Эхлээд намайг сонсоорой. Орчлонд оршин буй хүн бүрийн заавал амсдаг түгээмэл сөрөг сэтгэл хөдлөлүүд дээр тулгуурлан дараах зураглалыг гаргасан юм. Эдгээрийг мэдрэх үед хүмүүний сэтгэлд юу болдог, яагаад болдог, гадагшаа яаж илэрдэг, дараагийн ямар алхам руу хөтөлдөг, энэ бүхний уг үндэст чухам юу байдаг вэ гэдгийг сэтгэлзүйн олон хэлбэрийн судалгаа болон нэргүй сорил, сайн дурын санал асуулганд хүмүүсийн өгсөн хариултуудаас эмхлэн гаргасан 15 өнгийн сэтгэл Таны өмнө байна. Та ганцаараа биш Та гаж этгээд биш Та хүний мэдэрдгийг мэдэрч, хүнтэй л адилхан хөндүүрлэн яваа энэлэнт нэгэн сэтгэлтэн гэж өөртөө нигүүлсэн хандаарай.11 мин 00 сек үлдсэн