goodali logo
    Би энэ зун хөдөө явлаа.

    Би энэ зун хөдөө явлаа.

    Нэг эмэгтэй намайг таньж, “Би таны дагагч, шүтэн бишрэгч, шавь, ганцхан цаг гаргаач” гэж оройн хоолонд урив. Маргаашийн номын оройн хөтөлбөр цуцлагдсан байсан тул бид уулзахаар болсон юм. Биднийг тэр хотын хамгийн шилдэг ресторанд очиход сул суудал байсангүй. Мэдээж, ийм олон улсын том арга хэмжээнд дотоод гадаадын зочид ихтэй байсан. 

    -Та суудал захиалаагүй юм уу?

    -Өө яанаа, нөхөр маань л хамаг юм хийдгийн. Би чинь ёстой хүүхэд шиг хүн шүү. Гайгүй л юм байх гэж бодсын байхгүй юу...

    “Бодлоо ярихгүй ээ, болсон явдал л ярина шүү” гэдэг найзыгаа санан инээмсэглэв, харин шүтэн бишрэгч маань хөөрхөн ааштай, найрсаг гэж намайг үнэлсэн байх. Санал болгосон дараагийн газарт нь ч суудал байсангүй. “Үнэгүй магт, харин төлбөртэй загна”-ыг санаад цагт нь амаа хамхив. Гурав дахь газар луу явахаас татгалзав, цайлган цагаахан шүтэн бишрэгч маань муухай ааштай, хөгийн амьтанд гомдоод хоцров. 

    Хүнийг хүүхдэрхүү зангаас нь салгах амаргүй. 

    Гэнэн хонгор зан насанд хүрсэн хүний чимэг биш юм. Хэрэв эр хүн чамд “хүүхэд зан чинь намайг татсаанаанхаан” гэж байгаа бол тэр чамтай гэрлэхгүй л гэсэн үг. Бага насны хүүхэд сонирхдог гаж донтон биш бол. Зүгээр хэсэг наадаж магадгүй ээ, агаа нь. 

    Хүүхдийн гэнэн харц, өөдрөг үзэл, тэнэгхэн шийдэл нь ямар нэг “эрх чөлөөгүй” байдлын л тэмдэг. Хүүхэд бол ийм байж болно. Харин “том болсон хүүхэд” бол толгойн өвчөөн хө. 

    “Тэр бүсгүйн хүүхдэрхүү ааль дэндүү их төлбөрт унагасан даа. Хөөрхий тэр эцэстээ ямар ч мөнгөгүй, найз нөхөдгүй, цор ганцаар хоцорсон билээ”.
    Ги де Мопассан. “Хонгор найз” роман. 

    ГЭРЭЛТ СҮҮДЭР® том хүний том хөтөлбөр.

    Зүрхний улирал цомог©

    0:000:00