goodali logo
    Харилцаанаас гарах шалтгаан

    Харилцаанаас гарах шалтгаан

    Заримдаа бид ажлаасаа ч, харилцаанаасаа ч гарах болдог. Гэрээсээ, хайртай хүнээсээ явах болдог. Хэрэв сэтгэл хөдлөлтэйхөн явбал эргэж ирэх магадлал өндөр. 

    “Би хэзээ ч ирэхгүй, за юу!” гээд хаалга саван гарч одох өсвөр настан удахгүй буцаад ирнэ гэдгийг өөрөөс нь бусад нь мэдэж л байдаг. Ээж аав бол яах вэ, үнсээд л оруулна. Харин найз залуу бол? Эргэн ирэх бүрт чинь хүндэтгэхээ болино. Явах болсон шалтгаан чинь улам хүндэрнэ. 

    Гэхдээ аюул заналхийлж байгаа бол шийдэж цөхөх хэрэггүй, шууд зугтах хэрэгтэй. Зүгээр л, сонирхолгүй, ашиггүй, тэсэхийн аргагүй болсон бол мэдээж явна, гэхдээ бэлдэнэ. Оргох төлөвлөгөөгөө гаргана хэхэ. 

    Айлгах гээд байна уу, би?
    Барьцаалах гээгүй биз, явалтаараа?
    Эргэж ирэхгүй биз?
    Хэрэв буцвал хувьцаа чинь навс унана шүү дээ хө?

    Сайтар нягталж, бэлдэж, тайван хүйтэн явсан хүмүүс буцдаггүй. 

    Хайртай залуу. “Өглөөний цайг оронд нь” гэдэг чинь дүрээрээ. Бэлэг, цэцэг, аялал… Гэвч биеийн харилцаанд оролгүй хоёр жил болсон. Ямар ч хэрүүл уруул, урвалт хууралт байхгүй. Зүгээр л залууд “мүүд нөү”.
    Бүсгүй битүүхэн энэлээстэй.

    Хажуу айлд халуун учрал, оргилуун ирээдүй. Гэхдээ долоо хоногт хоёр удаа бүсгүйг сольчихсон юм шиг л гэнэтийн уйлаан, “намайг орхи”, “би байснаасаа байгаагүй нь дээр”…
    Залуу учраа олохгүй, яахаа мэдэхгүй. 

    Жишээ болгосон энэ хоёр хаалгаар ороход төлбөргүй, гарахад сэтгэл засал. Яг тодорхой шалтгаангүй байтал чи өөрийгөө дутуу, муу, буруу гэж мэдэрч байгаа бол ихэвчлэн хүний театрт байна гэсэн үг. Нууц, айдас, хувь хүний хямрал, хүүхэд насны гэмтэл. Гэхдээ чинийх биш, хүнийх. Тэгээд чамд туслах дүр л өгсөн байж таарна. Ярилцах, ойлголцох, тохиролцох оролдлого удаан хугацаанд бүтэлгүйтсээр байна гэдэг бол явах шалтгаан. “Хичнээн жил болчихоод уу, хайран юм” биш ээ. Ирээдүй бүр яйран болно. Энэ харилцаанд оруулсан мөнгө, цаг, энергиндээ битгий голоо цохь. “Би ахиад өөр хүнтэй болохгүй бол?” гэдэг вирусээр ахин битгий кодлуул. 

    “Хүнтэй болохгүй бол хэнтэй ч яахав” бол чиний амьдралын зохиол биш юм шүү. Гэвчиг л ахин дахин нягтал.
    Сайтар бэлдэж, тайван хүйтэн явсан хүмүүс буцдаггүй ээ. 

    ГЭРЭЛТ СҮҮДЭР® хуучин сэтгэлгээний форматлал.

    Цөхрөл...

    0:000:00