Эмэгтэй хүний хамгийн гол эр хүн бол... ААВ!
Та аавтайгаа эв түнжингүй, аавын тухайд сөрөг мэдрэмжээр хорсдог бол,
Та эрчүүдтэй харилцахдаа эмээдэг, зайлсхийдэг, найз залуу, нөхөртэйгөө харилцааны асуудалтай, эрчүүдээс харилцаагаа тасалсан салалтын хэлбэр янз бүр байж болох ч агуулганд тодорхой давтамж байгааг мэдэрдэг бол,
Та өөрийгөө илэрхийлж, магтаж, бахархаж чаддаггүй, өөрийнхөө үнэ цэнийг тодорхой мэддэггүй бол,
Гэр бүлдээ, ажил дээрээ, энэ ертөнцөд эзэлж буй орон зайгаа чамлан голдог бол,
Санхүү, сэтгэл санааны байдал, бэлгийн харилцааны сэтгэл зүйн хувьд бусдаас хамааралтай бол,
Та мөнгийг “зовж” олдог, ажилдаа дургүй, хэн байж чадахыгаа мэддэггүй бол,
Үйл ажиллагааны талбарт таныг удирдах түвшний болон удирдлаган дор байдаг хүмүүсийн харилцаа тодорхойгүй, дарамттай, зөвхөн мөнгөний сэдэл дээр тогтсон байдаг бол,
Таны материаллаг орчин-гэр, таны гадаад төрх, нийгмийн статус өндөр байх тусам сүүдэр нь бас томроод байгаа мэт сэтгэгдэл төрдөг бол та энэхүү трансформац буюу сэтгэл үндсийн хувьсал-хөтөлбөрийг сонирхоорой.

Эр эхлэлийн эрчим хүч болох нийгмийн болон санхүүгийн амжилт, өөрийгөө гадаад ертөнцөд бүрэн хэрэгжүүлэх, хүссэн талбараа байлдан дагуулах, орон зайгаа тэлэн эзэгнэх, эдийн засаг-эрх мэдлийн тусгаар тогтнолоо тунхаглах нь эмэгтэй хүний хамгийн гол эр хүн болсон аавтайгаа тогтоосон харилцаанаас шууд хамаардаг.
Аавтайгаа харилцах харьцаагаа өөрчлөх замаар нөхөр, хөвгүүд, эрэгтэй хүмүүстэй цоо шинэ түвшинд гүн холбоо тогтоож эхлэх, өөртөө итгэж, хүндэлж, үнэлж, бусдаас ч яг тийм итгэл, үнэлэмж, хүндэтгэлийг авч, хүрч чадах дээд амжилтаа батлах төдийгүй дахин дахин шинээр тогтоохыг зорьж байвал ОЧИРЫН БОРОО® хөтөлбөрийг төгсөгчдийн сэтгэгдлийг эндээс болон Гоодаль нүүр номын хуудасны ревьюс хэсгээс үзээрэй.

ОЧИРЫН БОРОО® 35 хоногийн цахим хөтөлбөр ГООДАЛЬ™ платформ дээр транзактын сэтгэл зүйн онолын бичвэр, дурсамж сэргээх ба өөрийн эрэгцүүлэл-гаргалгаанд хөтлөх асуулт хариулт, удмын болон гэр бүлийн тогтолцооны тавилт дээр суурилсан сэтгэл заслын дасгал, богино кино, зураг, хөтчийн видео бичлэгээс бүтсэн цогц хэлбэрээр өдөр бүр нээгдэх бөгөөд нийтдээ 70 хоногийн турш нээлттэй байна. ГООДАЛЬ™ платформ дээр байршиж буй Гэрээ гийгүүлье©, Зөвхөн эмэгтэйчүүдэд©, Ангижрал©, Зүрхний улирал© цомгийг бүтэн сонссон буюу эдгээр агуулгыг бусад эх сурвалжаас авсан сэтгэл зүйн онолын анхан шатны мэдлэгтэй хүмүүст зориулсан энэхүү оюуны дадлагажуулалт нь сэтгэлийн ажиглалт хийх, мэдээллийг задлан шинжлэх, дүгнэх, сэтгэн бодох, хэрэгжүүлэх бүтээлч хөтөлбөр учраас авч буй боловсролынхоо ач холбогдлыг харьцуулан үнэлж чадахуйц сэтгэлгээний түвшинтэй, оюуны ачаалал даах чадвартай сэхээтнүүдэд илүү нийцтэй.

Хөтөлбөрийн хөтөч
ЦОГТЫН АМГАЛАН
Сэтгэл засалч
ГООДАЛЬ™ (Улсын бүртгэлийн дугаар 0008716)-ийн бүтээгдэхүүнүүд болох ГООДАЛЬ сэтгүүл, ГООДАЛЬ платформын үүсгэн байгуулагч
СЭТГЭЛЭДГЭРЭЛ©-ийн цуврал лекц, цахим хөтөлбөрүүдийн зохиогч
СЭТГЭЛЭДГЭРЭЛ© нь Монгол Улсын Оюуны өмчийн газрын 40-0022603 тоот бараан тэмдгийн гэрчилгээтэй, одоогийн байдлаар 34 аудио лекц, 3 цахим хөтөлбөрөөс бүрдэж буй тогтолцоо юм. Эдгээр бүтээлүүд нь 11655 дугаар бүхий Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, Ц. Амгалангийн оюуны өмчийн туурвилууд болно.

Хөтөлбөрийг сонирхогсдын анхааралд
Яг одоо сэтгэл зүйн хямрал, түгшүүртэй байгаа, сэтгэлийн ноцтой гэмтэлтэй, хүнд дурсамжтай хүмүүс бие даан ажиллах цахим хөтөлбөрт хамрагдахаас өмнө сэтгэл зүйн мэргэжилтэнд хандах шаардлагатай.
Хэрэв та хэт эмзэг, сэтгэлийн хөдлөлөөс болж ажлын чадвараа алддаг, өдөр тутмын энгийн дэглэмээр амьдрах боломжгүй болдог, аливаа үйл ажиллагааг гүйцэтгэхдээ заавал мэргэжилтний дэмжлэгт дулдуйддаг бол мөнгөн багц танд зохимжгүй байж болзошгүй.
Өнөөдөр тохиолдож буй асуудлуудын уг үндэс, сэтгэл зовиурын голомтыг олох зорилгоор хөтөлбөрийн үеэр зориуд дурсамж сэргээх ажилбарууд хийгдэнэ. Эдгээрийг алгасвал асуудлын зөвхөн шинж тэмдгүүдэд тороод, цааш жинхэнэ шалтгаанд хүрч очиж чадахгүй хичнээн хэцүү байвч зайлшгүй туулах ёстой шат юм. Хэрэв хөтөлбөрийн бүх даалгаврыг нэг бүрчлэн няхуур гүйцэтгэвэл дурсамжийн сэдрэлийг зөөллөх, тайтгаруулах, сэтгэл засах, оролцогч өөрөө гарц шийдэл олж болохоор бүтээгдсэн систем учраас бие даан ажиллах чадвартай эсэхээ та өөрөө нухацтай тунгаан нягтлаарай. Эхэлснээ дуусгах, тогтвортой жигд ажиллах, зайлшгүй зүйлсийг хариуцлагатайгаар гүйцэтгэх чадвар, хувийн болон цагийн зохион байгуулалт танд хангалттай байдаг бол өөртэйгөө тулж ажилладаг мөнгөн багцын хөтөлбөр нь олон нийтийн групт ажилладаг алтан багцаас илүү үр дүнтэй байж болдгийг олон оролцогчдын үр дүн харуулсаар байгаа билээ.
Хамрагдахаасаа өмнө тухайн хөтөлбөрийг удирдах мэргэжилтнийг судлах зорилгоор лекц зэрэг бусад бүтээгдэхүүн нь танд хэр зохирч байгааг үнэлж, Гоодаль платформ дээрх бичвэр, видео, подкастаас гадна цахим орон зайн үйл ажиллагаатай нь танилцаарай.
Хаа ч, хэзээ ч та үргэлж хэрэгтэй газраа, хэрэгтэй зүйлээ хийж байдаг гэдэгтээ бат итгээрэй, эрдэнэт хүн минь!