goodali logo

    УЙ ГАШУУГ ДАВАН ТУУЛАХУЙ цомог

    Өдөр тутам бид үхэлтэй нүүр тулж байдаг. Өдөр бүр бид юунаасаа ч юм, хэнээс ч юм үүрд ба зуурдаар хагацан салж байдаг. Хэн нэгнийг бид орхиж, хэн нэгэн ч биднийг орхин одож байдаг. Бидний харилцаа, төсөл, хүсэл мөрөөдөл, итгэл найдвар мөхөж, төгсгөл болж, бид сэтгэлдээ хүнийг, хайрыг, дундын гэсэн зүйлээ, өнгөрсөн цагийг, заримдаа хамтын ирээдүйгээ оршуулж л байдаг шүү дээ. Агшин тутамд энэ биеийн минь үй олон эд эс үхэж, бие эрхтэн минь элэгдэн эмтэрч, амь нас минь хорогдон хэлтэрсээр, бид алгуурхнаар үхсээр л байдаг. Агшны өмнөх ертөнц байхгүй болж, би ч агшны өмнөх би биш болсоор л байдаг.

    Төстэй видео

    0:000:00