...холбогдох боломжгүй...
Өөртэйгөө холбогдохын тулд өөр бусдад холбогдох боломжгүй болох үе байдаг. Сэтгэлээ онгойлгохын тулд сэтгэлээс бусад хаалгыг хаах цаг ирдэг.
Хятадын нэг бизнес-магнат нас барж. Банкинд $1,9 тэрбумын хадгаламжтай үлдсэн эхнэр нь жолоочтойгоо гэрлэж дээ. “Би захиралдаа л ажиллаж байна гэж үргэлж боддог байсан. Гэтэл тэр бүх насаараа надад ажилласан юм байна” гэж жолооч нь хэлжээ.
Хамгийн үнэтэй цагны механизмын 70% нь ашиглагддаггүй. Супер машинуудын хурдлах хүчин чадлын 70%-ийг хэрэглэх нөхцөл амьдралд уулаасаа байдаггүй. Тансаг шилтгээний талбайн 70%-д хөл тавьдаггүй. Хувцасны шүүгээний 70%-ийг бид хэзээ ч өмсдөггүй. Орлогын 70% маань бидэнд зарцуулагддаггүй.
Тэгэхээр:
Чиний зөв байсан ч амаа хамхиж, нэрвээ хэмнэ.
Хэтэрхий хүчирхэг байсан ч хүний чөтгөрийг бүү сэрээ.
Хичнээн завгүй байсан ч дотор бурханаа л торд.
Тэгээд тэр 30%-ийг хамгаал.
Тэдний төлөө сэтгэл сайхан урт насал.
Өөрийнхөө сэтгэлийн дуудлагыг үргэлж ав.
Өрөөл бусдад бол чи холбогдох боломжгүй байх эрхтэй.
Зөвхөн чиний дотор хүүхэд, халамжит эх, насанд хүрэгч гуравтаа л “Байна” гэх дэндүү нандин энэ өдрүүдийн чинь хаяг
ГЭРЭЛТ СҮҮДЭР
Сохрыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нүдтэй болгох боломжгүй. Боолыг чөлөөлж, зовлонтныг жаргаах аргагүй. Хэрэв хүн өөрөө л ассан танк шиг зүтгэж, хөхөө хайсан зулзага шиг тэмүүлэхгүй юм бол хэн ч хэнийг ч ухааруулж чадахгүй. Үнэндээ бүгд л ойлгож байгаа шүү дээ: үлдэхийг хүсч байгаа хүн явахгүй ээ гэдгийг. “Надтай байх нь надгүй байснаас илүү” гэдгийг онолын хувьд тайлбарлах боломжгүй юм.
Бид бүгдийг мэдэж байдаг.
Тэр хүүгийн араас гүйх хэрэггүй гэдгийг 14 настай бидэнд ээж минь хэлээгүй сэн бил үү? “Чамд чамаас өөр хэн ч байхгүй” гэж сонсоогүй гэж үү?
Бид бүгдийг мэдэж байсан, харин насан туршдаа зүгээр л баталлаа. Одоо болсоон...