Хайрын томъёо
Бүсгүй: Чи надад хамгийн сайхан зүйлийг хэлээч.
Залуу: (∂ + m) ψ = 0.
Физикийн шинжлэх ухааны гоо сайхны оргил болсон Диракийн энэ тэнцэтгэл “Хэрэв хоёр тогтолцоо тодорхой цаг хугацаанд харилцан бие биедээ нөлөөлсөн бол холдон одсоных нь дараа тэр хоёрыг тусдаа ертөнцүүд гэж хичнээн баталж болох ч гэлээ тэд аль хэдийн давтагдашгүй нэгэн бүхэл ертөнц болон оршдог болчихсон байдаг. Хичнээн бээрийн холд, бүр хэдэн тэрбум гэрлийн жилийн зайнд оршин байвч нэгэнд нь тохиолдож байгаа зүйл нөгөөд нь ч бас нөлөөлсөөр байдаг учраас” гэж өгүүлж байгаа юм.
Тэдний холбоо өчүүхэн ганц мөчийнх ч бай, тэгээд тэд сансрын үзүүрийн хоёр туйл руу шидэгдсэн ч бай, хэзээ нэгэн цагт холбоотой байсан бөөмс үүрд холбоотой байна.
Үүнийг физикт квантын орооцолдоон гэдэг.
Зөвхөн сэтгэлтэй оршихуйнуудын мэдэрдэг хамгийн эмзэг нандин зүйлээр огтлолцож буй хоёр бодгалын хооронд ч энэ холбоо тохиодог.
Үүнийг амьдралд ХАЙР гэдэг.
“Ааваараа хайрлуулсан” гэх итгэлгүйгээр амжилттай байх боломжгүйг онолын хувьд бид мэднэ. Харин үүнийг далд ухамсартаа амьдардаг нэгэн жаахан хүүхдэд итгүүлэхэд амаргүй.
Гэвч болохгүй юм гэж байхгүй.
Чи тэр хүүхдэд аавыг нь өгч чадна.
Харин дотор хүүхэдтэйгээ ажиллахдаа моод хөөх хэрэггүй ээ.
Сэтгэл зүйд ч гэсэн тренд байдаг боловч сонгодог сэтгэл зүйчид хэзээ ч сүүлийн үед хүмүүсийн хуйларч байгаа хэллэгийг, жишээ нь, shadow work гэх мэтийг гадаадаар хэрэглэдэггүй юм.
100 гаруй жилийн өмнө К. Г. Юнгийн анх томъёолсон сүүдрийн сэтгэл зүйг 2000 оны үед Клифф Барри, Мэри Эллен Уолен нарын сэтгэл заслын нэгэн арга барил болгож, дахин боловсруулснаар ОЧИРЫН БОРОО хөтөлбөрт аавын сүүдэртэй ажиллахдаа хэрэглэдэг.
Сүүдэртэй илүү гүнзгий түвшинд ГЭРЭЛТ СҮҮДЭР®
хөтөлбөрт ажилладаг.
Хэрэв өөрийгөө сэтгэл засалч гэж нэрлэж буй этгээд сэтгэл зүйн шинжлэх ухааны нэр томъёонуудыг эх хэлээрээ хэлж чадахгүй, ялангуяа мэргэжлийн бус орон зайд амны уншлага болж буй хэллэгээр гангарах гээд байвал энэ бол тэр хүнийг мэргэжлийн бус гэдгийг нь яруу тодоор дохиолж буй red flag шүү гээд хэлчихье!
Харин санхүүгийн харилцаанд амжилтгүй байх, баялгаасаа таашаал авахгүй байх нь “ААВ-тай асуудал байна!” гэж мэдээлж буй дохио учраас ОЧИРЫН БОРОО® хөтөлбөрөөр дотор аавтайгаа эвлэрээрэй.
