Та өөрт тохирох багц сонгоно уу
Мөнгөн багц
- Сэтгэлзүйн онолын бичвэр, ой санамж, дурсамж сэргээх ба өөрийн эрэгцүүлэл-гаргалгаанд хөтлөх асуулт хариулт, сэтгэл заслын дасгал, видео бичлэг, зураг хэлбэрээр бэлдсэн сургалтын материалыг суралцагч өөрөө биеэ даан ажиллана. /Видео бичлэг болон бичвэрүүд нь суралцагчийг багшийн оролцоогүйгээр чиглүүлэн явахаар бэлтгэгдсэн болно./
- Багшийн 30 орчим архивын видео бичлэг тавигдана.
- 7 хоног бүрийн лайфхак, гараар урлах зүйлсийн заавар, үзэх кино болон бусад нэмэлт мэдээллүүд бүлэг дотор нээгдэх өдрүүдийн хамт ВИДЕО САН нүдэнд байрлах ба товлосон огноогоор нээгдээд явна.
- Сургалтын сэдвийн хүрээнд өөрийн мэдрэмж, туршлага, сэтгэгдлээ бусад оролцогчидтой харилцан хуваалцах болон бие биедээ сэтгэлийн иллэг өгөх ТҮҮДЭГ ГАЛЫН ТОЙРОГ-т сэтгэлээ нээж болно. Энэ бүхнийг сэтгэл дотроосоо ил гаргах орон зай руугаа зөвхөн өөрөө нэвтрэхийг хүсч байвал МИНИЙ НАНДИН хэсэгт бичих боломжтой.
- ГООДАЛЬ апп ба вебсайт дээр цахим сургалт эхэлсэн өдрөөс хойш 70 хоног нээлттэй байна.
- Төлбөр төлөхийн өмнө ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ холбоосоор хандаж сургалтанд оролцогчид заавал танилцана уу.