Гэртээ ир!
Ээжүүд ээ, бүтэлгүй дурлал, амжилтгүй гэрлэлтийн дараа “Шууд л гэртээ хүрээд ир ээ, миний охин!” гэж хэлж байгаарай. Гэмтэл рүү эсвэл авс руу явснаас дээр.
Салалт бол алдаа биш гэж охиндоо хэл.
Эрүүл бус харилцаанаас гарах нь, ээлгүй газраас явах нь амьдралаа аварч байгаа хэрэг. Энэ бол зүрхний ялалт юм.
Та бидний охин, эгч дүүс, ээжүүд, нагац, авга эгч нар, үеэл хаяал охид бүгд мэдэж байг: бид бие биендээ байдаг гэдгийг!
Өдөр шөнийн аль ч цагт, ямар ч газарт, ямар ч нөхцөл байдалд төрсөн гэрийнх нь үүд түүнд үргэлж нээлттэй гэдгийг мэдэж байг.
Том хүн асуудлын учрыг олохоос гадна өөрийнхөө ч учрыг олж байдаг. Харин хүүхэд бол болж бүтэж байгаа юмыг л хийдэг. Болохгүй болоод ирэнгүүт хийж байгаагаа орхино, эсвэл аашилж маяглана, өмнөөсөө хийж өг гэж орилно.
Хүүхэд нь юуг ч юм чадахгүй байгааг, хэнтэй ч юм учраа ололцохгүй байгааг харах нь ээжид хамгаас хэцүү. Ээж бүр хүүхдийнхээ төлөө бүхнийг хийхийг хүсдэг ч үргэлж амждаггүй байж болно оо.
Хүүхдийг учраа ол гэж дарамт хүчирхийллээр ниргэдэггүй, өөрийн үлгэрээр үзүүлдэг бол, унах үед нь хайраараа тэврэн дэмнэдэг бол жинхэнэ ээж байна гэсэн үг ээ.
Тэгэхээр ээж гэдэг бол нас биш харин сэтгэлийн төлөв юм шүү.
ГЭРЭЛТ СҮҮДЭР® чиний сэтгэлийн ээж!
