goodali logo
    Амжилттай сэтгэл засал яаж харагддаг вэ?

    Амжилттай сэтгэл засал яаж харагддаг вэ?

    Олон жил нухалдаад үр дүнд хүрээгүй сэтгэл засал дотроосоо яаж харагддаг вэ?

    Ээжийгээ хайрлах гэж хүчлэвч бахь байдгаараа. 

    Аавыгаа хайрлах гэж хүчлэвч бас бахь байдгаараа.

    Нөгөө талынхаа сэдэл санааг тодруулчих газарт хилийн шугамаа л чангалаад яваадаа өөрөөрөө бахархана.

    Хүнтэй дотносож үзээгүй байж аль хэдийн оношилчихно. 

    Хамгийн эмпат чамд хөгийн нарцисс, сэтгэцийн гажигтангууд таараад байгаад гомдоно. 

    Харин амжилттай сэтгэл засал бол өөрөөр үзэгдэнэ. 

    Чиний дотор хүчирхэг халамжит эх бий болсон. Гэхдээ энэ бол төрсөн ээжийн чинь дүр биш. 

    Чиний дотор түшиг тулгуурт эцгийн дүр бий болсон. Гэхдээ энэ бол төрсөн аавын чинь дүр биш. 

    Юм л бол хил заагаа хамгаалах гээд байх шаардлагагүй болсон тул одоо зөвхөн гүүр босгож эхэлсэн.  

    Хариу үзүүлэхээсээ өмнө өөрийгөө барьж авдаг болсон чиний “өөрийн мэдэлгүй” үйлдэл эрс цөөрсөн. 

    Гэхдээ нойр ханасан, зөв хооллосон, гадны өдөөн хатгалга, халдлагад өртсөн эсэхээс шалтгаалаад нарцисс, сэтгэцийн өвчтөн, энэрэнгүй үзэлтний аль нь нэг нь гоцлон гарч ирдэг цоморлиг гэдгээ одоо мэддэг болсон. 

    Хамгийн гол нь хийе гэснээ чи шууд эхэлдэг болсон. Дур хүсэл дундаас ирдэг тул мөрөөдлөө “илүү тээхээ” больсон. Үргүйдэл, эсвэл архаг өтгөн хаталттай адилтгаж болох төгс байхын донгоос салсан.

    Энэ түвшинд хүрэхэд ГЭРЭЛТ СҮҮДЭР® хэрэгтэй.

    Энд нэгэнт очигсдод ч бас дахин хэрэгтэй.

    Ээжийг эрэхүй: Фанатизм лекц©

    0:000:00