Хамгийн эротик учрал
Найз залуу дээрээ наасан ээжийнхээ царайг хуулан авах мөч бол хамгийн эротик учрал юм.
Эр хүнээс ээжийгээ хайгаад байгаагаа олж мэдэх агшин романтик биш боловч хөөс хагарч, хий буухын цагт жинхэнэ хайр эхэлдэг учраас энд л чи хүүхэд байхаа болино гэсэн үг. Тархи бодит байдлыг харах үед чи том болно. “Энэ хүн миний төлөө өдөр бүр юу хийдэг вэ?” гэж өөрөөсөө асуу.
“Тэр надад хайртай, түүнтэй байхад сайхан…” гэх мэт бол биш. Харин яг чиний төлөө хийдэг бодит үйлдлийнх нь жагсаалтыг гарга. Тэгээд жилийн өмнөхөө сана. Чи хүнийг биш, дурсамжийг хайрладгаа харна.
“Хэрэв би өнөөдөр анх удаа учирч байгаа бол, танилцах сайтан дээр таарсан бол энэ хүнийг сонгох уу, дахин дахин сонгох байсан уу?” гэж асуу.
“Хосууд нэг нэгнийхээ төлөө хувийн төлөвлөгөө, хил хязгаар, өөрийгөө ч хүртэл өөрчилдөг. Би энэ хүний төлөө хичнээн удаа ийм үйлдэл хийсэн бэ? Харин тэр?”. Хэрэв тэнцүү биш байвал чи хүнийг биш, золиос болох зохиолоо л хайрлаад байгаа хэрэг.
“Би өөртөө өгч чадахгүй, өөр хэнээс ч, хаанаас ч авч чадахгүй юуг энэ хүнээс авдаг вэ?”. Өөр газраас олж боломгүй тийм нэг онцгой чухал зүйл байхгүй бол чи өөрийнхөө үнэт зүйлс, хүслээ эргэн хар.
“Энэ хүний дэргэд байснаараа би хөгжсөн үү?”. Чи өөртөө илүү итгэлтэй, тайван, бүх талаар хүчтэй болсон уу? Тархи чинь аргагүй хамгаалалтын байдалд ороод, амьд үлдэх тохиргоон дээр л байгаад байгаа юм биш биз?
“Хэрэв хамгийн сайн найз минь, эсвэл миний охин яг энэ хүнтэй яг ийм харилцаанд байгаа бол би юу гэх байсан бэ?”. Ихэнх хүн “Зугт” гэж хариулдаг.
24 цагийн дараа ахиад нэг хариулаад үз. Хэрэв хариултууд хэвээрээ байвал чи хүнийг биш төсөөллөө хайрлаад байгаа байж болох юм. Харилцаа чинь чамайг гэмтээдэг байж ч болзошгүй. Тэгвэл тэр тойргоос гар. Гараад эргэн хар. Гэмтлээ хувьсга.
Сэтгэл зүйн гэмтэл бол амны салиа нь арилаагүй сэтгэл засалчдын яриад байгаа шиг аюул биш, харин хүний хамгийн чухал нөөцийг гаргаж ирэх уурхайн цооног байж бас болно.
Хэрэв үйлчлүүлэгч\хөтөлбөрийн оролцогч\лекц сонсогч тэр гэмтлийн төлөө ертөнцийг занаж зүхэхээ зогсоовол,
Хэрэв тэр хүн гэмтэлдээ зөвхөн өвдөлт, эмгэнэлт уршгийг биш оюун санааны\санхүүгийн\нийгмийн шинэ шатанд гарах боломж, түлхэц, хөшүүргийг олж харж чадвал,
Хэрэв тэр хүн өөрийгөө зөвхөн гэмтлээр тодорхойлохоо болиод, золиосын дүрээс салахыг өөртөө зөвшөөрвөл энд жинхэнэ хувьсгал болдог.
Эздэдээ тэрбум тэрбумыг авчирсан хитүүд, урлагийн бүтээл, бизнесүүд гэмтлийг хувьсгаж мөнгө болгосноос л эхэлсэн. Бүтээлч, сэтгэгч хүмүүст гэмтэл нь нээлт, цойлолтын үнэт түүхий эд болж байсан. “Би гомдсон” гээд ширээн доогуур гөжүүдлэн сууж байгаад бэлэгнээс хоцордог зан том хүнд байдаггүй. Аргадуулах гэж аргаа бардаггүй.
Гэмтлээс гал гаргаж, сүүдрээс гэрлийг төрүүлэх чамд
ГЭРЭЛТ СҮҮДЭР® алхимийн хувьсгагч болох болно!
