Шинэ жилийн биш үлгэр
Зовлон хүнийг хүчирхэг, ухаалаг, илүү болгодог гэж бид боддог.
Үгүй гээд урмыг тань хугалчихъя. Зовлон өөрөө хүнийг өөрчилдөггүй. Харин буруу тийш яваад байгааг л зааж өгч буй замын тэмдэг юм. “Нөхцөл байдлыг өөрчлөөч ээ!” гээд орилж буй дохиолол.
Харин бид дохиоллыг машин гэж андуураад зовлонгоо унасаар гэгээрэлд ч юм уу хүрээд оччихно гэж эндүүрдэг. Зовлонг унаад илүү хэцүү зовлон руу л очиж болно. Хуурдаг, хүчирхийлдэг нөхрийн амсуулж буй зовлон “Эндээс яв” гэж байхад тэндээ амьдарсаар байгаа эмэгтэй “Зовсны эцэст жаргана” гэж андуурдаг.
Үгүйсгэдэг, үнэгүйдүүлдэг, бага төлдөг ажил дээрээ үүрд хадагдсан хүн “Хнн, та нар зовлон гэж мэдэх юм уу ямар? Би насаараа зовсон, тэгсэн ч тэвчсэн!” гэж үр ачдаа гайхуулах нь муу үлгэр. Зовж байж л ханхүүтэй, хачин их жаргалтай учирна гэх нь хорон ятгалга.
Хэрэв хэн нэгэн 20 жил зовсон бол энэ нь түүний баатар зоригийг биш харин ухаалаг бус гэдгийг нь л харуулдаг. Ухаантай хүн бол зовлонг зовлон гэж таниад, зовлонгоос гарах гарцыг хайж эхэлдэг юм шүү.
ГЭРЭЛТ СҮҮДЭР® чиний гарц!
