Сэтгэлзүйн онолын бичвэр, ой санамж, дурсамж сэргээх ба өөрийн эрэгцүүлэл-гаргалгаанд хөтлөх асуулт хариулт, сэтгэл заслын дасгал, видео бичлэг, зураг хэлбэрээр бэлдсэн сургалтын материалыг суралцагч өөрөө биеэ даан ажиллана. /Видео бичлэг болон бичвэрүүд нь суралцагчийг багшийн оролцоогүйгээр чиглүүлэн явахаар бэлтгэгдсэн болно./
Багшийн 20 гаруй архивын видео бичлэг тавигдана.
7 хоног бүрийн лайфхак, гараар урлах зүйлсийн заавар, үзэх кино болон бусад нэмэлт мэдээллүүд бүлэг дотор нээгдэх өдрүүдийн хамт ВИДЕО САН нүдэнд байрлах ба товлосон огноогоор нээгдээд явна.
Сургалтын сэдвийн хүрээнд өөрийн мэдрэмж, туршлага, сэтгэгдлээ бусад оролцогчидтой харилцан хуваалцах болон бие биедээ сэтгэлийн иллэг өгөх ТҮҮДЭГ ГАЛЫН ТОЙРОГ-т сэтгэлээ нээж болно. Энэ бүхнийг сэтгэл дотроосоо ил гаргах орон зай руугаа зөвхөн өөрөө нэвтрэхийг хүсч байвал МИНИЙ НАНДИН хэсэгт бичих боломжтой.
ГООДАЛЬ апп ба вебсайт дээр цахим сургалт эхэлсэн өдрөөс хойш 70 хоног нээлттэй байна.
Үнэ: 500,000₮