгаа бол ядуу юм байна аа л гээд ойлгочиход бараг болно хө. 

    Баян хүн бусдаар даалгахдаа бөөн юм болохгүй. Энэ бол нэг их тоо биш, хөрөнгө оруулалт биш. Ингэлээ гээд өөрийгөө өрөнд уначихлаа гэж бодоод явахгүй. Эргээд нэг өдөр ээлж ирнэ, энэ байтугай даана гэдгээ мэднэ. 

    Харин ядуу хүн ядаргаатай. Дандаа айна. Бүхнээс айна. Өөрөөсөө ч айна. Ядуу гэгдэхээс үхтлээ айна.

    Чи өөрөө хэр баянаа мэдэж байгаа цагт хэн хүний үг харц юу ч биш болоод, цээжин дотроо ямархан цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц сэтгэлийн гурван төлөв л мэднэм зэ.

    ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Ичгүүр…

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00