
tseene.tseegii@yahoo.com
ИНЖ...ГИНЖ
Сайн байна уу? би энэ сургалтанд хамрагдсан ч сүүлийн хоёр долоо хоногийг нь өвчтэй байгаад хийж амжаагүй юмаа. Түр хугацаанд сүүлийн хоёрыг нь нээгээд өгч болохуу?
цахим хөтөлбөр
АМЖИЛТ ЭЭЖИЙН ЦАРАЙТАЙ.
Өөрийн биш, өөр хүний хувь төөргөөр энэ амьдралаа барж байгаа мэт мэдэрдэг бол
Хүүхдүүдтэйгээ хэцүү харилцаатай бол
Эмэгтэй хүнийхээ хувьд сэтгэл хангалуун бус бол
Гэр орны уур амьсгал ээдрээтэй бол
Ядрал, гомдол, гутрал, цөхрөл, мухардал, ганцаардлын аль нэгийг эсвэл эдгээрээс хэд хэдийг мэдрэх давтамж сар буюу түүнээс ойрхон болоод байгаа бол
Мөнгөний асуудалд орох гээд байдаг бол
Амин зуулгын төлөө дургүй харилцаанд тэсч ядан байдаг, “Амьдралыг тэвчиж бардаг” гэдэг зарчимтай бол танд энэ хөтөлбөр хэрэгтэй байж болох юм.
Хамгийн энхрий буюу 5-7 хүртэлх насандаа ээж ааваараа ханатал хайрлуулж, өсвөр насандаа анхаарал, ойлголцол, хүлээн зөвшөөрөл авч байсан эмэгтэйчүүд харьцангуй амгалан, аливаа нөхцөлд өөртөө сэтгэл хангалуун байж, төрсөн цагаасаа өвлөж авсаар ирсэн хайрын инжтэйгээр шинэ амьдралаа эхлүүлсэн байдаг.
Харамсалтай нь эмэгтэй хүн бүрт ийм бага нас байгаагүй.
Гэр бүл бологсдын 49% нь 3 жилийн дараа, 17% нь 15 жилийн дараа салж байна. Нэргүй санал асуулгаар 1000 эмэгтэйн 43% нь хэрэв болдогсон бол гэрээсээ явмаар, 27% нь хүүхдүүдээсээ зугтмаар, 14% нь бүх зүйлийг яг одоо зогсоомоор санагддаг, 72% нь өөрийгөө жаргалтай эмэгтэй гэж үнэлж чадахгүй гэсэн байна. Энэ тоонуудын цаана хичнээн зүрхний сорви, хэдэн шөнийн нойтон дэр, сэтгэлийн хатангиршил байгаа вэ?
Гэвч “ЗАСЧ БОЛДОГГҮЙ ЮМ ГЭЖ БАЙДАГГҮЙ”.
Цагтаа инжгүй, гар хоосон эхлүүлсэн энэ амьдралыг өнөөдөр өөрчилж болно. Инжгүй бүсгүйн ичгүүрээс салж, мөнгө-бие-сэтгэл-хайрын үгүйрэл, -гүй бүхний гинжнээс мултарч болно. Заавал хэн нэгэнтэй биш, АЗ ЖАРГАЛ гэх утгатай хуримлаж, хайрын сүйт бүсгүй, үүрдийн хань байх боломж хүн бүрт бий.
Сэтгэл дотроо ээжтэйгээ эвлэрснээр бидний дотор охин эдгэрч, хосын болон гэр бүлийн гэх мэт олон харилцаануудад амжилттай эмэгтэй болох гараагаа тавьдаг. Ээжээрээ дамжуулан өөртэйгөө эвлэрэх, сэтгэл зүйн суурь асуудлуудаа таньж, засч эхлэх ИНЖ...ГИНЖ® хөтөлбөрийг төгсөгчдийн сэтгэгдлийг эндээс болон Гоодаль нүүр номын хуудасны ревьюс хэсгээс үзээрэй.
35 хоногийн цахим хөтөлбөр ГООДАЛЬ™ платформ дээр транзактын сэтгэл зүйн онолын бичвэр, дурсамж сэргээх ба өөрийн эрэгцүүлэл-гаргалгаанд хөтлөх асуулт хариулт, удмын болон гэр бүлийн тогтолцоон дээр суурилсан сэтгэл заслын дасгал, богино кино, зураг хөтчийн видео бичлэгээс бүтсэн цогц хэлбэрээр өдөр бүр нээгдэх бөгөөд нийтдээ 70 хоногийн турш нээлттэй байна. ГООДАЛЬ™ платформ дээр байршиж буй Гэрээ гийгүүлье©, Зөвхөн эмэгтэйчүүдэд©, Ангижрал©, Зүрхний улирал© цомгийг бүтэн сонссон буюу эдгээр агуулгыг бусад эх сурвалжаас авсан сэтгэл зүйн онолын анхан шатны мэдлэгтэй хүмүүст зориулсан энэхүү оюуны дадлагажуулалт нь сэтгэлийн ажиглалт хийх, мэдээллийг задлан шинжлэх, дүгнэх, сэтгэн бодох, хэрэгжүүлэх бүтээлч хөтөлбөр учраас авч буй боловсролынхоо ач холбогдлыг харьцуулан үнэлж чадахуйц сэтгэлгээний түвшинтэй, оюуны ачаалал даах чадвартай сэхээтнүүдэд илүү нийцтэй.
Хөтөлбөрийн хөтөч
ЦОГТЫН АМГАЛАН
Сэтгэл засалч
ГООДАЛЬ™ (Улсын бүртгэлийн дугаар 0008716)-ийн бүтээгдэхүүнүүд болох ГООДАЛЬ сэтгүүл, ГООДАЛЬ платформын үүсгэн байгуулагч,
СЭТГЭЛЭДГЭРЭЛ©-ийн цуврал лекц, цахим хөтөлбөрүүдийн зохиогч
СЭТГЭЛЭДГЭРЭЛ© нь Монгол Улсын Оюуны өмчийн газрын 400022603 тоот бараан тэмдгийн гэрчилгээтэй, одоогийн байдлаар 34 аудио лекц, 3 цахим хөтөлбөрөөс бүрдэж буй тогтолцоо юм. Эдгээр бүтээлүүд нь 11655 дугаар бүхий Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, Ц. Амгалангийн оюуны өмчийн туурвилууд болно.
Хөтөлбөрийг сонирхогсдын анхааралд
Яг одоо сэтгэл зүйн хямрал, түгшүүртэй байгаа, сэтгэлийн ноцтой гэмтэлтэй, хүнд дурсамжтай хүмүүс бие даан ажиллах цахим хөтөлбөрт хамрагдахаас өмнө сэтгэл зүйн мэргэжилтэнд хандах шаардлагатай.
Хэрэв та хэт эмзэг, сэтгэлийн хөдлөлөөс болж ажлын чадвараа алддаг, өдөр тутмын энгийн дэглэмээр амьдрах боломжгүй болдог, аливаа үйл ажиллагааг гүйцэтгэхдээ заавал мэргэжилтний дэмжлэгт дулдуйддаг бол мөнгөн багц танд зохимжгүй байж болзошгүй.
Өнөөдөр тохиолдож буй асуудлуудын уг үндэс, сэтгэл зовиурын голомтыг олох зорилгоор хөтөлбөрийн үеэр зориуд дурсамж сэргээх ажилбарууд хийгдэнэ. Эдгээрийг алгасвал асуудлын зөвхөн шинж тэмдгүүдэд тороод, цааш жинхэнэ шалтгаанд хүрч очиж чадахгүй хичнээн хэцүү байвч зайлшгүй туулах ёстой шат юм. Хэрэв хөтөлбөрийн бүх даалгаврыг нэг бүрчлэн няхуур гүйцэтгэвэл дурсамжийн сэдрэлийг зөөллөх, тайтгаруулах, сэтгэл засах, оролцогч өөрөө гарц шийдэл олж болохоор бүтээгдсэн систем учраас бие даан ажиллах чадвартай эсэхээ та өөрөө нухацтай тунгаан нягтлаарай. Эхэлснээ дуусгах, тогтвортой жигд ажиллах, зайлшгүй зүйлсийг хариуцлагатайгаар гүйцэтгэх чадвар, хувийн болон цагийн зохион байгуулалт танд хангалттай байдаг бол өөртэйгөө тулж ажилладаг мөнгөн багцын хөтөлбөр нь олон нийтийн групт ажилладаг алтан багцаас илүү үр дүнтэй байж болдгийг олон оролцогчдын үр дүн харуулсаар байгаа билээ.
Хамрагдахаасаа өмнө тухайн хөтөлбөрийг удирдах мэргэжилтнийг судлах зорилгоор лекц зэрэг бусад бүтээгдэхүүн нь танд хэр зохирч байгааг үнэлж, Гоодаль™ платформ дээрх бичвэр, видео, подкастаас гадна цахим орон зайн үйл ажиллагаатай танилцаарай.
Хаа ч, хэзээ ч та үргэлж хэрэгтэй газраа, хэрэгтэй зүйлээ хийж байдаг гэдэгтээ бат итгээрэй, эрдэнэт хүн минь!
Сэтгэгдэл
БүгдИНЖ...ГИНЖ
Сайн байна уу? би энэ сургалтанд хамрагдсан ч сүүлийн хоёр долоо хоногийг нь өвчтэй байгаад хийж амжаагүй юмаа. Түр хугацаанд сүүлийн хоёрыг нь нээгээд өгч болохуу?
ИНЖ...ГИНЖ
Баярлалаа
ИНЖ...ГИНЖ
Энэ удаад би заавал амжилттай дуусгана.
ИНЖ...ГИНЖ
маш их айсан жижигхэн охиныг аргадаж эхэлсэн.өөрийгөө хайрлах гэдэг энэ л юмуу гэмээр мэдрэмжүүд төрж эхэлж бга ч гэлээ заримдаа буцаад өнөөх бдагтаа буцаад л бна. мэдэх юм алга
ИНЖ...ГИНЖ
Маш сайхан үр өгөөжтэй олон зүйлийг олж мэдсэн сургалт байлаа. Гялаалай багшаа.
ИНЖ...ГИНЖ
Ухамсаргүйгээс ухамсартай руу шилжих шилжиж байгаа юм шиг тэр мэдрэмж. Тэр өнгөрсөн дэх шийдэл. хоригийг өөртөө бий болгож. тэр сонголт шийдлийг хийсэн хүн нь би өөрөө байсан бол. мэлхийн арьснаас өөрийгөө чөлөөлөх илбэчин охин нь ч би өөрөө байсан нь хамгийн сайхан нь байлаа. Хайр хайгаад хар зах руу гүйгээд явчихдаггүй хатан зүрхтэн болж титмээ зүүсэн минь амьдралдаа хийсэн хамгийн чухал бөгөөд том алхам минь байлаа. Баярлалаа Гоодаль.
ИНЖ...ГИНЖ
Маш сайхан сургалтыг хийсэн үнэхээр бурханлаг таньдаа маш их баярлалаа 2дахиа хийгээд өнөөдөр амжиж дуусгалаа өөрийгөө хайрлаж амжиж сургасан таньдаа маш их гялайлаа талархалаа.
ИНЖ...ГИНЖ
1 жилийн дараа 2 дахиа инж гинжээ хийж байнаа. илүү утга учрыг нь мэдэрч хийж байна. хязгааргүй ихээр талархмаар байнаа багшдаа баярлалаа. та минь уртаас урт жаргалтай амьдраасай. илүү олон хүнд энэ сайхан трэйнинг хүрээсэй. хүн бүр бичиг үсэгт суралцдаг шиг энэ трэйнингт суралцаасай.
ИНЖ...ГИНЖ
маш их баярлалаа.Сургалтаа хийж байх хугацаандаа өвдсөн ч би хүүтэйгээ учраа олдоггүй харьцахаас ч айдаг байсан ч шууд л гардан асаргаанд орж хүүгийнхээ дотор байршуулсан дотор охин болох өөртэйгөө нүүр тулсан энэ бүгдэд аан миний тэдэн насанд минь хүүдээ хийсэн болгоныг минь одоо гаргаж тоглуулж байгаа юм байна гээд л инээд алдан ажинглан байсан ухаарал.хайр.зөвшөөрөл бүгд нэг дор үзүүлсэн сайхан сургалт байлаа баярлалаа