goodali logo
    Хамгийн түрүүнд эелдэг хүмүүс үхдэг

    Хамгийн түрүүнд эелдэг хүмүүс үхдэг

    “Зорилготой хүн үхдэггүй” гэж хавдрын эмч нар нэгэн дуугаар хэлдэг. Зүгээр нэг хобби, завгүй байдал, сонголтгүйгээр толгой дээр буусан ачаа биш. Унтах боломжтой байсан ч өглөөний таван цагт босдог тэр шалтгаан, ганцхан чиний чадах тэр зүйл, чиний гараар амилдаг тэр ертөнц. Гэр оронгүй амьтдыг авардаг эмэгтэй, бөглүү хязгаарт өөрийн хөрөнгөөр сургууль барьж буй залуу. Ядаж Рокфеллерийг саная. Эмч нар түүнд нэг сарын нас байгаа гэж хэлснээс хойш тэр 43 жил амьдарч, 97 хүрсэн. 

    “Үхдэггүй” дараагийн бүлгийнхэн бол ууртай, ядаргаатай, төвөгтэй амьтад юм. Харин эвтэйхэн, эелдэг, тэвчээртэй, гэр амьтай гэгдэгсэд түрүүлээд морилдог доо. Хүүхдээ бодоод, 18 жил манипуляторыг тэвчсэн эмэгтэйн ходоод жилийн дотор “дууссан”. Нэг ч хэрүүл, нэг ч гомдол байгаагүй. Харин үрэвсэл үржиж, удаан барьсан уур ужгирч, гутрал битүү “нөөшлөгдсөөр” … гадагшлаагүй бүхэн дотоодын тэсрэх төхөөрөмж болон өөрийгөө онилсон байсан. Харин гэр бүлээ хүчирхийлэх, хов жив, бусдыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа нь гадагшлуулалт биш гэдгийг саная. 

    Сэтгэлийн гүн холбоотой хүндээ доторхоо уудлах боломж нь эдгэрлийг дөрөв дахин түргэсгэдэг учраас “сэтгэл зүйн дархлаа” гэдэг. Харин ийм дархлаагүй хүмүүс хэнд ч төвөг удахгүй гээд санаа зовон, дуугаа хураан, эелдгээр явж оддог. 

    Эелдэг байх хэрэггүй ээ, хүмүүс ээ.

    Амьд байх хэрэгтэй!

    Бүх өвчин эхлээд сэтгэлд үүсдэг учраас мэдрэмжээ сонсдог бай. 

    Бодож байгаагаа хэлэхгүй... 

    Хүсэж байгаагаа хийхгүй... 

    Итгэж байгаагаараа амьдрахгүй... бол бие сүүлчийн шийдвэрээ гаргадаг. “Унтар”.

    Үгүй ээ, чи унтарч болохгүй. 

    ГЭРЭЛТ СҮҮДЭР® чамайг асаана.

    Ганцаардал...

    0:000:00