goodali logo
    Аав аа, намайг шийтгэ

    Аав аа, намайг шийтгэ

    Хүү маань ээжтэйгээ муудалцахдаа муухай авирлаж, хараалын үг хэлээд уйлуулж орхив. Хаалга саван гарч одсон хүүдээ би тэр өдөр юм хэлээгүй.

    Бараг 7 хоног өнгөрч, тэд эвлэрч, бараг өөрөө ч юу болсныг мартах шахаж байх үеэр би хүүгээ хоолонд урьсан юм.

    Бид маш сайхан хооллож, тэр дуртай амттанаа хүлээнгээ сүүлд сонссон шогийг ярин инээж байв.

    Хүүгээ ярьж дуусахад би,

    “Аав нь чамтай нэг зүйл зөвлөлдөх гэсэн юм. Би олон жилийн өмнө нэг эмэгтэйд дэндүү хайртай болсон, хэрэв надтай гэрлэх юм бол хэзээ ч түүнийг гомдоохгүй, бас хэнд ч түүнийг минь гомдоохыг зөвшөөрөхгүй гэж шийдсэн, зөв үү?” гэлээ. Зөв зөв л гэж байна. “Чи ч гэсэн ирээдүйн эхнэртээ ингэж амлах байх, тийм үү?” гэвэл “Тэгнээ” л гэж байна. “За тэгвэл чи надад тусал даа. Миний хүү хамгаас хайртай эмэгтэйг минь гомдоочихлоо, би одоо яах ёстой вэ?” гэж би хэлсэн юм.

    Тэр цочирдож, удаан дуугай суусан. Энэ мөчүүдэд түүний дотор яаж буцалж, бургилж, нүргэлж байгааг би мэдэрч байсан- энэ галзуу шуурга чинь л ХҮН-ийг бүтээдэг юм хойно, би тэвчээртэй хүлээж суусан. “За аав аа, та намайг шийтгэ” гэж хүү минь хэлсэн.

    -Яах гэж? Би чамайг залхаан цээрлүүлэх гэж дуудаагүй, харин хоёулаа хамтдаа хайртай эмэгтэйчүүдээ хамгаалъя л гэж хэлэх гэсэн юм. Чи надад туслах уу?

    -Туслалгүй яахав гэж хэлэхдээ хүүгийн минь нүдэнд нэг оч цахилах шиг болсон.

    “Баярлалаа, залуу минь. Хоёулаа энэ талаар ээждээ, эмээдээ хэлэхгүй шүү. Энэ бол чи бид хоёрын нууц, эрчүүдийн яриа” гээд хүүгийнхээ гарыг чанга гэгч нь атгаж билээ. Тэр өдөр миний хүү том болж эхэлсэн юм.

    Шалва Амонашвили

     ОЧИРЫН БОРОО® , Дотносол лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00